Нийслэлийн удирдлагууд хотын төвд байрлах Хүүхдийн паркийн хашааг нурааж, цаашид зөвшөөрөлгүй хашаа, гражийг буулгах ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. Ийн зөвшөөрөлгүй хашаа, гражийг чөлөөлж, нийслэлд ногоон байгууламж, иргэдийн ая тухтай амрах боломжоор хангахаа ч амлаад буй. Тэгвэл энэ ажлынхаа хүрээнд нийслэлийн ногоон бүс болох уулыг хашаалж, урт хайс татсан хашааг ч мөн буулгаж өгөхийг иргэд хүсч байна. Хэн, хэзээ ямар дарга нь зөвшөөрөл олгосон нь мэдэгдэхгүй уулын ам, булан тохой бүрийг хашаалчихсан дүр зураг хотын зах руу өнгийхөд л андашгүй бий.
Уулын аманд хашаа хатгаад, зорчих талбайг хязгаарлаж, бүтээн байгуулалт хийгээгүй жишээ ч олон бий. Тухайлбал, Богд уул, Скай ресортын хэсэг, Хандгайт зуслангийн бүс рүү явахад байрлах уул, голыг хааж хашаалсан үйлдлийг нэрлэж болно.
ХҮН ГАЗАРТАЙ БАЙЖ БОЛОХ Ч УУЛ ХАДЫГ ТАГЛАЖ ХАШИХ НЬ УТГАГҮЙ
Хүн газартай байж болно. Гэсэн ч цаана нь байгаа уул, хад, гол мөрөнтэй нь таглаж хашаалдаг дүр зургийг Монголд л харах нь сонирхолтой. Хашааг нь буулгах боломжгүй тохиолдолд тодорхой захирамж гаргаж, дагаж мөрдүүлэх ёстойг иргэд хэлж байна. Гэтэл хотын дарга, дүүргийн Засаг дарга нар ч үүнд хүлцэнгүй хандсан хэвээр. Улаанбаатар хотын зуслангийн бүсэд уул усыг битүү хааж хашаалсан амралт, сувилал, албан газар, хотхон айлуудыг захиргааны аргаар шаардлага хүргүүлдэг болох.
Ядаж залгаа хашаа тутамд 1.5-2.5 метр өргөнтэй явган хүний гарц гаргаж, иргэд, ан амьтдад уул, усны бүсэд чөлөөтэй орж, гарах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулдаг. Эхлэл, төгсгөлгүй урт хашаа барьж, байгальд гарах зорчих талбайг хаах нь хэр нийтийн эрх ашигт нөлөөлдөг бол. Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажлыг нийслэлээс хийж эхэлсэн. Энэ ажлаа иргэдийн өмчөөс бус олонхийн эрх ашгаас эхэлж хийх хэрэгтэйг иргэд сануулж байна.
Айлын хашаа, граж автомашины хөдөлгөөн хаасан гээд стандартад нийцээгүйг нь буулгаж байгаа бол уул хашаалсан хашааг ч буулгах нь зөв. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Ууланд нэвтрэх эрх угтаа хүн бүрт бий. Нэг хүн эзэн сууж хашаалж, нийтээр амарч зугаалах, салхилах боломжийг үгүй хийж болохгүй.
Эзэмшлийг зогсоож, байгалийн өмчийг бүгд тэнцүү эко ашиглах нь хөл гишгэх зайгүй нийслэлчүүдэд хамгийн хэрэгтэй зүйл. Хоёр жилийн хугацаанд хэдэн байшингийнхаа дунд хоригдсон нийслэлчүүд амралтын өдөр, зав чөлөөгөөрөө хүүхдүүдээ, гэр бүлээрээ ууланд алхах, цэвэр агаарт гарахыг хүсэвч нийслэлийг тойрсон ихэнх уул нь хашаатай, эзэнтэй болчихсон. Тухайлбал, Арцатын ам, Их тэнгэрийн ам, Хандгайтын зуслангийн хэсгийн уул гээд бүгд хэдэн га газраар хашаалсан талбайтай. Мэдээж хувьчилсан, хэн нэгэн эзний талбай ч гэлээ тоглоомын талбай нь ховордсон нийслэлчүүдэд цэвэр агаарт гарах, ууланд алхах, эсвэл ногоон бүсийг нь чөлөөлөхөд анхаарлаа хандуулна, Хотын дарга аа.
Амралтын өдрөөр ихэнх нь Богд уул, цанын бааз, хотоос холгүй амралтын газар, лагерьтаа очдог. Хэрэв дээрх олон уулын аман дахь хашаануудыг буулгавал иргэдийн очих жим нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Гэр бүлээрээ очиж амрахыг хүссэн иргэд хашааг нь буулгаад өгвөл тохижуулж, байрлах талбай, авто зогсоол, бие засах газар, танилцуулах самбар зэргийг нь байршуулахад нийслэлийн удирдлагууд анхаарах биз ээ. Гол нь шаардлага хүргүүлж, захирамж гаргаад орхих биш, албадан буулгах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэйг иргэд хэлж байна.
Ухамсартай ирнэдтэй болоогүй цагт модоо хашаалах нь зөв. 2022-03-24 66.181.161.92
УБ хотыг бүслэж тойрсон гэр хорооллынхон уулаар битүү дүүрэн хашаалж амьдарч бгаа.тэд ирсэн хөдөө рүүгээ буцаж уб хотыг уулыг чөлөөл. Уулыг битүү нүхэн жорлон болгочоод.харин модтой уул газрыг оркуудаас маш сайн хамгаалж хашаалах ёстой.оркууд ор дэвсгэр газан плитза аваачаад байгал баар буудал болгоно.
Зочин 2022-03-24 192.82.71.142
Үнэхээр агаарт гарах газаргүй болсоон. Ингэж уулыг хамт авчихаад өмчилчихдөг тэнэг баячууд өөр хаана ч байхгүй шүү!!
Ариунзаяа 2022-03-24 202.131.225.197
Заяагүй муусайн боолууд атаархан тэлчлэхээс өөр яаж ч чадахгүй
Зочин 2022-03-24 202.9.41.29
Баянбулаг зуслангийн амын адагт ойн модыг төмөр хашаагаар хаасан МАК ын заваан юмыг буулга. Торгох ёстой шүү. Ард иргэдийн эрхийг хаасан
AT 2022-03-24 47.41.93.248
Граж гэдэг үг байдаггүй дээ!!!!! Гараж л гэдэг дээ! Олон нийтэд мэдээ хүргэхдээ ядаж үг үсгийн алдаагүй бичиж бамаар даа 😡
Зочин 2022-03-24 202.126.90.125
Оросоор граж,монголчлоод гараж гэж ярьдаг билээ.
Зочин 2022-03-24 202.55.191.130
билээ эдр дүртэй итгэлтэй мулгуу вэ
Арын хаалгаар авсан газар бүхнийг чөлөөл лалруудаа 2022-03-24 66.181.190.218
Богд ууланд авсан өчнөөн га газарууд зөндөө бна лээ бүгдийн чөлөөл
Зочин 2022-03-24 202.126.89.120
Хойд зуслангийн ам бүрийг адаг бүгд хаагдсан даа. Өөрсдөө үзээрэй
Зочин 2022-03-24 64.119.26.170
Байгалийн сайхныг,уул ус,моддыг хашаалсан эзэд бий болгоогүй, тиймээс энэ эх орны нийт иргэд хүртэх ёстой. Уулын амыг хашаалаад авчихсан хүмүүс хашаагаа буулга, хэдэн ам бүлээр хэдий хэмжээний газар авснаа ил тод болго. Эс тэгвэл өөрөө бүтээгээгүй байглийг ашиглаж буй төлбөр, татварыг маш өндөр тогтоох нь зөв шиг.
Зочин 2022-03-24 64.119.26.170
Байгал дэлхийн сайхныг бүх хүн хүртэх эрхтэй. Хашаалсан эзэд уул,ус,ойг бий болгоогүй.Хэрэв хашаалж эзэмшинэ гэвэл нийтийн зориуллаттай амралт сувилалын газрууд байж болох юм. Хэрмэн хашаа шиг хашаанууд уул ус модтой хамаг сайхан газруудаар их байгааг нарийвчлан нягтлаж зориулалт юуг,эзэд нь хэнийг тогтоох нь зөв мэт.
Зочин 2022-03-24 64.119.19.19
Хөдөө бүр утгаа алдсан хэн хэзээ олгосон юум бүү мэд аль олигтой газар бүхнийг авилгалчид хааж хашаалаад орох аргагүй болгоод харуул хамгаалалттай арай л буудахаас наахнуур авирлаж байгаа
Зочин 2022-03-24 139.5.216.223
Төв аймаг зам дагуу Арабын шейхийн газар хэмээх асар их талбай бүхий хашааг буулгаж, газрыг нь чөлөөлж авбал таарна.
Зочин 2022-03-24 192.82.66.172
Анандбазарын ам гэж зартай хашаа байна
Зочин 2022-03-24 66.181.176.133
УУЛ
Хойшоо чиглэлийн зуслангийн уутнууд хувийн бмч болчихсон
Иргэд 2022-03-24 202.9.46.245
Х.БАЯНМӨНХ АВАРГА.ХҮРГЭН СҮХБАТ.ЖҮЖИГЧИН СОСОРБАРАМ,МҮ ИХ СУРГУУЛИЙН МӨНХБАТ,ГҮНДАЛАЙ.КҮКҮШҮЗАН БАТБАЯР.БАТЗОРИГ ЗААН.БАТТУЛГА Х, ГМ ИХ ТОМЧУУЛ ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД БҮХЭЛ БҮТЭН УУЛ АМ ХООЛОЙГООР НЬ АВЧ ХАШАА ХЭРЭМ БОСГОЖ ХҮН МАЛ АМЬТНЫ ХӨДӨЛГӨӨН ХОРЬЖ БАЙГААГ БОЛИУЛЖ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ.ГРАШ БУУЛГАЖ БГАА ШИГ.
ДЭЭР НЬ УУРХАЙНУУДЫГ ЦЭГЦЛЭЖ БАЙГАЛАА ХАМГААЛЬЯ БАС.
Зочин 2022-03-24 64.119.16.222
Иргэд өөрсдөө ухамсараа бас дээшлүүлэх хэрэгтэй л байх зуслангийн бүсэд зугаалж салхинд гарах гэрээр орчиноо бохирдуулж хогоо энд тэндгүй хаяж бааж шээж гол горхи шандны усаар машин тэргээ угааж байгаль дэлхийгээ их бохирдуулж байгаа шүү хэрвээ энэ үйлдэлээ зогсоож зөв соёлтой салхинд гардаг бол хэнч тэгж хашаалж өндөр үнээр хашаа барьж өөртөө төвөг удахгүй л байх
irged 2022-03-24 66.181.171.26
xashaanuudiig buulgaach toirch garax ix xetsuu
Зочин 2022-03-24 66.181.160.52
Энэ газрыг хэн олгоод хэн авдаг юм вэ? Үүнийг шалгаж хянадаг газар байна уу?
Уулын ам тагласан том хашааг буулга!!! 2022-03-24 202.9.46.166
Маш зөв сэдэв хөндсөн байна.
Хүүхэд багачуудтайгаа ой мод гол ус руу очих боломжгүй болсон! !!! Лагерь явдаг төв замын 2 талын уулын амуудын том бүх хашаа болон Богд уулын бүх амуудын хашааг буулгаж Малчдад өг!!! Газар түүний доорх баялаг аод түмний өмч байдаг байх аа!!! Одоо цаг нь ирж хууль үйлчилэх хэрэгтэй шүү!!! Тэр барьсан байшингаа л тойруулж 0.07 гийнхоо хэмжээнд байх ёстой! Нийтийн эзэмшилийг чөлөөлөх хэрэгтэй!!!
Зочин 2022-03-24 59.153.87.173
МОНГОЛ УЛСЫН ТӨР АРД ТҮМНЭЭС АВЧ БОЛОХ БҮХ АЛДАР ХҮНД ЦОЛ ХЭРГЭМ ШАГНАЛ ХҮНДЛЭЛИЙГ БҮГДИЙГ НЬ ӨӨРТӨӨ АВСАН МӨРТЛӨӨ ЭНЭ НАСААРАА ГАНЦААРДЛАА ГЭЖ НОМ БИЧИЖ ГОНШИГНОЖ, ШУДАРГА ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ АМЖИЛТАД ХҮРСЭН ХЭН БҮХНИЙГ ДАЙСНАА ГЭЖ ҮЗЭЖ ҮРГЭЛЖИД ХОРСОН ЗАНАЖ ХОР НАЙРУУЛЖ ЯВДАГ БӨХИЙН ӨРГӨӨНД СҮНС НЬ ХОРГОДООД ҮХЭЖ ЧАДАХАА БОЛЬСОН ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ ГЭДЭГ ЭТГЭЭД Л МОНГОЛД ХАМГИЙН АНХ УУЛ ЖАЛГААР НЬ ХАШИЖ ХААХ ХАЖИГЛАЖ ХАРАМЛАХ ЗҮГИЙГ ЗААСАН
Зочин 2022-03-24 203.91.115.54
Энэ Гүнтийн даваагаар давахад нэг л их үргэлжилж хөцөөлсөн урт хашаа байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Хувь хүн арай ч ийм том талбайг авч чадмааргүй санагдах юм. Төв аймгийн хойно Богд уулын өврийг тэр чигээр нь авсан Сүхбатын газар юу болов? Уг нь буга үржүүлнэ гэж авсан санагдах юм. Үржүүлэх байтугай өмнө нь байсан буга нь ч өдрийн од болсон шиг билээ. Мань хүн өөр л юм үржүүлээд яваа бололтой. Байчихаад нэг хэсэг загас үржүүлнэ л гэсэн. Загас нь үржих нь байтугай өч төчнөөнөөрөө үхдэг боллоо.
Зочин 2022-03-24 203.91.115.54
Хараад байхад элдэв амьтан үржүүлэхээс илүү Сүхбатын холбогдсон, салж нийлсэн хүүхнүүдийн тоо л алдагдах нь шиг байна. Хөгшин залуу, орон гаран, эрэмдэг татуу хэн л бол хэн, хаа очиж материал голдоггүй гүндүүгүй хүн бололтой. Тэгэхээр чинь одоо буга ч биш, загас ч биш мань хүний өөрийн хүүхэд, үр удам нуган, бутач гэлгүй л шороо болох шинжтэй.
Зочин 2022-03-24 192.82.72.33
Tuul goliin ergiin buh hashaag buulga! Yadaj goliin ereg deer saadgui suudag bmaar bna. Tuul gol 4 uul maani buh Mnjolchuudiin omch bolohoos gants 1 hulgaichiin gazar bish, Mongoliin baigali buh mongolchuudiin omch!
Зочин 2022-03-24 202.131.225.197
өө ёстой битүү шдэ
Борчуулд бус олигархиудыг шийтгэ 2022-03-24 202.9.46.244
Найрамдал зуслангийн урд аманд 10 шахам га газар төмрөөр битүү хашаад 4 жил болов. Түвшинбаярынх’’ Зика Энхболдынх гэж ам дамжсан энэ хашаанд гөрөөс чоно нохойноос амь гарах гэж зугтаж яваад хавчуулагдж олноороо үрэгдсээр байна’ Окоптоо нуугдаад буй үүний нууц ноёдод хууль үйлчилдэггүй юм уу? Экологийа цагдаа’ байгаль орчны газар’ нийслэлийн захригчийн албанд хандаад хад мөргөдөг’ Газрын эзэн нь Их том гар байж энэ газруудын эрхтэнүүдийг баздаг бололтой.Хотын борчуудын гаражид түрэмгийлэх
Иргэн 2022-03-24 139.5.219.109
Зөв бүгдийг буулга !!!!!!!Бурхан монголд өгч Сайхан хөгжилтэй амьдар гэж өгсөн .Бүтээгч нь харж байхад уул толгодоор авах хэн вэ??????? Уул толгой болгон замбараагүй л бна .Ер нь ёс зүйтэй хуваарлаж авсангазар байхгүй дээ бүгд улсаа уулаа толгодоо авилгажсан бодоод л дээгүүр хи дээрэмч луйварчин – үнэн амьдарсан нь ядуу болж байгаа юм ..!!!!!!за яахав юу тарна түүнихээ хариуг нь Тэнгэрийг бүтээгч л өгнө дөө.!!!!!! зайлуул !!!!!!@@#$$&&
Зочин 2022-03-24 192.82.64.197
үнэхээр зөв ажил шүү сэтгэл ширхиилгэм жад хэлбэрийн амьтан хүн өлгөгдөж үхмээр зарим нь нурж ухах шахсан булан тохой нь шээс баас болсон хашаанууд хаа сайгүй байгаа
иргэн 2022-03-24 103.212.119.199
тэнэглэл. Бүтээлч ажил хийхгүй хүмүүсийг хооронд нь муудалцуулах, анхаарлыг өөр тийш тахтах муухай арга. Замын гүүрээ дуусгаач ээ …
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2022-03-24 202.21.109.41
Маш зөв …санаа ….зөвшөөрөлтэй боло зөвшөөрөлгүй …зам…харгуй тагласан хашааг яаралтай …буулгаж…эддээр нь буулгуулж …Газраа хот мэдэлдээ… авч…иргэд чөлөөтэй явдаг боломж бүрдүүлээч ээ..Тэгвэл 2024 оны сонгуульд МАН цухуйж мэднэ ээ.. Үгүй бол УВСЫН Ч6Хүрэлбаатар шигээ болох байх шүү…
зочин 2022-03-24 202.9.40.189
СЭЛХИЙН АМЫГ ХАШСАН НЭГ АЙХТАР ЭТГЭЭД БИЙ ШҮҮ, ТҮҮНИЙ ХАШААГ БУУЛГАЖ ТУСЛААРАЙ ГЭЖ ХҮМҮҮС ЯОИЛЦААД БАЙНА
Zochin 2022-03-24 202.126.89.244
Het tuilshirch bolohgui zov shiideh heregtei. Baigalia hamgaalakh taldaa baigaa hashaag buulgaj bolohgui. Zambaraagui yum bolno shuu
Б.Баигальмаа 2022-03-24 202.55.188.116
Яармагийн төв замын урдах хашаалсан газрыг бүгдийг нь чөлөөлөх хэрэгтэй.Авилгагч хулгайчууд төрийн мөнгийг идэж ханахгүй юм
зочин 2022-03-24 202.131.228.20
Буулгаж чадахгүй бол дундуур нь явах зам гаргуулна уу, ядаж явган хүний…
иргэн 2022-03-24 192.82.85.220
Засгийн ордон нэртэй барилгын хашааг нураая, урьд өмнө хашаагүй болоод л байсан, авилгач, хулгайч дарган нар үүрэлснээс хойш хашаатай болсон.
Зочин 2022-03-24 192.82.90.249
Яргайтын богинд бас замын төгсгөлрүү уул хаагаад оройг нь дамнуулсан том хашаа байна аа. Хүмүүсийн үр хүүхдүүдтэйгээ салхилаад алхдаг байсан газарыг хашаалаад олон жил болж байна.
Зочин 2022-03-24 66.181.168.199
Хааяа ууланд гарч ганц юм уух гэхээр хашаа тээглээд хэцүү юм. Ядаж бааж шээмээр байна шт.
Зочин 2022-03-24 192.82.70.172
teneg ork uuland baaj sheehiin tuld gardgu yum malaa. naad arhia geriinhee jorlond baangaa uuldaa
Зочин 2022-03-24 192.82.70.172
teneg ork mini uuland baaj sheehiin tuld gardgui yum! chi naad arhia jorlondoo baangaa uuldaa
irgen 2022-03-24 192.82.70.172
teneg ork mini uuland baaj sheehiin tuluu gardgui yum! chi naad arhiaa jorlondoo baaj sheengee gudarj boliishdee!
mglld 2022-03-24 192.82.70.172
teneg ork mini uuland baaj sheehiin tuluu gardgui yum! chi naad arhia jorlondoo baaj sheengee gudarch boliishdee!
Зочин 2022-03-24 192.82.70.172
teneg ork uuland baaj sheehiin tuld gardag genee, chi jorlondoo baangaa arhia gudaraach.
Зочин 2022-03-24 66.181.166.134
баянмөнх аварга, Сүхбат аварга гээд уулын амыг хашсан лалрын новшуудыг лус савдаг ниргээд өгөөсэй. хөгийн шуналтай новшнууд хорвоогоос зайлцгаа
Зочин 2022-03-24 202.126.89.26
Sharga morit bas bna, uul ruu garnaar bdg. Naaguur n hashaa tataad buten uul ezemshtsen ailuud bna.. arai denduu manai ene tur hyanalt suliin l neg tod jishee
Кк 2022-03-24 66.181.161.92
Орой болгон машинтай залуучууд архидаж ууж идээд орилж чарлаад өглөө нь гудамж дагуу бөөн архи пивоны шил лааз кондом.тэд уул руу гарвал яахуу бод2. Дуучин Сарантуяа лайв хийгээд бсн.
Зочин 2022-03-24 202.9.40.188
Уул ой мод голруу гарах ямарч боломжгүй бүгд наагуур нь өөрийн юм шиг хашаалаад авсан айлуудыг ч гсн хашаагаа татах үүрэг өгмөөр бна. Зуслангүй айлууд нь ой модруу агаарт гарах ямар ч боломжгүй. Голруу шороо асгаад байшингаа барьцан голд хүүхдүүдээ тоглуулсан чинь цаашаа тогло асгасан шороо нураалаа ч чихшиг тийм овилогогүй.. бүхэл бүтэн голруу шороо оруулж асгаж бараг урсацын хааж голдирлын өөрчилж хашаа хатгачаад ичихгүй хүүхэд гол дээр ирж тоглохоор орилоод . Тийм хүмүүстэй хариуцлага тооцож
мгл 2022-03-24 66.181.184.36
уулын амуудыг хашсан дээрэнгуй,ес суртахуунгуй,даварсан луйварчдад хариуцлага тооцуулах гэж иргэд олон жил шаардаад эрх баригчид ходлоогуй!!!
одоо эрх биш хашаа компанит ажлынхаа уеээр хуу хамж цэвэрлэх юм байгаа биз!
хотын тушмэдиин газар зардагиин баталгаа нь болсон энэ хашаануудаа яаралтай буулга!!!!
Hud 2022-03-24 66.181.191.21
Yun duraaraa yarih yum.hudlaa yarihaas zaashgui.henj buulgaj chadaagyi l bhgui daa
Зочин 2022-03-24 202.55.188.46
Өөрсдийнх нь хашаа юм чинь юу гэж чөлөөлөв гэж ккк
зочин 2022-03-24 103.68.107.37
сүхбат төв аймгийн 3 бугын хөшөөтэй хашааг буулгах хэрэгтэй
Зочин 2022-03-24 43.228.129.131
Даварсан хашаануудыг хорлон сүйтгэх хэрэгтэй
As 2022-03-24 202.126.89.64
MANAN giin luivarchidiin gazar hashaanuudiig nuraah heregtei shuu
Зочин 2022-03-24 66.181.160.85
Энэ бол туйлын балмад бусармаг үйлдэл!! Гэхдээ "ийм байна, пөөх паах" гэхээс илүү хэний шийдвэрээр хэн ингэж газар аваад ийнхүү дураар дургиж байгааг эзэнтэй, нэртэй бичих хэрэгтэй!!! Жишээ нь, 10-аад жилийн өмнө хэвлэлд Арцатын Амыг Н.Энхбаяр нөлөөллөө ашиглан хувийн мэт болгосон тухай мэдээ гарч байсан?!
Зочин 2022-03-24 203.91.112.242
yes yes
Зочин 2022-03-24 103.80.211.124
Газар нийтийн өмч. хоосон газрыг өндөр үнээр зараад байгаа улсууд ямар өртөг шингээсэн гэж өндөр үнэ хэлж зардаг байна. Бодвол авилгалд өгсөн мөнгөө өртөг гэж үнэлээд зардаг юм болов уу?
Зочин 2022-03-24 192.82.75.251
Газар бол Бурханы өмч, харин бид түүн дээр нь түр оршин суугчид. Тиймээс бүгд газрыг тэгш эдлэх ашиглах эрхтэй….
Нар 2022-03-24 66.181.165.88
Улаанбатарын ойр орчмын уул хад, амыг битүү хашаалсан байдаг. Маш зөв сэдэв хөнджээ. Бүгдийг нь буулгах хэрэгтэй