Хорт хавдартай 4 хүүхдийг Украинаас АНУ-д авчирчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Хорт хавдартай 4 хүүхдийг Украинаас АНУ-д авчирчээ

Хорт хавдартай 4 хүүхдийг Украинаас АНУ-д авчирчээ

АНУ-ын Төрийн департмент болон Сэйнт Жүүд хүүхдийн эрдэм шинжилгээний төвийн тусламжтайгаар Украины дөрвөн хүүхдийн хорт хавдрыг эмчлэхээр болжээ. Тэдгээр хүүхдүүд АНУ-д хэдийнэ ирсэн гэж Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс өчигдөр /2022.03.22/ мэдээллээ. Хүүхдүүд Баасан гаригт тэргүүн хатагтай Жилл Байдентай уулзах юм байна.

Төрийн департмент хүүхдүүд болон тэдний гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсийг Польшоос Мемфис рүү авчрахад тусалсан бөгөөд тосч аваад Сэйнт Жүүдэд хүргэжээ. “Эдгээр хүүхдүүд нь эмчилгээгээ тасалдуулсан, бие нь муу хэдий ч гэр орноосоо дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн мянга мянга өвчтөнүүдийн өчүүхэн бага хувь юм” гэж Нед Прайс хэллээ.

Оросын түрэмгийллийн улмаас хүүхүүдийн хорт хавдрын эмчилгээ тасалдаад байсан бол ийнхүү нарийн мэргэжлийн тусламж авах боломжтой болов. Дайны хөлд энгийн иргэд олноор үрэгдэж байгаагийн дунд хүүхдүүд ч бас цөөнгүй байна. НҮБ-ын мэдээлснээр, Украинд дор хаяж 847 энгийн иргэн амиа алдсаны 64 нь хүүхэд байна гэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж