559,539 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

559,539 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 244,766,295  төгрөгийн үнийн дүн бүхий 559,539 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко тур бюро" ХК (JTB +13.79%), "Ариг гал" ХК (EER +7.41%) болон "Адуун чулуун" ХК (ADL +5.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" ХК (DZG -14.80%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -7.51%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -4.47%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 67,969 ширхэг нэгж эрхийг 14,610,333 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаагаар нийт 16,789 ширхэг үнэт цаасыг 1,692,331,200 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс  -1.4% хувиар буурч, 38573.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,446,573,753,768 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж