"Туркойз Хилл Ресурс” компани Риогийн саналаас татгалзсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

"Туркойз Хилл Ресурс” компани Риогийн саналаас татгалзсан уу?

"Туркойз Хилл Ресурс” компани Риогийн саналаас татгалзсан уу?

“Рио Тинто” групп нь  Туркойс Хилл Ресурс” компанийн 49 хувийг 2.7 тэрбум ам.доллараар худалдаж авах саналыг гаргасан. Хэрэв уг саналыг дэмжвэл “Рио Тинто” Монгол дахь Оюутолгойн уурхайн 66 хувийг шууд эзэмшинэ гэсэн үг. Үүнийг эдийн засагчдын зүгээс Монгол Улсын эрх ашигт халгаатай бол саналаас татгалзах эрхтэйг сануулж байв. Тэгвэл "Рио Тинто"-гийн саналаас "Туркойз Хилл Ресурс”-ийн томоохон хувьцаа эзэмшигч татгалзсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Энэ талаар  “Рио Тинто”-ийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн газраас тодруулахад “Энэхүү саналтай холбоотой аливаа эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа. Ажил хэрэг болгоход хугацаа орно” гэсэн тайлбар өгөв.

Магадгүй  санал дэмжигдэж,  “Рио Тинто” групп нь Оюутолгой төслийн  66 хувийг эзэмшихээр болбол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн болгоомжлол хардлага ч бий. Энэ тухай тус группийн зүгээс “Энэхүү санал хэрэгжсэнээр “Оюутолгой” төслийн 66 хувийг “Рио Тинто” групп шууд эзэмших бөгөөд Монгол улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй.  Төслийн засаглал илүү энгийн болж, Монгол Улсын Засгийн газартай илүү үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэж бид үзэж байна” гэсэн юм.

“Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж