“УБТЗ” ХНН олон улсын менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

“УБТЗ” ХНН олон улсын менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлнэ

“УБТЗ” ХНН олон улсын менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлнэ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олон 2022 оныг “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил” болгох зорилт дэвшүүлж, тус нийгэмлэгийн бүх аж ахуйн нэгжүүд олон улсын  менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж мэргэжил арга зүйн дэмжлэг авч, олон улсын менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтыг хийлгэхээр хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан юм.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд дунд хугацааны буюу 2022-2024 он хүртэл хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг боловсруулах хамтарсан комисс байгуулж, холбогдох чиглэлүүдээр уулзалт зөвлөгөөнийг багагүй хугацаанд хийж, уг төлөвлөгөөг бэлэн болсон байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-д стандарт нэвтрүүлэлт, хэрэгжүүлэлт, хэмжил зүйн лабораторийн чадавхи, хяналтын тогтолцоо, мэдээлэл сургалт, сурталчилгаа, гэрчилгээжүүлэлт баталгаажуулалт зэрэг чиглэлээр 3 жилийн турш хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн нар баталж гарын үсэг зурлаа.

Энэхүү төлөвлөгөөг баталснаар "УБТЗ" ХНН-д менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтыг бий болгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн шинэ шинэ боломжуудыг нээж тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх ажил шат дараатай хэрэгжих юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж