Сүйрсэн онгоцны хар хайрцгийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Сүйрсэн онгоцны хар хайрцгийг хайж байна

Сүйрсэн онгоцны хар хайрцгийг хайж байна

Хятадын өмнөд хэсгийн Гуанси Жуанд Даваа гаригт “The Chine eastern airlines” компанийн Боинг 737-800 онгоц осолдсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Куньмин хотоос Гуанжоу руу нисч явсан 123 зорчигч, хөлгийн багийн есөн гишүүний бүрэлдэхүүнтэй нисэх онгоц Үжоү хотын Тэншянь хошууны Молан тосгоны ойролцоо уулархаг газарт унаснаар, ууланд түймэр гарчээ. Онгоц маш их гэмтсэн тул мөрдөн шалгалтын ажиллагаа маш хүнд байна гэж Нисэхийн аюулгүй байдлын албаны дарга Жу Тао хэвлэлийнхэнд хэллээ. Одоогоор мөрдөн шалгах баг журмын дагуу иж бүрэн шалгалт хийж буй бол аврагчид ослын газрыг судалж, хар хайрцагийг хайж байна. Багийнхан онгоцны засвар үйлчилгээ, агаарын хөдөлгөөний удирдлага, цаг уурын нөхцөл байдал, нисэх онгоцны загвар, үйлдвэрлэл зэрэг бүх асуудлуудыг сайтар нягтлан шалгаж байна гэв.

Эх сурвалж: XINHUANET, CHINA DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж