“Нисэхэд шатсан барилгын дүгнэлт шалгалт дуусахаар гарна”

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

“Нисэхэд шатсан барилгын дүгнэлт шалгалт дуусахаар гарна”

“Нисэхэд шатсан барилгын дүгнэлт шалгалт дуусахаар гарна”

Нисэхийн тойрогт гуравдугаар сарын 06-нд шатсан 16 давхар барилгыг дахин ашиглаж болох эсэх нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дараа тодорхой болно. Тэгвэл шалгалтын ажлын явц болоод дүгнэлт хэзээ гарахыг тодрууллаа.


Мэдээлэл шуурхай удирдлагын төв:

-"Одоогоор шалгалтын материал орж ирээгүй байна гэлээ. Цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг авч, шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлөө авсан, Онцгой байдлын дүгнэлттэй, Монгол Улсад мөрдөгдөж буй стандарттай барилга байсан.

Шаталтаас шалтгаалж арматурт өөрчлөлт гарсан эсэх болон барилгыг үргэлжлүүлэн барих талаар одоогоор дүгнэлт гараагүй байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас асуухад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойргийн хажуу талд барилга шатаж байна гэсэн дуудлагын дагуу алба хаагчид ажилласан. Гал түймрийн дуудлагын дагуу дөрвөн ангийн 40 алба хаагч ажиллаж, галыг бүрэн унтраасан. Эхний анги очиход гал хурдтай тархсан, утаажилт ихтэй байсан. Барилгын гадна фасадны хөөсөнцөр эрчимтэй шатаж байсан. Барилгын дэргэд шатахуун түгээх станц байсан учраас алба хаагчид галд өртөхөөс сэргийлж ажилласан. Алба хаагчид нийтдээ хоёр цаг гаруй хугацаанд галыг бүрэн унтраасан. Онцгой байдлын газраас хоёр автомеханик шат гаргасан. Энэ шат нь есөн давхар барилга хүртэл сунаж ажиллах боломжтой.

Галын дүгнэлтийг онцгойгоос гаргахгүй. Мэдээлэл шуурхай удирдлагын төв гарна. Одоо бол энэ барилгын асуудал манайд хамааралгүй гэсэн үг.

Онцгойгийн алба хаагчдыг очиход барилга дотор ажилчид байсан. Нийт 12 хүнийг утаажилтын бүсээс гаргаж, аварсан. Барилгын гадна талд фасадны ажил хийж байсан юм билээ.

Одоо бол Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч, харъяа дүүргийн цагдаагийн байгууллагын мэргэжилтэн зэрэг албаныхан гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Эцсийн дүгнэлт хэзээ гарахыг хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага дээр хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж байна. Тэндээс шинжээч томилж, дүгнэлт гаргаж өгөхийг шаардана" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж