Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаална

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаална

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаална

Хаврын улиралд нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргахаар болжээ. Засгийн газраас энэ дагуу нөөцийн махны нийлүүлэлт  түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Үнийн хувьд:

  • үхрийн ястай мах 8900 төг/кг,
  • хониных 8300 төг/кг,
  • ямааных 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалахаас гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм байна.

Өнөөдрийн байдлаар захуудад үхрийн шинэ ястай мах 12 мянга, цул нь 13 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Мөн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 аж ахуйн нэгж нийт 12,6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж