"14 мянган малын хашааг гадны төслөөр янзлахыг дэмжихгүй" | News.MN

"14 мянган малын хашааг гадны төслөөр янзлахыг дэмжихгүй"

"14 мянган малын хашааг гадны төслөөр янзлахыг дэмжихгүй"

"14 мянган малын хашааг гадны төслөөр янзлахыг дэмжихгүй"

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрүүд, Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны 34.50 сая ам.долларын зээлийн тусламжтайгаар  20 сумдад өвсний агуулах барих, тэжээл хадгалах ажлыг дэмжих, 11,660 малчны малын эрүүл мэндийг сайжруулах, бэлчээрийн менежментийг сайжруулах ажлыг хийх аж. Төсөл нь дөрвөн аймгийн 20 суманд хэрэгжих юм. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Малын удмын сан, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг олон жил төрийн бодлогын гадна хаяж ирсэн. Үүнээс шалтгаалж малаас хүнд халдварладаг өвчин ихэссэн. Тиймээс мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогоо өөрчлөх цаг болсон. Одоогийн  уламжлалт аргаар нүүдлийн мал аж ахуйг эрхлэх боломжгүй болсон. Нүүдлийн мал аж ахуй нь  байгалиас хэт хараат. Цөлжилт сүүлийн жилүүдэд маш хүчтэй явагдаж байна. Нийт бэлчээрийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн. Дээрх төслийг хэрэгжүүлснээр бэлчээр хамгаалах, сайжруулахад анхаарах хэрэгтэй.  Төслийг  дэмжиж байна. Гэхдээ надад нэг асуулт байна. 

Үнэхээр 14 мянган малын хашааг  төслийн мөнгөөр янзлах гээд байгаа юм уу. Эсвэл ажил хариуцаж байгаа хүмүүс нь  мал аж ахуйн бодлогын талаар  мэддэггүй  хэрэг үү? 

Гадны зөвлөхийн бичсэн үгийг орчуулгын үгээр биччихээд гишүүдийн дунд бухимдал үүсгээд байх шиг байна. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Малын хашаа хороог тохижуулахыг  өөрчлөөд бэлчээрийн даац, малыг эрүүлжүүлэх, удмын санг сайжруулах   чиглэлд анхаарах нь зөв. Төрийн захиргааны төв байгууллагуудын оруулж ирж байгаа төслүүд амьдралаас хол тасархай байх юм. Төслийнхөө гол ач холбогдлыг бууруулаад сонин зүйлс бичжээ. Үүнээс болж энэ төсөл дэмжигдэхгүй гол бодлогын зүйлүүд орхигдох аюултай шүү. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дарга Ж.Ганбаатар:

С.Чинзориг гишүүн салбарын сайд шиг асуудлыг сайн мэдэж байна. Уг нь энэ асуудал их чухал. Гэхдээ өрийн таац тулсан, эдийн засаг хүнд үед байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх нь хэр зөв бэ? Би хувьдаа хэлэлцэхгүй гээд хоёр долоо хоног хойшлуулсан. Гэтэл заавал хэлэлцэх ёстой гээд шахаад байх юм. 

Ажлын хэсэг:

-Монгол Улсад нийт 180 мянга орчим малчин өрх байгаа бөгөөд хүн амын 30 гаруй хувийн амьжиргааг залгуулж байна. Тиймээс энэхүү салбарт тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, үр ашигтай байх зайлшгүй шаардлага үүсч байна. Мөн бэлчээрийн даац байж болох хэмжээнээс 2-3 дахин хэтэрсэн  нь энэхүү салбарт үр ашигтай бодлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үүсгэсэн. Сүүлийн гурван жил ган, зудад нэрвэгдсэн, дөрвөн аймгийн 20 сумдыг сонгож авсан.  Эдгээр бүс нутгуудад малын нягтаршил хэт өндөр, бэлчээрийн маргаан ихтэй.

14 мянган өвөлжөө, хаваржаа хашаа барина гэдэг нь техникийн шинжтэй асуудлууд. Зээлийн ерөнхий хэлэлцээр дээр танилцуулгын түвшинд тусгагдсан учраас дотор нь өөрчлөлт оруулах боломжтой.

Нийт санхүүжилтийн 70 гаруй хувийг  мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх чиглэлд зарцуулна. Сүүлийн жилүүдэд улсын төсвөөс мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийгдээгүй. Үүнийг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдээр хийх боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Малчдын хашаа барих, худаг гаргах асуудлыг орон нутгийн удирдлагууд хийх бүрэн боломжтой. Хашаа барих зориулалт нь тодорхой бус байна. Харин төр малын эрүүл мэндийг сайжруулах асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Энд тэнд төсөл хэрэгжүүлж байгаа нэртэйгээр мөнгө үрэх нь утгагүй.  Хуулийн төслийг дэмжихэд хэцүүхэн юм. Бизнес төлөвлөгөө шиг юм хийчихжээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсын Засгийн газрын  гадаад өр ДНБ-тэй харьцуулахад 240 хувь байна. Дээрээс нь 34 сая ам.доллар Азийн хөгжлийн банкнаас зээлэх төсөл орж ирж байна. Энэ төсөл нэг л биш ээ.

Малчдын өмнө тулгамдсан олон асуудал байхад хашаа хороо барих талаар яриад сууж болохгүй. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд үүнд ямар ч утга алга.

Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал хоорондоо зөрчилдөөд орчуулга нь буруу гэх юм яриад сууцгааж байна. Ийм байдлаар гадны зээл тусламжийг авбал ямар ч үр ашиггүй болно. Малчдын өмнө тулгамдсан асуудлууд худаг, хашаа барих биш. Хамгийн эхэнд шүлхийгээсээ салмаар байна. 21 дүгээр зуунд шүлхий өвчинд баригдсан байна гэдэг  нь гутамшиг шүү З.Мэндсайхан сайд аа. Би хувьдаа энэ төслийг хашаа барих биш шүлхийгээс салахад зарцуулсан  нь үр дүнтэй гэж үзэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал ХХААХҮЯ-д хамаардаг. 30 сая ам.долларыг 30  жижиг дунд үйлдвэрт өгчихвөл Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Тиймээс уг төслийг дэмжих арга алга.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан:

-Монгол Улс 67.6 сая малтай. Үүнээс эрчимжсэн мал аж ахуй нэг хувьд ч хүрэхгүй. Эрчимжсэн мал ахуйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд газар тариалангийн бүс нутгуудтай хосолмол байдлаар хөгжүүлэх зорилт тавьж байна. Беларусь улсаас хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 9000 үхэр оруулж ирэхээр ярьж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхгүй бол төв суурин газрын хүнсний хэрэглээ болох сүү, махны хэрэглээг хангах боломжгүй. Бэлчээрийн мал аж ахуйгаар зөвхөн махны хэрэглээгээ хангаж байна. Сүүний хэрэглээг хангаж чадахгүй байна. Эдгээрийг хангахын тулд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дарга Ж.Ганбаатар:

-Томоохон төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээлийг хөнгөвчлөх зорилгоор бэлтгэл ажлыг хангах,, нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ, судалгааг боловсруулах, Засгийн газрын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкнаас 20 сая ам.доллар зээлэх талаарх төсөл орж ирж байна. Би 2016 оноос хойш гишүүнээр сууж байна. ТЭЗҮ боловсруулна гээд маш их зардал гардаг ч үр дүнд хүрсэн ТЭЗҮ ховор. Цар тахал, эдийн засгийн хямралын улмаас хувийн байгууллагууд сөхөрч байна. Ийм үед жижиг зардлыг санхүүжүүлнэ гээд ахиад 20 сая ам.доллар таван жилийн хугацаатай зээлнэ гээд байх юм. 20 сая ам.доллар гэдэг нь 60-70 тэрбум төгрөг. Гадаад өрийн хэмжээ тулсан үед заавал зээл авах шаардлага байна уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Нэмэлт зардал гаргах гээгүй. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр ерөнхий гэрээнд тусгагдсан өөрөөр хэлбэл Засгийн газар дэмжсэн зээл. Үүнийг УИХ баталсан хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажил. Хөдөө аж ахуй, зам тээвэр, хотын дэд бүтцүүд гэсэн салбарт хамаарна. Дэд бүтэцээр нь нарийвчилж харвал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, маркетинг, худалдаа, хотын нийтийн тээвэр байна. Хэрэв зээл авахгүй гэвэл дээрх зардлууд нэг жилийн төсөв дээр ачаалал ирэх учраас таван жилийн хугацаанд гэж тогтсон.

Эдийн засгийн байнгын хороо Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрүүд, Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг хэлэлцээд дэмжсэнгүй. Улмаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг төслийг хэлэлцээд хойшлуулахаар болов.

Энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Азийн хөгжлийн банкнаас авах 30 сая ам.доллар нь хөдөө аж ахуйд чухал ач холбогдолтой. Төслийн агуулга нь болохгүй байна. Энэ асуудлыг дахиж Азийн хөгжлийн банктай ярилцаад Засгийн газрын хуралдаанаар оруулна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зориг 2022-03-23 192.82.70.247

Нэг жишээ хөгийн юм даа. 300 саяаар малын хашаа нийлүүлэх тендерт үндэсний компани 64 саяаар хашаа хийх санал тавиад шалграагүй л юм даа!!! Баримттай шүү.

Avatar

иргэн 2022-03-23 64.119.27.156

Ийм л дүүрсэн тэнэгүүд монголын төрд шургалсан байгааг харж байгаа биз дээ. Хувьдаа хэдэн зуу, мянгаар тоологдох малтай, кг махнаас 20000, кг ноолуураас 1600000 төгрөг давсан орлгого олддг хирнээ улсад ямар ч татвар төлдөггүй малчдын малын хашааг гадаадаас долларын зээл авч засч тохижуулах нэрээр мөнгө угааж дараа нь түүнийгээ татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх гэнээ. Үүний оронд 7 буудлын Должин эмээгийн хашааг засварладаг болоосой. Ийм түшмэлүүдтэй монголын төр яанаа

Avatar

Зочин 2022-03-23 202.179.24.6

сумаар дүүрэн малгай бүчнүүд тэр бөх морь найр наадмын төсвөөрөө хашаагаа барь

Avatar

Dr Rush Qin 2022-03-23 217.138.202.93

Та өөрийн нэг бөөрөө 460,000 ам.доллараар зарахыг хүсч байна уу эсвэл Раж эмчтэй и-мэйл хаягаар холбогдоорой: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM

Avatar

Би Монгол 2022-03-23 203.17.23.197

Энэ солиорлоо зогсоо. Ингэж өр тавиад байвал Монгол сөнөнө

Avatar

Зочин 2022-03-23 192.82.89.116

Моггол хүн мал маллахаа хэнээс ч асуухгүй. Гадаад хүнээр бүүрч заалгахгүй.

Avatar

Зочин 2022-03-23 202.55.188.109

Мал чинь хувьчлагдаад 30-аад жил болж бн. Малчид хувийнхаа херенгийг маллаж байж яахаараа улсын херенгеер малынхаа хашааг засуулдгын? Улсаас халамж дэмжлэг туслалцаа авлаа гээд тэд мах суугээ хямд зардаг билуу? МАНгас далимдуулж идэх гээл янз бурийн тэнэг шалтаг хайгаад улайрхымаа

Avatar

Amar 2022-03-23 124.158.67.9

Авилга л авах гээд баас шиг юм хийгээд байдаг юм биш үү.

Avatar

Зочин 2022-03-23 169.253.162.4

Монголын жирийн малчин ажилчнаасаа дор сэтгээд байна уу эсвэл ард түмнээ дэндүү дор үзэж доромжилно гэхэд энэ арай хэтэрхий бишүү бусад орны элэг доог юмаа яанадаа.

Avatar

Зочин 2022-03-23 169.253.162.4

Ene er ni um bariya l gej tusul hergjuulj zeel avah geh um yarikh um ter dundaas ni ideh l argaa haidag bhaa. Said umuu uy um be busdiinhaa ugiig yadaj sonsdoggui um bhdaa. Ene Battumur gishuun ug ni ikh mundag l ediin zasagch bh shig bgaa umadaa ene huneer ter MONGOLIIN GOL SALBAR XXAAn yamaa udirduulj boldoggui um bhdaa. Estoi heleh ug alga aa. Yana daa

Avatar

Зочин 2022-03-23 202.179.11.38

Ингэж төсөв зарлагдаж улсаа өрөнд оруулах хэрэг байхгүй Малын тоо толгойн албан татвар хураасан мөнгөөр ганцхан малчидад зориулж худаг ус, бэлчээр, гэх мэт зүйлд нь малчинд зориулж зарцуулна өөр малчинтай холбоогүй зүйлд зарцуулахгүй гэж хуульчилсаар байхад нэмж мөнгө угаах хэрэг байхгүй энэ бол төсөв шамшигдуулах гэсэн хүний санаа гэж харагдаж байна

Avatar

777 2022-03-23 202.126.93.206

ХХААЯ-ны сайд гэж эргүү дурак байна аа. Монгол улс өнгөрсөн жил дотоодын хэрэгцээнээс зуу гаруй мянган тонн үр тариа авлаа, экспортлох хэрэгтэй байна л гээд байсан даа …. Тэгсэн чинь одоо 50000тн үр тариа импортоор авах нэн шаардлагатай байна гээд хуцаад байх юм даа….. гударч ханахгүй хүүрнүүд юм аа энэ МАНгарууд

Avatar

Zochin 2022-03-23 124.158.64.156

Бид эх орноо гэсэн сэтгэл байхгүй ийм л тэнэг төр улстөрчидтэй юм бна даа бүгдийг нь украйн руу явуулчих юмсан

Avatar

Төрд илгээ 2022-03-23 202.126.93.206

Ёстой дэмжих хэрэггүй юм энэ байна. Малын хашааг зээлийн хөрөнгөөр хийнэ гэж ямар тэнэгийн толгойд нь буув…. ӨвөрМонголын түүх давтагдах гэж байна…. ӨвөрМонголд эхлээ малын хашаа дараа нь бнлчээр хувиарлалтаар торон хашаа, тэгээд сул газрыг нь хужаагууд эзэлсэн түүхтэй… аймаг сум газар орны онцлог зан заншил, мал маллалгааны арга барилаасаа хамаар ч хашаатай ч байна хашаагүй ч байна.

Avatar

Уншигч 2022-03-23 202.9.46.8

Тэгээд 4-хөн аймагт хэрэгжих юм бол ямар ч хэрэггүй төсөл.

Avatar

Зочин 2022-03-23 66.181.161.25

Малчдын нийгмийн асуудалд л анхаар.Бизнес амжиргаанд нь бүү оролц.Хувьд гаргасан шиг гарга.Наад зээлээ үйлдвэрлэлд зориул.

Avatar

СОНГОГЧ 2022-03-23 202.9.46.144

14 мянган малын хашааг гадны төслөөр янзлах НЬ ДЭЭД ЗЭРГИЙН ТЭНЭГЛЭЛ.!!!!! БИДНИЙ ДЭЭР ИЙМ ТЭНЭГҮҮД СУУЖ БГА ХЭРЭГ ҮҮ? ХАШААНААС ӨӨР ЧУХАЛ АЖИЛ БАЙХГҮЙ ХЭРЭГ ҮҮ ??????????????

Avatar

Зочин 2022-03-23 192.82.64.153

Юу вэ ямар тэнэг төр тэнэг улстөрчид вэ

Avatar

Зочин 2022-03-23 202.126.89.4

Малын хашаанд 30 сая доллар, Энэ арай дэндэж байна, Хегжлийн банкыг яг ингэж л идсэн байхдаа

Avatar

oogii 2022-03-23 103.57.95.85

ХҮҮЕ ЭЭ, БИ МАЛЧИН БАЙСАН ХҮН. МОНГОЛ МАЛЫГ БОЛ МЭДНЭ. СОЦ ҮЕД ХАШААЖУУЛАЛТЫН КОМПАНИТ АЖИЛ ХИЙДЭГ БАЙЛАА. ТЭР НЬ МОНГОЛЫН ЯДМАГХАН ОЙГ СҮЙТГЭХЭД ЖИНТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БИЛЭЭ. НЭГДЭЛ ТАРАВ, ХАШАА ТАШИЙН ШОГ. ЕР НЬ БОЛ МАНАЙ МАЛ ЧИНЬ ХАШААГҮЙГЭЭС БОЛООД ХОРОГДООД БАЙДАГГҮЙ ЮМ Ш ДЭЭ, ДАРГА НАР АА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж