Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд чанга дэглэмтэй хорих ангид есөн жил хорих ял оноолоо. Прокурорууд түүний авлигатай тэмцэх санд хандивласан 4.7 сая долларыг хулгайлсан гэж буруутгасан. Шүүгч Маргарита Котова шийдвэрээ гаргахдаа “Навальный зохион байгуулалттай бүлэглэлийн эд хөрөнгийг хулгайлсан” гэж мэдэгджээ.
Шинэ ялыг өмнөх ялын хугацаатай хамтатгаж тооцно. Тиймээс одоогийн хоригдож байгаа Моксвагийн зүүн хэсгийн Покров дахь шоронгоос илүү чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн ял эдлэх болжээ. Түүний шийтгэлийг зарласны дараа өмгөөлөгчдийг нь цагдаагийн автобусанд суулгаж, хэсэг хугацаанд саатуулсан байна.
Шүүх хурал дээр түүнийг үг хэлэхэд саад болсон гэж Навальный эрх баригчдыг буруутгаад, “Оросын ард түмэнд үнэнийг хүргэхийн тулд тэмцсээр байх болно” гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Тэрбээр торны цаана байгаа ч Украинд явуулж буй тусгай цэргийн ажиллагааг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулахыг уриалсан ажээ. Үүнийхээ үр дүнд чанга дэглэмтэй шоронд хоригдох болж, ялын хугацаагаа нэмэгдүүлсэн байж болзошгүй гэж түүний дэмжигчид үзэж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ