Путины ойрын зөвлөх Чубайс албан тушаалаасаа огцров

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Путины ойрын зөвлөх Чубайс албан тушаалаасаа огцров

Путины ойрын зөвлөх Чубайс албан тушаалаасаа огцров

ОХУ-ын ерөнхийлөгч Путины олон улсын төлөөлөгчөөр ажиллаж байсан Анатолий Чубайс албан тушаалаасаа огцорчээ. Энэ нь Оросын түрэмгийллээс хойш огцорсон хамгийн өндөр албан тушаалтан болов. Түүнийг эхнэрийнхээ хамт Туркт байгаа гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Анатолий Чубайс ОХУ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг олон улсын хэмжээнд зохицуулах үүрэг хүлээсэн албан тушаалтан юм. Тэрбээр дайн эхэлснээс хойш нас барсан сөрөг хүчнийхний зургийг нийтэд дэлгэсэн нь шүүмжлэл дагуулсан. Одоогоор Чубайс огцрох хүсэлтийнхээ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Чубайс олон улсын байгууллагуудтай харилцах тусгай төлөөлөгчийн албан тушаал хашиж байсан ч Кремлийн дотоод хүн гэж төдийлөн тооцогддоггүй байв.

Сүүлийн өдрүүдэд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нараас өөр ерөнхийлөгчийн хүрээллийнхэн бараг олны өмнө гарч ирээгүй байна. Тухайлбал, аюулгүй байдлын хоёр том албан тушаалтан болох Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу, штабын дарга Валерий Герасимов тэргүүтэй Оросын нууц албаны дарга нар огт харагдаж үзэгдэхгүй байгаа нь сонирхолтой байна гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк өчигдөр /2022.03.23/ хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж