Монголбанкны Мөнгөний бодлогын хороогоор бодлогын хүүг өсгөх эсэх талаар хэлэлцэнэ. Өнөөдрийн хурлаар бодлогын хүүг өсгөж магадгүй байна. Банкны зүгээс бодлогын хүүг нэмэх байр суурийг өчигдөр илэрхийлсэн.
Энэ тухай Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр /2022.03.22/ хэлсэн үгэндээ “Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлогын төлөвийг хатууруулж, тодорхой хэмжээгээр хүүг өсгөх бодлого барина. Миний хувийн байр суурь бол бодлогын хүүг алгуур буюу 0.5 хувиар өсгөх нь зөв. Гэхдээ Мөнгөний бодлогын хорооны долоон гишүүний хамтран эцсийн шийдвэрийг гаргана” гэсэн юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өмнө нь /2022.01.28/ ээлжит бусаар хуралдаж мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 6.5 хувьд хүргэсэн билээ. Нөгөөтэйгүүр бодлогын хүүг огцом нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах эрсдэлтэй. Гэвч онолын хувьд алгуураар бодлогын хүүг нэмэгдүүлэх нь зөв шийдвэр гэж Төв банкны зүгээс үзэж байгаа юм.
Холбоотой мэдээ