Цементийн үнэ олон улсын хэмжээнд тасралтгүй өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Цементийн үнэ олон улсын хэмжээнд тасралтгүй өссөөр байна

КОВИД-19 цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөө улам бүр даамжирсаар байна. Жишээ нь, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин инфляцыг өдөөж байгаа нь дэлхийн улс орнуудын Төв банк, Засгийн газрын толгойны өвчин болов. Түүхий эд, эрчим хүчний үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх гол шалтгаануудын нэг. Олон улсад шатахуун түлш, цахилгаан эрчим гэх мэт суурь үнүүд нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн салбарт том сорилт болж байгаа аж.

Томоохон экспортлогч орнуудын хувьд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг аль болох тогтвортой хямд байлгаж, борлуулалтаа өсөн нэмэгдүүлэхийг зорьж байдаг. Яг ийм учраас барилгын материалын үнийн өсөлт дэлхийн олон орны бүтээн байгуулалтын салбарт хамгийн том сорилт болоод байна. Дэлхийн томоохон биржүүдэд бүтээн байгуулалтын гол орц болох арматур, цементийн үнэ хамгийн өндөр өсөлттэй байгаа аж. Тухайлбал, Японд цементийн үнэ өнгөрсөн оноос 20 хувийн өсөлт үзүүлж, нэг нь тонн нь 120 ам.доллар болсон бол Солонгост 18, Индонезид 21, Хятадад бүс нутгаасаа хамаараад 5-24 хувиар нэмэгджээ.

Дэлхийн зах зээл дээр түүхий эдүүд, импортоор оруулж байгаа материал, бүтээгдэхүүний үнэ өссөн, олдоц ховордсон, импортлогч БНХАУ-ын хил хорио, хязгаарлалтаас болж нийлүүлэлт багасч, тээвэрлэлт хүндэрсэн нь үнэ ингэж өсөхөд нөлөөлсөн байна.

Мөн сүүлийн үед Орос, Украйны асуудал олон зах зээлийг бүр ойлгомжгүй болгоод байгаа юм. Монгол Улсын хувьд цемент үйлдвэрлэгчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үнээ тогтвортой барьсан болохыг онцлох болсон. Гэвч нөгөө талдаа  сүүлийн цар тахлын үед ханшны өсөлт 54 хувь, эрчим хүчний тариф 92, нүүрс үнэ 130,  төмөр замын тариф 26, тээврийн үнэ бүр 900 хувиар тус тус өссөн байна. Энэ нь дотоодын цементийн үнэ өсөх гол шалтгаан болжээ. Тэгвэл Монгол Улс 2015 онд нэг тонн цементийг гаднаас 120 ам.доллар авч, хэрэгцээгээ хангаж байсан түүхтэй. Тэр нь барилгын салбарын импортын хамаарлыг улам нэмэгдүүлж байсан юм. Тэр жишгээр өнөөгийн нөхцөлд хэрэв урд хөршөөс цемент импортоор авбал, нэг тонн 650-700 мянган төгрөг болох тооцоо гарч байгаа.  Хятадын 20 мужид 30-150 юаниар өсөж, тонн нь 500 юаньд хүрсэн хүрсэн аж. Тус улсад цар тахлын халдвар буцаж дэлгэрч эхэлснээр нийлүүлэлт хэвийн бус болж, ачаа тээврийн үнэ өсөж буйтай холбоотой гэнэ. Харин сүүлийн хэдэн жил дотоодын хэрэгцээг хангадаг болсон компаниуд дэлхий нийтээр тархсан цар тахлын үед нийтийн бэлэн байдлын зэрэгт дөрвөн удаа шилжиж,үйлдвэрлэгчид хэвийн тогтвортой ажиллах нөхцөл хангагдаагүй. Дээр нь үүхий эдийн татан авалт хийж чадахгүй, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсаар энэ удаагийн бүтээн байгуулалтын улирлыг эхлүүлж байгаа аж.

   

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж