Сэрэмжлүүлэг: Маргаашаас цас болон шороогоор шуурна

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Маргаашаас цас болон шороогоор шуурна

Сэрэмжлүүлэг: Маргаашаас цас болон шороогоор шуурна

Өнөөдөр нийт нутгаар цаг агаар дулаан байгаа боловч маргаашнаас  цаг агаар тогтворгүй болж, нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.  Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөө шөнө Архангайн нутаг, Завханы зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Харин маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр, Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:

24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж