Ц.Жаргалсайханы шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Ц.Жаргалсайханы шүүх хурал үргэлжилж байна

УИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны зөвлөх Ц.Жаргалсайханд холбогдох  нууцын зэрэглэлд хамаарах бичиг баримтыг цахим шуудангаар илгээсэн гэх хэргийг шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Шүүх хурлын танхимд хаалттайгаар эхэлсэн юм. Ц.Жаргалсайханд холбогдох  хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж дуусаад энэ сарын 8-ны өдөр нийслэлийн Прокурорт шилжүүлсэн юм. Шүүх хуралд улсын яллагчаар Ё.Сагсай орсон байна. Ц.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж байгаа бөгөөд шүүх хурлыг  14 цагаас хэсэг хугацаанд завсарлуулаад дөнгөж сая үргэлжлүүлж байна. Ц.Жаргалсайханы өмгөөлөгчөөр н.Данзан ажиллаж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж