Банкууд 100 сая доллартай тэнцэх рубль гадагш шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Банкууд 100 сая доллартай тэнцэх рубль гадагш шилжүүлжээ

Банкууд 100 сая доллартай тэнцэх рубль гадагш шилжүүлжээ

Монголбанкнаас рублийн урсгалын албан статистикийг нийтлэв.


Рублийн урсгалын статистик: Монгол Улс 2021 онд улиралд дунджаар 119 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийн гарах урсгалтай байв. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 116 сая ам.доллар, хоёрдугаар улиралд 113 сая ам.доллар, гуравдугаар улиралд 118 сая ам.доллар, дөрөвдүгээр улиралд 129 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийг гадаад төлбөр тооцооны зориулалтаар Монгол Улсаас гадагш шилжүүлжээ. Рублийн энэхүү гарах урсгал нь хойд хөрштэй хийдэг худалдааг санхүүжүүлэх буюу ОХУ-аас нийлүүлэгддэг бараа, үйлчилгээний төлбөрт зарцуулагддаг.

Уг үзүүлэлт 2022 оны нэгдүгээр улиралд тогтвортой байсан буюу 2022 оны эхнээс гуравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд 100 сая ам.доллар байсан нь ердийн үеийн дундаж үзүүлэлттэй ойролцоо юм.

Банкуудын арилжааны статистик: Банкууд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны гуравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зарсан рублийн хэмжээг авч үзвэл 92 сая ам.доллартай тэнцэж байна. Энэ нь оны эхний улиралд хийгдсэн гадаад төлбөр тооцоотой холбоотой байжээ. Харин худалдаж авсан рублийн хэмжээ 4.2 сая ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь дотоодын зах зээл дээр банкуудын худалдан авсан рублийн хэмжээ нь зарсан дүнгээсээ эрс бага байгааг харуулж буй аж.

Дээрх статистикаас харахад дотоодын зах зээлд их хэмжээний рубль зарж, ам.доллараар солиод гарсан гэдэг нь үндэслэлгүй харагдаж байгаа юм.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж