Теслагийн шинэ загварын машинуудыг Берлинд үйлдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Теслагийн шинэ загварын машинуудыг Берлинд үйлдвэрлэв

Теслагийн шинэ загварын машинуудыг Берлинд үйлдвэрлэв

Тесла компани Германы нийслэл Берлинд гурав дахь үйлдвэрээ нээсэн. Тэгвэл өчигдөр /2022.03.22/ “Y Sedan” загварын анхны машинууд үйлдвэрлэлтээс гарлаа.

Берлин дахь үйлдвэрт жилд 500 мянган машин үйлдвэрлэх бөгөөд 12 мянган ажилчин авахаар төлөвлөж байна. Хүчин чадлын хувьд Калифорниа, Шанхай дахь одоо байгаа үйлдвэрүүдтэй адилхан юм. Түүнчлэн, Теслагийн дөрөв дэх үйлдвэр тун удахгүй Техас мужийн Остин хотод нээлтээ хийнэ.

Теслагийн автомашины эрэлт улам өсөн нэмэгдэж буй нь сүүлийн хоёр жилийн борлуулалтаас тодхон харагдаж байна. Тодруулбал, 2020 онд 499,550 автомашин борлуулсан бол 2021 онд энэ тоо нь бараг хоёр дахин өсч, 936 мянга болжээ. Автомашин үйлдвэрлэгчдэд чипний хомсдолын асуудал тулгараад буй ч Теслагийн борлуулалт ийнхүү 2021 онд дээд амжилт тогтоосон байна.

Шинэ загварын нээлтийн арга хэмжээний үеэр Элон Маск үг хэлж, Герман дахь үйлдвэрээ эрчим хүчний тогтвортой ирээдүй рүү чиглэсэн бас нэг алхам гэж нэрлэжээ. Мөн Германы канцлер Олаф Шольц уг арга хэмжээнд оролцжээ. Тэрбээр Теслагийн үйлдвэрийг нүүрстөрөгчийн хийг саармагжуулах арга гэж твиттертээ жиргэсэн байна.

Цахилгаан автомашин нь Европ дахь автомашины борлуулалтын 10 хувийг эзэлдэг. Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баруун Европт анх удаа дизель хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг давжээ. “LMC Automotive”-ийн мэдээлснээр, Вольксваген Европын цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлийн 24%-ийг, Тесла 13%-ийг эзэлж байна. Инфляци, цар тахал, зээлийн хүүгийн өсөлт, Орос-Украины дайн зэрэг зах зээлийн хүчин зүйлсээс шалтгаалаад Теслагийн хувьцаа 2022 онд 21 хувиар буураад буйг “CNN” мэдээллээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж