Баруун хязгаарт сэргэлт авчрах Асгатын орд | News.MN

Баруун хязгаарт сэргэлт авчрах Асгатын орд

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Баруун хязгаарт сэргэлт авчрах Асгатын орд

Баруун хязгаарт сэргэлт авчрах Асгатын орд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар “Шинэ сэргэлтийн бодлого”-оо орон нутгийн иргэдэд танилцуулах уулзалтаа Баян-Өлгий аймгаас эхлүүлэв. Эхний уулзалт өргөн бүрэлдэхүүнтэй, хоёр өдрийн урт айлчлал байсан ч өлгийчүүдэд үр дүнтэй уулзалт болов. Баян-Өлгий аймгийн нутагт байрлах Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудал олон жил маргаантай байсаар өдийг хүрсэн ч энэ удаад аймгийн иргэдийн саналаар тус ордыг ашиглах шийдвэрийг Ерөнхий сайд газар дээр нь гаргав.

Асгатын мөнгөний орд ашиглалтад орсноор Баян-Өлгий аймгийн хувьд ажлын байр нэмэгдэх, эдийн засагт “цус сэлбэх” томоохон үр ашигтай учир Наурызын баяр буюу Нарны баярт нь барьсан Ерөнхий сайдын энэхүү шийдвэрт өлгийчүүд тун таатай байгаагаа ч илэрхийлж байв. Харин одоо энэхүү шийдвэрийг албажуулж, Засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргах үлдэв.

Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Сийлхэмийн нурууны Асгат уул. Далайн түвшнээс дээш 3000 метр өндөр энэ хайрханд нутгийнхны нэрлэдгээр Мөнгөтийн хярд Асгатын мөнгөний гэх холимог металлын орд газар юм. Тус ордыг анх 1976 онд нээж, түүнээс хойш ашиглах тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар өдийг хүрсэн. 1976-1993 оны хооронд улсын төсвийн 5.2 сая ам.долларын хөрөнгөөр хайгуул, судалгаа хийжээ. Тус ордын ТЭЗҮ-ийг 1977-1993 онд боловсруулсан бөгөөд ордын эзэмшигч өдгөө “Эрдэнэс Монгол” компани. Үүнээс өмнө тус ордын төрийн өмчийн 51 хувийг “Монголросцветмет” компани эзэмшиж байжээ. 1976 онд хуучнаар Зөвлөлтийн геологичдийн илрүүлсэн Асгатын холимог металлын орд газар дахь хүдрийн 12 биетийн хоёрт нь л хийсэн шинжилгээний дүнд дээрх хэмжээний мөнгөнөөс гадна 72.6 мянган тонн зэс, 31.8 мянган тонн сурьма, 3.3 мянган тонн висмут агуулагдаж байна. Үүнээс гадна хүдрийн үлдсэн 10 биетэд шинжилгээ хийвэл дээрх тоо хэд дахин нэмэгдэх боломжтойг мэргэжилтнүүд хэлж буй.

Өдийг хүртэл Асгатын ордыг ашиглаж чадаагүй нэг шалтгаан нь зэс, мөнгө, сурьма, висмут зэргийг ялгаж, ангилах технологийг олж чадаагүйтэй холбоотой. Металлын хүдэр дэх дагалдах элементүүд түүний дотор хүнцлийг хэрхэн ялгах асуудал технологийн хувьд хүндрэлтэй байсан. Тиймээс “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс нэгэн туршилт хийсэн нь хайлуулах, хөлдөөх аргаар мөнгө, зэс зэрэг металлуудыг ангилах туршилт. Харин хайлуулах технологийн хувьд зардал багатай, Асгатын ордод ашиглах боломжтой гэсэн шийдвэрийг ч Ерөнхий сайдын орон нутагт ажиллахын өмнө гаргаж чаджээ. “Эрдэнэс Монгол” компани технологио шийдсэн учраас Асгатын ордыг эргэлтэд оруулах шийдвэр албажиж, 2023 оны тавдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлэх амбицтай байгаа аж. Мэдээж түүнээс өмнө “Эрдэнэс Монгол” компани хөрөнгө оруулалтаа татах том ажил бий. Энэ ажлыг нь яаравчлан хийхийг холбогдох сайд нарт үүрэг болгоод буй. Одоогоор АНУ, Австралийн уул уурхайн томоохон компаниудад санал тавьсан гэсэн албан бус мэдээлэл ч бий.

Стратегийн ач холбогдол бүхий Асгатын ордыг 30 гаруй жил ашиглаж чадаагүй, нөөцийг нь бүрэн тогтоогоогүй шалтгаан нь мэдээж дэд бүтэцтэй холбоотой. Ордын тогтоосон нөөц битүү хад асга бүхий өндөр уулсын мөнх цэвдэгтэй бүсэд оршдог, дэд бүтэц хөгжүүлээгүй байсантай холбоотой. Асгатад хүрэх зам бартаа саад ихтэйгээс Оросын хилээр гарч байж хойд бэлээс нь хүрдэг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний барилга, инженерийн цэргийн бие бүрэлдэхүүний хүчээр Монголын талаас хүрэх зам, гүүрийг богино хугацаанд тавиулсан нь ордод хайгуул, судалгаа хийх, цаашид олборлоход ихээхэн дөхөм болсон билээ. Түүний хийж хэрэгжүүлсэн, алсыг харсан томоохон ажлын нэг нь энэ гэдгийг Баян-Өлгий аймгийн иргэд хэлж байсан юм.

Асгатыг ашигласнаар далд уурхайд нь 260, баяжуулах үйлдвэрт 190 гаруй ажлын байр бий болох тооцоог 1993 онд боловсруулсан ТЭЗҮ-д дурдсан байдаг. Баруун хязгаарын Асгатын ордыг ашиглалтад оруулснаар эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтойгоос гадна баруун бүсийн аймгууд, тэр дундаа Баян-Өлгий аймгийн иргэд ашиг шимийг нь хүртэх цаг ойрхон иржээ. Харин одоо Ерөнхий сайдын өлгийчүүдийн хүсэлтийг баталгаажуулсан Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, ашиглах нь ажил хэрэг болж, Баян-Өлгий аймгийн иргэд ашиг шимийг нь хэзээ хүртэж эхлэхийг харах л үлдлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuun 2022-03-24 132.194.33.146

lr

Avatar

Зочин 2022-03-24 142.79.202.93

Зиа яагаад л элбэгээ ахыгаа магтаад унав. Өвөр түрийдээ орцгоох нь уу золигнууд чинь

Avatar

Zochin 2022-03-24 185.247.71.222

Аль хэдийний асуудал байх аа! Шүгэлддэг данх ч дээ, сайхан ярих л юм, Хэнтийдээ, Бэрх тосгондоо галчаа хийгээд явж байхгүй!

Avatar

иргэн эргэн санахад 2022-03-24 122.201.24.111

2008 оноос өмнөхөн Монгол улсын хил хамгаалахаас төрсөн бригадын генерал Жекей өөрөө телевизээр хэлэхдээ: Алтайн нурууг Казакууд бид даван орж ирэхдээ 17000 орчим байсан. Чойбалсанд казахын ард түмэн бид баярлаж явах ёстой. Баян-Өлгийд амьдардаг Урианхай , халхуудтай хаяа залгуулан Баян-Өлгий аймагт суурьшуулсан , одоо 200 ,000 гаруй болж өссөн гэж хэлж байсан.
Саяхан 400, 000 орчим гэсэн тоо сонсогдсон. Сандалхан сайд, Жекей генерал Казакстанд амьдардаг . Хүн амд эзлэх хувь нь их болж

Avatar

зочин 2022-03-24 192.82.65.56

ШОУЧИН

Avatar

Зочин 2022-03-24 202.21.100.210

аххчш

Avatar

Зочин 2022-03-24 202.126.89.24

egsdg

Avatar

Азиуд ба Монголчууд 2022-03-24 202.126.89.41

Монголчууд Азиудыг Дуурайж олон Технологи хөөцөлдөн, Хэт Олон Зүйлс Амьдралдаа Хэрэглэж, Хүн ам нь Хулгана шиг олноор Үржин, Байгалийн Нөөцөө Шавхан Байгалиа Доройтуулж Амьдрах атлаа Нийгмийн Дэд Бүтэцгүй, УС & ЭРЧИМ Хүчний Хомсдолд орсон, Хотууд нь Буруу Төлөвлөлттэй, Өндөр өндөр шилэн байшин босгож, Зам нь түгжрэн , Э/З нь Өсөлтгүй , улсаараа ядуу, буурай амьдарсаар….Амьдрал нь Чанаргүй….

Avatar

Зочин 2022-03-24 103.212.117.9

ЕС-д Оюу-Эрдэнэдээ баярлалаа.Сайхан мэдээ байна.

Avatar

Уурхайчин монгол 2022-03-24 192.82.76.185

Хөрөнгө татна гэх нэрээр гадны компанид өгөөд гэрээ хийсэн нөхдүүд авилга авч баяжаад монголчуудад ашиг биш өр үлддэг Оюу толгойн гэрээг хийж болохгүй шүү. Мөнгөө гаднаас босгоод ил далд уурхайгаа монголчууд өөрсдөө хийх хэрэгтэй. Уурхайн дизайн дээрээ тендер зарлаад хамгийн ашигтай хувилбарыг дэлхийд алдартай геологи уул уурхайн зөвлөх үйлчилгээний компаниар хийлгээд мөн ижил төрлийн өөр компаниар технологийн хяналтыг хийлгээд монголчууд өөрсдөө хийх хэрэгтэй. Рио г.м гадныхан хэрэггүй

Avatar

Зочин 2022-03-24 202.126.89.118

Мөнгөний ордыг ашигладаг юм байж. Ашиглалтын явцад үүсэх ХҮНЦЭЛИЙГ хэрвээ алдвал ХОВД гол хордож баруун аймаг химийн хор тархах эрсдэл үүсч болно шүү. Оюук ч яахав Цавчаагаа хийж таарна, Байгал орчны асуудлыг яаж шийдсэнээ ард түмэндээ дэлгэрэнгүй хэлэх хэрэгтэй. Сэтгэлийн хөдлөлөөр асуудлыг шийдэж болохгүй.

Avatar

Зочин 2022-03-24 192.82.88.232

Манай казакуудаас баруун Монголын түүхийг хамгөалах шаардлага гарч байна. Хамгийн наад зах нь газар усны түүхэн нэр устаж зарим нь казак нэртэй болжээ

Avatar

Зочин 2022-03-24 192.82.70.172

kazak nert bishee nutgiin uguul irged l mongol nershiliin kazakaar heleed sursan bolhoos alban esoor uurchilsun ym bhgu, jishee n tavan bogd -g kazakaar bes bogda buhun uuliig buhen tau geh met

Avatar

Зочин 2022-03-24 192.82.74.15

Баян өлгий аймаг ашиг шимийг нь хүртэнэ гэнэ үү

Avatar

зочин 2022-03-24 202.126.89.118

Хүний амийг шууд хөнөөх ХҮНЦЭЛ гээж хороо зөв шийдээрээ

Avatar

Зочин 2022-03-24 202.179.11.230

ulsiin hemjeend ajillana shuu. olon aimgaas ajilchin avah yostoi.

Avatar

Зочин 2022-03-24 150.129.141.39

гадаадаас ирсэн харь хүмүүс монгол нутагт монголчуудыг дээрэлхээд их бн аа.

Avatar

Зочин 2022-03-24 192.82.70.172

teneg orkuud l iim comment bichih yumdaa mongoliin arai bolovsorolt seheetenuud n yumiig arai uur untsuguus n hardag chamshig yum uzeegui maluud l jalga dovoonii uzel gargaj yvna

Avatar

Zochin 2022-03-24 192.82.72.33

Ajliin bair nemegduulne l gej yarihaas ter mongiig zarj orlogiig ni hen avah ve gej yarihgui shuu erdoo? OT shig , Selengiin zes huder shig l alga boliishte. Ard tumen hamag baylagaa achij ogch yavuulchaad ard ni uranhai deerniihee hormoigoor urssan holsoo archaal gaihaad hotsorno.
Ternii orond OTgoos Erdenetees ard tumen yu hurtej bna ve gej asuugaach, OyunEedene saidaasaa!

Avatar

Bat 2022-03-24 202.126.89.118

Арын самбар дээрри бичиг уул нь үндсэн хуулинд зааснаар төрийн үйл ажиллагаа монгол хэлээр явах ёстой байтал казак хэлээр бичсэн байх юм. Казакийн өөртөө засах орон болоогүй баймаар, Баянөлгий аймаг болохоос өөртөө засах эрхтэй баймааргүй юм. Бүх албан бичиг монгол байх ёстой. Өлгийд байгаа хасаг хүмүүс казакаар ярьж болно ш дээ.

Avatar

Зочин 2022-03-24 192.82.70.172

nauriziin bayariin mend gd kazakaar bichsen bna tegj bichiheer tusgaar togtonochidod bol hot-r duuren gadaad nert gudamjuud busad uls oroniig boloh uu?

Avatar

Зочин 2022-03-24 202.9.40.245

ҮҮНИЙГ БИЧИГЧ СЭТГҮҮЛЧИД ЗӨВЛӨХӨД " МОНГОЛ САЙХАН ҮГЭЭРЭЭ БИЧИЖ БАЙНА УУ? ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА " УЧИР НЬ ЭДИЙН ЗАСАГТ МӨНГӨ НЭМЭХ ГЭЖ БИЧИХИЙН ОРОНД " цус сэлбэх " ГЭЖ ЗААВАЛ " цус " ГЭДЭГ МУУ ЕРИЙН ҮГ ОРУУЛЖ БИЧДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж