Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Дүдүг аварцгаая

Цар тахлын улмаас олон залуус хувийн бизнесээ хааж буй. 2018 онд нээлтээ хийсэн ДүДү хүүхдийн музей хатуу хорионоос болж олон сар сул зогссон тул үүдээ барихад хүрчээ. Тус  музей нь 200 гаруй сая төгрөгийн түрээсийн өрөнд орсон аж.

Залуус ирээдүй болсон дүү нартаа шинжлэх ухааны сонирхолтой мэдлэгийг түгээж буй тус музейг хэвийн ажиллуулахын тулд #SaveDudu хөдөлгөөнийг өрнүүлж байгаа аж.  Тус хөдөлгөөн нь хандивын аян бус  ДүДү музейгээр эцэг эхчүүд хүүхдүүдээ үйлчлүүлэхийг уриалж буйгаараа онцлог.

Дүдү музейд 10,000 ширхэг хэвлэчихсэн билет бий бөгөөд  нэг билетийг 20,000 төгрөгөөр борлуулахад зээлийн өр шийдэгдэх боломжтой гэж үзэж байгаа аж. Энэхүү хөдөлгөөнийг Атиллагийн жимээр дугуйтай аялал групп зохион байгуулж байна.

Зохион байгуулагч Э.Жаргалмаагийн хэлснээр #SavaDudu буюу Дүдү музейн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд тус клубээс нийт 13 дугуйчин 80 хүргэлтийн цэгт 620 гаруй тасалбарыг хүргэж өгч байгаа аж. Одоогоор 20 гаруй цэгт хүргэлт хийх дутуу байгаа гэв.

Тэд одоогоор тус музей 2700 тасалбар борлуулаад байгаа аж.

Атиллагийн жимээр дугуйтай аялал клуб нь 2018 онд байгуулагдсан. Өмнө Туул голоо хайрлан хамгаалцгаая, Ид шидийн орноос өрнүүлсэн Хүн бай гэх мэт сайн дурын ажилд оролцож байжээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж