Ч.Хүрэлбаатар: Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооц

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооц

Ч.Хүрэлбаатар: Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооц

Эдийн засаг, байнгын хорооны байнгын  хороо өнөөдөр /2022.03.23/  хуралдаж байна.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Чөлөөт уналт хийж байна шүү. Гаднаас валют авах гэхээр олдохгүй. Улмаар 2-4 сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэх эрсдэлтэй.

Мөнгөний бодлогыг 2011 оны сүүлээр хэлэлцэж байх үед  бодлогын хүүг нэмэх талаар ярихад үгүй гэсээр байгаад өнөөдөр валютын нөөцийг  тэрбум гаруй ам.доллараар хоосолсон. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр яримаар байна Ж.Ганбаатар дарга аа. Эдийн засаг унаж дууслаа. Эргээд бүх гал гишүүд бидэн дээр ирнэ. Чимээгүй, ямар ч үйлдэл хийгээгүйнхээ төлөө бид хариуцлага хүлээнэ шүү.  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг анх томилогдож байх үед бүлэг дээр би ганцаараа эсэргүүцэж байсан. Ажлаа хийж чадахгүй хүн гэж боддог.  Үүний эцэст улс орны эдийн засаг ямар байдалд байгааг бид харж байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж