Италийн Сери-А лигийн өндөрлөхөд найман тойрог л үлдээд байна. Хүснэгтийг тэргүүлэгч АС Милан баг хоёрдугаар байранд бичигдэж байгаа Наполи багаас гурван онооны зөрүүтэй харин гуравдугаар байранд бичигдэж буй Интерээс зургаан онооны зөрүүтэй явна. Лигийн багуудын байрлал ирэх тойргуудад яаж ч эргэж болзошгүй байгаа энэ үед Италийн алдарт дасгалжуулагч Арриго Сакчи өөрийн бодлоо сэтгүүлчидтэй хуваалцжээ.
Арриго Сакчи:
-Хөлбөмбөг бол багийн спорт. Интер яг л шахсан лимон шиг байна. Тэд лигийн сүүлд хүчтэй өрсөлдөгч болох Торино багийн эсрэг тоглосон. Хоёр тойргийн дараа Верона багийн эсрэг тоглоно. Тэд бол эрч хүчтэй, ширүүн тоглолттой баг. Аталантачууд Европа лигийн хүрээнд Леверкузены эсрэг их хүч, золиос гаргаж тоглосон. Интер ч гэсэн тэдэнтэй нэгэн адил Ливерпүүлийн эсрэг их хичээл зүтгэл дайчлан тоглосон. Мэдээж хэрэг орчин үеийн хөлбөмбөгт олон тоглолт хийдэг болсон.
-Энэ жил АС Милан яах бол тэд лигийн аварга болох болов уу?
-Зарим багууд дан тоглогчид дээрээ төвлөрч байгаа бол бусад багууд тоглолтын хэв маяг дээрээ анхаарч байна. АС Милан бол тэр багуудын нэг бөгөөд улмаар олонд танигдаагүй тоглогчид сайн гарч ирж байгаа шалтгаан нь энэ юм. Гэсэн хэдий ч Милан үлдсэн бүх тоглолтууддаа маш сайн тоглох хэрэгтэй. Яагаад гэвэл тэдэнд ур чадвартай, өндөр үнэтэй тоглогчид байхгүй. Миланы тоглогчид үнэтэй биш ээ. Хэрэв тэд лигийн аварга болвол энэ үнэхээр гайхамшигтай зүйл болох болно. Тэд их мөнгө зарцуулалгүйгээр энэ багийг бий болгосон. Надад тэдний хэрхэн тоглодог нь таалагддаг. Тэд бол хамгийн шилдэг баг биш. Гэхдээ тэд шилдэг тоглолтыг толилуулж байна. Эмполи багийн эсрэг шилдэг тоглолтоо үзүүлэлгүй хожсон. Гэхдээ нэг, хоёр удаа ийм зүйл байх зүгээр.
-Наполи багийн талаар? Верона багтай хийсэн лигийн сүүлйин тойрогт тэдний багийн залуу, гол тоглогч Виктор Осимхен хоёр гоал оруулж багаа хожилд хүргэсэн
-Түүнд бүхий л ур чадварууд байна. Одоо сэтгэл зүй, ухамсараас нь л шалтгаална.Осимхен даруу, төлөв хэвээрээ байх ёстой. Хүний даруу байдал, урам зориг, өгөөмөр сэтгэл, хүсэл тэмүүлэл зэрэг үнэт зүйлс нь тоглогч бүрт чадах бүхнээ гаргах боломжийг олгодог. Хэрэв баг нь шилдэг тоглолт үзүүлж байвал тухайн довтлогч илүү сайн тоглолт гаргахад амар хялбар болдог. Жишээлбэл, алдартай жүжигчинд хүртэл туслах жүжигчдийн тусламж хэрэгтэй байдаг.
-Ювентус клубын энэ улирал түрүүлэх магадлал хэр байна?
–Биаконеричууд бол гайхалтай тактикийн дасгалжуулагчтай шилдэг баг. Тэр өөрийн багаа хэрхэн удирдахаа мэддэг. Түүний багийнхан шилдэг тоглогчдоос бүрдсэн бөгөөд тэр ч өөрөө тэдэнтэйгээ хэрхэн ажиллахаа мэддэг. Тэд лигийн аварга болж чадах уу гэж үү? Лигийн сүүлийн хоёр тоглолтыг эс тооцвол ирэх тойргийн хуваариуд тийм ч хэцүү харагдаагүй. Гэхдээ энэ улирал жижиг багуудтай учраа тааран тоглох тийм ч амархан биш байна.
Холбоотой мэдээ