Хэрэв залуус хөгжлийн банкнаас зээл авсан бол... | News.MN

Хэрэв залуус хөгжлийн банкнаас зээл авсан бол…

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Хэрэв залуус хөгжлийн банкнаас зээл авсан бол…

Хэрэв залуус хөгжлийн банкнаас зээл авсан бол…

Нийгэмд өрнөж буй асуудлуудын талаарх цахим орчны их шуурганд Z үеийнхэн будлиж төөрнө гэж үгүй. Учир нь технологи бол тэдний хамгийн дотны нөхөр, цахим орчин бол ертөнцийг харах цонх нь билээ. Z үеийнхнийг өдөржин шөнөжин утсаа оролдлоо, хэрэггүй зүйлд цагаа үрлээ гэж зэмлэдэг. Мөн тэднийг улс төрийн мэдлэггүй, сонгуульд идэвхтэй оролцдоггүй,  нийгэмд өрнөж буй асуудлуудын талаар үзэл бодлоо илэрхийлдэггүй, чимээгүй хойш суугчид гэж шүүмжилдэг. Гэтэл тэд өөрсдийн үзэл бодлоо байнга илэрхийлэхийг хүсдэг ч тэднийг нам дагагч, ногоон зангиатан, цүнх баригч хэмээн доромжилдог гэнэ.  Тэд өөрсдийн хоёр дахь гэр гэх  цахим ертөнцдөө хамгийн их цагийг өнгөрүүлдэг билээ.  Тэрхүү гэртээ нийгэмд өрнөж бүхий л асуудлаар байр сууриа илэрхийлж байдаг аж. Гол нь тэдний үзэл бодлоо илэрхийлэх арга тэс өөр. Хөнгөн хирнээ хоржоонтой байдлаар үргэлж нийгмийн асуудлыг хөндөж байдаг. Саяхан нийгэмд өрнөж буй үйл явдлуудыг дараагийн дуулиан гарангуут мартдагыг малчин залуугийн хөгжилтэйгөөр шүүмжилсэн бичлэг цахим орчинд өндөр хандалт авсан. Мөн

  • Ариунзаяа гэж явсаар Хөгжлийн банкаа мартаа юу?
  • Асгасан кофе гэж хашхирсаар арын том луйвраа мартаа юу?
  • Путин, Зеленский гэсээр жинхэнэ төрийн дайснаа мартаа юу?
  • Пуужин, бууг харьцуулсаар нийгмийн ядуурлаа мартаа юу? гэх мэтээр  нийгэмд өрнөж асуудлын голыг нь олоод хошигнож, нэгийг бодуулж хоёрыг сануулсан бичлэг, меме зургаар үзэл бодлоо илэрхийлж байдаг билээ.

Сүүлийн үед нийгэм болоод дэлхийд өрнөж буй асуудлуудаар залуусаас хөгжилтэй дөрвөн асуултыг 100 оюутан залууст тавьсан юм.

  1. Хэрэв танд хөгжлийн банкнаас зээл олгосон бол та юу хийх байсан бэ?
  2. Архидалтаас хэрхэн ангижрах вэ?
  3. Орос-Украины дайны талаар та юу гэж бодож байна вэ?
  4. Та улс төрийн хэн гэдэг зүтгэлтэнг дэмждэг вэ? Харин эсрэгээрээ хэн гэдэг УИХ-ын гишүүнийг огцроосой хэмээн боддог вэ?

Эдгээр дөрвөн асуултаас хамгийн сонирхолтой хариултууд илгээсэн нь хоёр дахь асуулт байсан юм. Тус асуултад нийт 63 оюутан хариулсан. Тэд ихэвчлэн “Хүүхдийнхээ дэргэд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй”, “Согтууруулах ундааг сурталчлахаа болих хэрэгтэй”, “Архинд өндөр татвар ногдуулах”, 2000 литр  архи асгаад архидалт буурахгүй. ТҮК-ийн ажилчид ажил нэмэгдэнэ гэх мэт хариултууд илгээв.  Тухайлбал, МУИС-ийн оюутан Б.Хишиг-Эрдэнэ  “Бүх нийтийг соёлтой хэрэглээнд сургах аян 21 аймаг 9 дүүргээр өрнүүлэх хэрэгтэй”  гэх хариултыг илгээсэн юм.

Харин Хөгжлийн банкнаас залууст зээл олгосон бол тэдний ихэнх нь хувийн бизнесээ эхлүүлнэ гэж хариулав. Жишээ нь, кофе шоп нээх, сургалтын төв, кино студи байгуулах, аппликэйшн бүтээх, олон улсын стандартад нийцсэн спорт заал барих гэх мэт хариултууд илгээжээ. Зарим оюутнууд сургалтын төлбөрөө төлнө,  гадаад амьдарна гэнэ.

Орос-Украины дайныг ихэнх оюутнууд дэмжихгүй байгаа аж. “Энэ бол компьютерын тоглоом биш хүний амь нас яригдаж буй асуудал. Аль нэг талд орох нь утгагүй хэрэг гэж МУИС-ийн оюутан Ч.Азбилэг хариулсан юм. Мөн “21-р зуунд дайтна гэдэг бол зэрлэг үеэсээ салаагүй байгаагийн шинж” хэмээн МУБИС-ийн оюутан О.Эрдэнэтунгалаг хариулсан.

Улс төрийн хэн гэдэг зүтгэлтэнг дэмждэг вэ? гэх хариултад Л.Энх-Амгалан, Т.Доржханд, Г.Амартүвшин гэх мэт гишүүдэд хамгийн их санал иржээ. Харин Ц.Анандбазар гишүүнийг огцроосой хэмээн боддог аж. Мөн улс төрийн талаар зарим залуус “Тийм муухай юм бодож өөрийгөө зовоомооргүй байна” гэв.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr Rush Qin 2022-03-23 217.138.202.93

Та өөрийн нэг бөөрөө 460,000 ам.доллараар зарахыг хүсч байна уу эсвэл Раж эмчтэй и-мэйл хаягаар холбогдоорой: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM

Avatar

Зочин 2022-03-23 64.119.29.144

Оюутныхаа нэрийг бичдэг зөв үү ?

Avatar

Зочин 2022-03-23 66.181.180.82

амартүвшин ч арай л биш байхааа залуус аа

Avatar

Зочин 2022-03-23 202.21.109.38

Zov ter bank ni hulgaich hurelsukhiig yaaraltai shorond hiih heregrei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж