Үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусч байна | News.MN

Үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусч байна

Үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусч байна

Үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусч байна

Хил хаалттай, шатахууны үнэ нэмэгдэж, инфляци өссөний улмаас өргөн хэрэглээний бараа үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн худалдан авалт буурч байна. Өнгөрсөн сард гэхэд сүүний үнэ 200-300 төгрөг, будаа 200 төгрөг, гурилан бүтээгдэхүүн 100-200 төгрөг, махны үнэ 300-500 төгрөг, наранцэцэгийн тос 2000, сүү 200-500 төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү үнэ нэмэгдсэн нь иргэдийн түрийвчийг тэмтэрч, өрхийн худалдан авалт муудаж байгаад иргэд бухимдалтай байна.

ХӨДӨӨНӨӨС МАХ ОРЖ ИРЭХГҮЙ УЧРААС ХОВОРДОЖ, ҮНЭ ӨСЧ БАЙНА

Энэ удаагийн сурвалжлагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг сурвалжиллаа. Хүчит шонхор захыг зорив. Үдийн 15:00 цагийн орчимд тус захад ганц нэг хүмүүс мах авахаар холхиж байна. Зарим нь ногоо, өндөг зэрэг жижиг тороор хүнсээ цуглуулж харагдана. Тус захад өглөө эрт хүний хөдөлгөөн их байдаг тул махны захад худалдаачдаас хүн бараг үзэгдсэнгүй. Үхрийн мах кг нь энд 13-15 мянган төгрөг хүрчээ. Энэ талаар тус худалдааны төвийн худалдагч Г.Энхцэцэг “Цагаан сарын өмнө байсан тэр үнээрээ л байгаа. Гадуур махны үнэ өсчихсөн байгаа. Бензиний үнээс болж махны үнэ өсч байна. Мөн хөдөөнөөс мах орж ирэхгүй байна. Шүлхий гараад энэ жил шинэ мах ховор байна. Тэгэхээр энд хадгалсан ченжүүдийн мах орж ирж байна. Хүмүүс мах хямдрах юм уу л гэсэн байна. Жоохон мах тавиад л арван хэдэн мянга болчхож байна. Иргэдийн худалдан авалт хэцүү шүү дээ. Одоо ноолуур гарч ирэх үеэр мах бүр ховордоно. Бидний ажил ч гэсэн хэцүүднэ” гэлээ.

Худалдагч Р.Саранцэцэг “Үхрийн шинэ ястай мах 12 мянга, цул нь 13 мянган төгрөгийн үнэтэй байна. Анхнаасаа бөөний үнэ нь 11200 төгрөг байна. Мах ховордуу байна. Мал төллөх, ноолуур ноос гарах цагаар мах ховорддог. Нэг хаа гуя авахад 60-70 мянган төгрөг болж байна. Зоорины мах кг нь 10 мянгатай байна. Харин нөөцийн мах гарах болоогүй байгаа” гэв.

ШАТАХУУНЫ ҮНЭ, ШҮЛХИЙ МАХНЫ ҮНЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА

Харин хонины цул мах 11200 төгрөг байлаа. Худалдагч С.Маналжав “Ястай мах 11 мянга байна. Зоориноос үнэтэй гарч байгаа гээд үнэтэй байна. Худалдан авах чадвар ерөнхийдөө муу байна. Манай дээр байгаа махнууд ихэнх нь зооринд нөөцөлсөн мах. Энэ жил харьцангуй махны үнэ өсөхгүй байх”. Худалдагч Б.Баярмаа “Махны дундаж ханш гэж бий. Заалны ханш хонины мах кг нь 11 мянгаас 11200. Шинэ мах 13500 төгрөг байна. Одоо хадгалалттай зоорины мах ашиглаж байна. Угаасаа гадуур өргөн хэрэглээний үнэ өндөр болсон. Ганц хэрэглэж байгаа зүйл нь мах шүү дээ. Махны үнэ айхавтар өсөхгүй байна. Хавар нойтон мах гаргахаар үнэ нь дагаад нэмэгддэг” гэлээ.

Худалдагч нарын хэлснээр хавар шинэ махны үнэ өндөр байдаг. Одоо байгаа мах зоорины мах учир үнэ нь боломжийн байгааг хэлж байв. Үүнээс гадна хөдөөнөөс орж ирж буй мах ховордож, шатахуун тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэн нь махны үнэд нөлөөлж байгаа талаар хэлж байна.

БУДАА 200 ТӨГРӨГ, НАРАНЦЭЦЭГИЙН ТОС 2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Бид цааш гурил будаа, элсэн чихрийн тасаг руу очлоо. Эндхийнхний хэлснээр гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа бол, наранцэцэгийн тос 2000 төгрөг, будаа  кг нь 200 төгрөгөөр нэмэгдсэн гэнэ. Нэмэгдсэн шалтгаан нь ОХУ болон бусад БНХАУ-аас орж ирж буй тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн учраас үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэлээ.

Энэ талаар худалдагч Б.Отгонбаяр “Зарим компаниуд бугаа гаргахгүй хаачихсан. Гаргалаа гэхэд байгаа нөөц дуусч байна. Цаад талаасаа нөөц муу байна. “Крупа”орос будааны үнэ нэмэгдчихлээ. Компаниуд будаа оруулж ирэхгүй бол бид ажилгүй болно” гэдгийг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл худалдаачид будаа, наранцэцэгийн тосыг импортлогч компаниудаас авдаг аж. Иймээс будааны нөөцөд асуудал үүсч байгааг хэлж байна. Тус төвд элсэн чихэр 2500 төгрөг, гурил 1600-1800 төгрөг, цагаан будаа 3000-3800 төгрөгийн үнэтэй байлаа.

ЦАЛИН ЗӨВХӨН ХҮНСЭНД ЗАРЦУУЛЖ БАЙНА, ХУВЦАС ХЭРЭГЛЭЭНД ХҮРЭХЭЭ БОЛЬСОН

Өдрийн цагаар иргэд ганц нэгхэн уут хүнс цуглуулж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь иргэдийн амьжиргаанд хэрхэн бууж байгаа талаар иргэн Ө.Жавхлан “Гурил будаа, өндөг, наранцэцэгийн тосны үнэ нэмэгдсэн байна. Цалин хэвэндээ хөдлөхгүй байхад юмны үнэ өссөөр, хүмүүс яаж амьдрах вэ. Нийтээрээ л бухимдалтай байна. Ажилгүйдэл, өргөн хэрэглээний үнээс шалтгаалан ядуурал өсч байна. Төр иргэдээ бодмоор байна. Хоёр жил цар тахал гээд хөл хорьчихсон. Одоо л хүмүүсийн нуруу тэнийх гэж байна. Дотоодын компаниуд иргэдээ бодоосой. Цалин дан хүнсэд зарцуулж байна. Хувцас, хэрэглээгээ төлөхөд хэцүү болчихсон. Зээл авч төлж байна. Зээл овоорч хэзээ төлөхөө мэдэхгүй. Амьд хүн аргатай аргалаад л болно доо. Байнга ийм байхгүй байлгүй дээ” гэсэн юм.

ТЭТГЭВЭР 500 МЯНГА БОЛЖ НЭМЭГДЛЭЭ ГЭХЭД ТЭРНЭЭС ДАВСАН ҮНЭТЭЙ БОЛЧИХСОН БАЙНА

Иргэн Ц.Дулмаа “Барааны үнэ нэлээн нэмэгдсэн. Тэтгэвэр 500 мянга болж нэмэгдлээ гэхэд тэрнээсээ давсан үнэтэй болчихсон байна. Эм тариа, бараа , хоол хүнс бүх л юм нэмэгдсэн байна. Амьдрал бол хэцүү шүү дээ. Хуучин тэтгэвэр аваад бараагаа авахад тэтгэврийн мөнгөөр болгоод байсан бол одоо “чүү ай” л хүргэ байна. Бид нараас цааш хүмүүс хэцүү байна. Эм тариа гэхэд тэтгэвэр нэмэгдээгүй байхад 100 мянган төгрөгт овоо “хөөрхөн” эм авчихдаг байсан бол нэг дахин нугаларчихсан. Угаасаа хүн болгоны амьдрал нүдэн дээр бичээстэй байна шүү дээ” гэлээ. Ийнхүү иргэдийн худалдан авах чадвар буурч байгаад тэд бухимдалтай байна.

СҮҮНИЙ ҮНЭ 200-400 ТӨГРӨГ НЭМЭГДЖЭЭ

"Бөмбөгөр" худалдааны төвийн ойролцоох хүнсний дэлгүүрээр оров. Иргэдийн зүгээс зах худалдааны төв гэхээс илүүтэй байрны дундах дэлгүүр, супермаркетуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байгааг хэлж байна. Тус дэлгүүрт Дээж сүү 3500 төгрөг, Миний Монголын сүү 3300, Сүү хувьцаат компанийн сүү 3600 төгрөг тус тус байна. Сүүний үнийн нэмэгдлийн талаар асуухад “Цаанаасаа ингэж ирдэг. Баглаа боодол, бензиний үнэ нэмэгдсэн болохоор аргагүй шүү дээ” гэдэг хариултыг өгч байна.

Ийнхүү иргэд худалдаачидтай уулзахад хил хаалттай, ОХУ, Украины асуудал, шатахууны үнийн өсөлт зэрэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгааг хэлж байлаа. Харин эдийн засагчдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ инфляцтай уялдан нэмэгдэж байгааг хэллээ. Эдийн засагчдын зүгээс 2022 он хүндхэн жил болохыг хэлж, сануулж байгаа. Тухайлбал, эдийн засагч Б.Лакшми “Монгол Улсын хувьд хэрэглээ буюу импортын инфляц өндөр хувь эзэлдэг. Монгол Улсын хувьд эдийн засаг төрөлжөөгүй. Ихэнх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гадаадаас хамаардаг учраас инфляцид нөлөөлөх нь ойлгомжтой.

Хоёрдугаарт, ОХУ-аас худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийг цаашид худалдан авах боломжтой юу үгүй юу. Боломжтой байлаа гэхэд бусад зах зээл рүү гарах боломж нь бага байгаа учраас яалт ч үгүй бараа бүтээгдэхүүний үнэ өснө” хэмээн тайлбарлаж байна. Иймээс төр дээрх асуудлыг эргэн харж, зохицуулахгүй бол иргэдийн цалин зөвхөн хоол хүнсэд зарцуулагдаж, үнийн өсөлтөд дарлуулж байгаа нь нүднээ илхэн байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-03-23 202.55.188.121

Зах зээлээс татгалзаж социализм руугаа оръё оо. 32-жилийн барааны үнийн өсөлт ихэнх хүмүүсийг үнэндээ туйлдуулж гүйцлээ. Цөөнх нь хагартлаа баяжиж олонхи нь ядууралтайгаа зууралдсаар залхаж байна!!!!

Avatar

Зочин 2022-03-23 202.55.188.109

Ресторан, баар, караоке пиг хумуус бн. Ресторанд вип ерее нь битуу, жирийн ширээ нь бутэн цаг хулээгдэж суларч байна. Емарт, Номинд хумуус том том сагсуудаар нь дуурэн хунс бараа аваад хэдэн зуу мянган тегрег телеед гарч бн. Мкв нь 3, 4 саяын байрууд дор нь зарагдаж бн. Иймэрхуу байдлаас дугнэлт хийхэд Монголчууд елсеегуй ядуураагуй байгаа гэж бодогдож бн даа. Унэхээр елссен ядуурсан ард тумэн бухимдал нь тэсэрч босч тэмцэн эрх баригч засагтаа хариуцлага тооцдог л байхгуй юу.

Avatar

Зочин 2022-03-23 202.126.88.210

Жирийн амьдралаас илүү Украин, Оросын асуудал чухал юм шиг л байна.

Avatar

Зочин 2022-03-23 202.126.90.137

Ард түмний заяа чинь тэр дээ. Сонголтын чинь хариу. Хохинэ эээээ. хохино

Avatar

Зочин 2022-03-23 122.201.22.199

Үхэрнүүд хэзээд маллуулж явах тавилантай

Avatar

Badarch taxar 2022-03-23 103.57.93.94

Яг ийм үёд парламёнтийн сонгууль явдаг болоосой тэгвэл эрх баригч нам нь нам тавиулах юм байна ! Сөрөг хүчний нам нь сурталчилгаа хийж гүйсний хэрэггүй зүгээр хэвтэж байхад болно ! Хүн хоол унд нь муудаад ирэхээрээ л уур нь хүрдэг юм !!

Avatar

Зочин 2022-03-23 202.55.188.109

MANgas dahij luivardaad l garna daa

Avatar

Зочин 2022-03-23 66.181.188.76

МАНлай намаа магтан дуулаад л байх уу
Төр засаг юу гэж байна? Ямар нэгэн арга хэмжээ авах нь уу? 2023 он дуустал ядууруулж байгаад 2024 онд халамж, сонгуулийн саналын мөнгө гэж тараана.
Энэ цикл эргэлт хэвээрээ л байна

Avatar

Намзасаг Төр Байна уу Энэ улсад ⁉️ 2022-03-23 202.126.89.41

ЯДЖИЙХАД НАМЗАСАГ НЬ ЮУ ХИЙГЭЭД БАЙНААА ⁉️ Бөөн АМ МӨЧИГ ӨГӨӨД Л 2020 ОНЫ СОНГУУЛЬД ГАРЦГААСАН ….

Avatar

Зочин 2022-03-23 202.131.238.114

Хүнс өргөн хэрэглээний барааны үнэ, бензин, доллар, ус, цахилгааны мөнгө хаданд гарлаа. Тоодог хүн ч байхгүй боллоо. Бас л хүлцэнгүй уужуу ард түмэн юмаа бид. Иймдээ л ингэж дээрэлхүүлж амьдарч байна даа. Ямар ард түмэн байна тийм л төр засаг байна …. Юутай үнэн үг вэ

Avatar

ЗОЧИН 2022-03-23 103.14.39.2

Зүгээрээ бид чинь баялагтаа эзэн. Хүчээ нэгтгээд болчихно

Avatar

Зочин 2022-03-23 192.82.69.142

HUZ AA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж