Японы ерөнхий сайд Фумио Кишида Хууль зүйн сайд Ёшихиса Фурукаваг Оросын түрэмгийллээс зугтаж буй Украины ард түмэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Польш руу илгээх талаар хэлэлцэж байна гэж Лхагва гаригт эх сурвалж мэдээллээ.
Айлчлалын үеэр Фурукава Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкитэй уулзах төлөвлөгөөтэй байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын мэдээлснээр, Мягмар гаригийн байдлаар 3.59 сая гаруй украин эх орноосоо дүрвэсэн байна.
Тэдний 2.14 сая хүн Украинтай хөрш зэргэлдээ орших Польш руу дүрвэсэн. Энэ тоо нь Румын, Молдав руу дүрвэсэн 540.000, 360.000 Украины иргэдээс хамаагүй өндөр билээ.
Японы засгийн газар Оросын түрэмгийллээс зугтахаар Япон руу явж буй украинчуудад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч үзэж эхэллээ.
Эх сурвалж: JAPAN TIMES
Холбоотой мэдээ