459,025 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

459,025 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 3 дугаар сарын 23-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 248,938,098  төгрөгийн үнийн дүн бүхий 459,025 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +11.90%), "Ард кредит ББСБ" ХК (ADB +7.40%) болон "Гермес центр" ХК (HRM +4.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -13.08%), "Бэрх Уул" ХК (BEU -12.88%) болон "Ариг гал" ХК (EER -12.76%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 57,910 ширхэг нэгж эрхийг 35,010,052 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 300 ширхэг үнэт цаас 29,670,500 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс  1.78% хувиар өсч, 39,122.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,449,426,167,680 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж