Камила Валиева мөсөн дэвжээнээ эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Камила Валиева мөсөн дэвжээнээ эргэн ирнэ

Камила Валиева мөсөн дэвжээнээ эргэн ирнэ

Бээжин-2022 өвлийн олимпийн үеэр допингтой нэр холбогдож, шуугиан тарьсан Камила Валиева ирэх амралтын өдрүүдэд мөсөн дэвжээнээ эргэн ирэхээр болжээ. Тодруубал, өдгөө 15 настай түүний хувьд Саранск хотод болох Оросын нэгдүгээр сувгийн нэрэмжит цомын тэмцээнд оролцох аж.

Оросын тамирчид уран гулгалтын дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон учир дэлхийн аваргатай давхцуулан цомын тэмцээний тов гарчээ. "Кубок Первого Канала" буюу Нэгдүгээр сувгийн нэрэмжит цомын тэмцээн гуравдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд болно.

ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагааны улмаас Франц улсад болж буй уран гулгалтын дэлхийн аваргад Орос, Беларусийн тамирчид оролцох боломжгүй болсон.

Камила Валиева хэдийгээр допингийн шинжилгээнд бүдэрсэн ч олимпод багийн төрлийн алтан медалиа хүртэж, ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн билээ. Гэвч тэрбээр чөлөөт үзүүлбэр дээрээ хэд хэдэн алдаа гаргаж, дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Харин түүний багийн хамтрагчид болох Анна Щербакова алтан медаль, Александра Трусова мөнгөн медаль хүртсэн.

Камила Валиевагийн допингийн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Үүний учир түүнд ямар нэгэн шийтгэл оногдуулах боломжгүй байгаа аж.

2012 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, уран гулгагч Алёна Леонова цомын тэмцээний талаар ярихдаа "Нэгдүгээр сувгийн цомын тэмцээнд хүмүүс илүү анхаарлаа хандуулах байх. Дэлхийн аваргаас илүү сонирхолтой болох нь дамжиггүй. Учир нь миний мэдэх дэлхийн аваргын гол өрсөлдөгчид оролцохгүй. Манай эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн хэн ч оролцохгүй. Тэднийг оруулаагүй. Тэгэхээр нэгдүгээр сувгийн нэрэмжит цом анхаарлын төвд байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж