Нохой нь хүн урснаас солонгос жүжигчин 2 жилийн ял сонсчээ | News.MN

Нохой нь хүн урснаас солонгос жүжигчин 2 жилийн ял сонсчээ

Нохой нь хүн урснаас солонгос жүжигчин 2 жилийн ял сонсчээ

Нохой нь хүн урснаас солонгос жүжигчин 2 жилийн ял сонсчээ

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Мин Гюгийн нохой нь Гуанжу хотноо хашаанаасаа гарч өндөр настай хүнийг барьж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Улмаар энэ хэрэгт жүжигчин Ким Мин Гюд шүүхээс өнөөдөр /2022.3.23/ хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Хэрэг 2020 оны тавдугаар сард гарсан ч шүүх хурал нь цар тахлын улмаас хойшилсон байв. Тодруулбал, Ким Мин Гюгийн нохой нь хөрш амьдардаг, 80 гарсан настай хүний гар, хөлнөөс нь хазаж урсан аж. Хохирогч эмнэлэгт хоёр сар орчим хэвтэн эмчлүүлж байгаад тухайн оны долдугаар сард нас баржээ. Шүүхээс түүнийг нохойндоо анхаарал тавьж, сургаж хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй учир эзний хувиар хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна.

Ким Мин Гю шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр тэнсэн харгалзах ялын хугацаанд дахин ижил хэрэгт холбогдвол багадаа найман сар шоронд хорих ял сонсох хуультай.

ЭХ СУРВАЛЖ: ALLKPOP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ган 2022-03-23 202.126.90.121

нохойгоо хошуувчгүй салхилуулдаг хүмүүсийн нохойг газар дээр нь нам буудах эрхтэй баймаар бна. Эргүүтээд манай нохой хүн хаздаггүй гээд малтаад байдаг. Эзнийгээ мэдээж хазахгүй. Гадны хүнийг яах ч юм билээ. Өлөн царайлчихаад юун ч нохойсог юмб.

Avatar

Зочин 2022-03-23 103.26.195.224

mongold iim hereg bainga gardag ! hohirogch hogchino bolool duusdag

Avatar

Зочин 2022-03-23 139.5.217.160

sayhan manai bairtai oiroltsoo amidardag huuhed nohoind uruulaad uruul am n seterchihsen, nuurendee oydol taviulsan. nohoinii ezen n oldoogui. hed honogiin daraa nad ruu 1 nohoi guigeed ireheer n aisan chin ezen huuhen n naadah chin urdaggui geed uurlaad baisan. nohoindoo hoshuuvch zuulgehgui gardag humuus bugd erguu, nohoi chin urdaggui baih n hend ch hamaagui. bairandaa nohoi tejeedeg buh humuust hoshuuvch zuulgeh shaardlaga taviasai

Avatar

Thhh. 2022-03-23 66.181.188.185

Thhh. Бүх нохойны эздүүд манай нохой хүн урдаггүй хүүхэд рүү дайрдаггүй гэж хэлж тэрэндээ сохроор итгэдэг. Араатан бол араатан л байдаг. Тэр байтугай эзэн рүүгээ дайрч амийг нь хөнөөсөн хэрэг АНУд их гардаг. Дандаа питбулл.

Avatar

Зочин 2022-03-23 185.203.122.81

Манайд танай нохой намайг урчихлаа гэвэл үхсэн үлээгээ хийж нохойны урдуур орж уруул гэсэн юм, хохь чинь гэх байхдаа. Хуультай, дүрэм журмаа дагадаг биелүүлдэг ард түмэнтэй байх сайхан юмаа.

Avatar

Dr Rush Qin 2022-03-23 217.138.202.93

Та өөрийн нэг бөөрөө 460,000 ам.доллараар зарахыг хүсч байна уу эсвэл Раж эмчтэй и-мэйл хаягаар холбогдоорой: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж