Блокчэйнд суурилсан олон улсын төлбөр тооцооны систем “Kaf pay”

Хуучирсан мэдээ: 2022.03.24-нд нийтлэгдсэн

Блокчэйнд суурилсан олон улсын төлбөр тооцооны систем “Kaf pay”

Блокчэйнд суурилсан олон улсын төлбөр тооцооны систем “Kaf pay”

Турк улсад төвтэй “Kaf pay” блокчэйнд суурилсан олон улсын төлбөр тооцооны системийг “GGC” компани Монгол Улсад нэвтрүүлж байна. Энэхүү систем нь дэлхийн олон улсад ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, дэлхийн 182 оронд ашиглах боломжтой виза, мастер карт бөгөөд олон улсын мөнгөн шилжүүлгийг хамгийн бага шимтгэлтэй хийх юм. Мөн дебит, кредит карт нь бүх төрлийн крипто арилжааг нэг доор хийх боломжтой.

“Kaf pay” системийн зорилго нь хэрэглэгчдийг санхүүгийн хараат бус байдалд хүргэх. Тиймээс давуу тал их. Онцлог, давуу талаас нь авч үзвэл крипто валют руу хурдан, хялбар хөрвөнө. Ямар ч төрлийн крипто болон валютаар шилжүүлэг хийх болон бэлэн мөнгө хэлбэрээр зарцуулах боломжтой аж. Гол нь хэрэглэгч хоорондоо хямд шимтгэлээр шилжүүлэг хийх юм.

Үүнээс гадна хэрэглэгчдэд зориулсан гар утасны программ нь ойлгомжтой, ашиглахад хялбар бүтэцтэй. Хүмүүс аппликэйшний тусламжтайгаар бүх гүйлгээгээ хялбар хийнэ гэсэн үг. Хэрэв дансаа удирдах, олон улсын шилжүүлэг хийх, зээлийн картынхаа үлдэгдлийг шалгах бол IBAN /International bank account number/ ашиглана. Ингэснээр санхүүгийн хөрөнгөө солилцоход ч нээлттэй. Аппликэйшний тохиргооны хувьд android болон ios үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суулгаж ашиглах юм. Өөрөөр хэлбэл бүртгэлээ үүсгээд шууд ажиллуулна. Энгийнээр бол виза зөвшөөрөгдсөн 182 улсад ашиглахад асуудал огт гарахгүй юм.

ОЛОН БОЛОМЖИЙГ БАГТААСАН КРИПТО ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ

 “GGC” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.АЛТАЙБАЯР:

-Өөрсдийн койныг олон улсын зах зээлд буюу Турк улсад гаргаж эхэлж байна. Дараагийн алхам бол Сингапур, Малайз улс байх болно. Өнөөдрийн үйл ажиллагааны гол зорилго бол “Kaf pay” блокчэйнд суурилсан олон улсын төлбөр тооцооны системийг танилцуулах.

Өмнөх системүүдээс ялгарах гол онцлог бол блокчэйнд суурилсан. Мөн крипто валют, доллар, евро, төгрөгийг гүйлгээнд ашиглах, хадгалах, шилжүүлэх боломжтой. Картанд хийгээд ашиглах боломжийг ч олгож байна.

Блокчэйн, криптовалютын талаар мэддэг, хөгжүүлж яваа залуус Монголд олон бий. Гэхдээ нэгдэх тал дээр дутагдалтай санагддаг. Нэгдэж чадвал дэлхийн зах зээлд илүү богино хугацаанд гарна. Хоёрдугаарт, бид бүгдийг өөрсдөө бие дааж хийх гэж зүтгээд байдаг. Гэтэл дэлхийн шилдэг инженерүүдийг цалинжуулж ажиллах боломж их. Үүнийг ашиглах хэрэгтэй. Энэтхэг, Тайванийн компаниудаас шилдэг инженерүүд авч ажиллуулснаар бүтээмж төдий чинээ нэмэгдэнэ. Дэлхийд гарна гэдэг бол боловсон хүчин, хүний нөөцийн хувьд олон улсынх байх ёстой. Үнэхээр дэлхийн зах зээлд гармаар байгаа бол орчинд нь очих ёстой шүү дээ. Бид тухайн зах зээл дээр нь очихыг эрхэмлэж, зорьж ажиллаж байна.

МОНГОЛЫН КРИПТО ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖИЙГ “KAF PAY” ОЛГОЖ БАЙНА

Олон улсын төлбөр тооцооны тус системд давуу тал их. “Kaf pay” нь Монголын крипто дэлхийн зах зээлд гарах боломж олгож буй юм. Төлбөрийн картуудын хувьд ч онцлог. Түүнийг дагаад хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд үүсэх боломж өөр өөр байна. Тухайлбал, виртуал карт, хар карт, дээд зэрэглэлийн металл карт гэх мэтчилэн.

  • Виртуал карт нь үйлчлүүлэгчдэд олон төрлийн сонголтыг санал болгож байна. Аппликэйшний тусламжтайгаар энэхүү картыг нээлгэж шууд олон улсад ашиглах боломжтой.
  • Харин хар картын тухайд дижитал хөрөнгөө өдөр тутмын амьдралд хялбархан ашиглах боломж олгодог аж. Ингэснээр 182 улсаар хязгаарлагдахгүй гэж ойлгож болно.
  • Дээрх картуудаас онцлог нь дээд зэрэглэлийн металл карт. Энэ нь нисэх онгоцны буудлын шилжүүлэг, аяллын урамшуулал, аяллын эрүүл мэндийн даатгал, дэлхийн өнцөг булан бүрд байгаа олон зуун брэндийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

“Kaf pay” блокчэйнд суурилсан олон улсын төлбөр тооцооны систем бусад системүүдээс ялгарах гол онцлог бол суурь. Тиймээс крипто валют, доллар, евро, төгрөгийг гүйлгээнд ашиглах, хадгалах, шилжүүлэх боломжийг хэрэглэгчдэд олгож байна. Картанд хийгээд, койноо хүссэн хэлбэртээ хөрвүүлж ашиглах боломжийг Монгол Улсад ийнхүү анх удаа нэвтрүүлж байна. Санхүүгийн хөрөнгөө удирдах үр дүнтэй арга сонгохыг хүссэн хүн бүрд энэ систем нээлттэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж