"МАН баян хүнийг үзэн ядах сэтгэлгээг өөгшүүлсэн" | News.MN

"МАН баян хүнийг үзэн ядах сэтгэлгээг өөгшүүлсэн"

"МАН баян хүнийг үзэн ядах сэтгэлгээг өөгшүүлсэн"

"МАН баян хүнийг үзэн ядах сэтгэлгээг өөгшүүлсэн"

Хуучнаа санагалзах. Ухрах арааг бид сонгох уу. Эргээд хувийн өмчийг эсэргүүцсэн, чинээлэг давхаргыг үзэн ядах сэтгэхүйдээ автсан уу эсвэл түүнээсээ салж чадаагүй байсан уу? Хэн нийгмийн дахин хуваарилалтыг хамгийн их ярих болов. Тэгвэл чөлөөт нийгмийн үзэл санааг Монголд түгээх зорилготой "Мизес Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, улс төр судлаач Н.Хасарын ярианд анхаарлаа хандуулна уу. Танд өнөөдөртөө сонголт бий.   


-Өнөөгийн бидний хамгийн том асуудал нь тогтсон үзэл санаа, үзэл баримтлалгүй, нэгдмэл үнэт зүйлсгүй болчихсон юм шиг. Ер нь үзэл санаа, идеологи гэж юу юм бэ? Дайныг эсэргүүцэн тайван жагсаал хийхэд жагсагчдыг эсэргүүцэн жагсах жишээтэй. Магадгүй өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр яваа байх. Гэхдээ үзэл баримтлал гэж алга шиг.  Миний асуулт бол бидний маш цөөхөн хувьд нь үзэл баримтлал байна уу?

-Хүн ер нь өөрөө итгэл үнэмшлийн амьтан юм шиг байгаа юм. Ямар нэгэн итгэл үнэмшилтэй байж л гэмээнэ амьдралдаа утга учир өгдөг эсхүл амьдралаасаа утга учир хайдаг байх. Хуучин цагт тэр нь шашин байж. Шашин бол хүмүүсийн оюун санаанд зонхилсон нэг төрлийн идеологи шахуу. Шашны цаг үе дуусаад модерн улс төрийн идеологиуд гарч ирсэн. XIX зууны сод философич Ницше “Бурхан үхсэн” гэж бичихдээ ямар нэг бодитоор орших бурхны тухай гэхээсээ хүмүүсийн сэтгэлгээнд гүн гүнзгий нэвчсэн бурхан, шашны үзэл санаа уналтанд орсон тухай л хэлсэн хэрэг. Ер нь бол үзэл санаагүй хүн гэж байхгүй байх.

Хүмүүс бидэнд ямарваа нэгэн ёс суртахууны хэм хэмжээ бий, сайн мууг үнэлэх үнэлэмж, зөв буруугийн хэмжүүр бий. Энэ бүхэн ямар нэгэн үзэл санаанд л тулгуурладаг. Үзэл санаа гэдгийг ер нь заавал улс төрийн идеологи гэх явцуу хүрээгээр ойлгох хэрэггүй л байх л даа.

Хүний амьтнаас ялгарах гол шинжийн нэг нь үзэл санаа. Үзэл санаа гэдэг аливаа нэг юмс үзэгдлийн тухай явцуу ойлголтоос эхлээд бүх л хүмүүний ертөнц, оршихуйг тайлбарласан ертөнцийг үзэх цогц үзэл рүү хүртэл өргөжин тэлсэн маш өргөн утга агуулгатай ойлголт. Тиймээс хүн заавал улс төрийн философи гадарладаггүй гээд эсхүл элдэв идеологиудын тухай системчлэгдсэн мэдлэггүй байлаа гээд огтоос үзэл санаагүй гэсэн үг ерөөсөө биш. Хүн бүхэн л тодорхой тооны үзэл санааны нөлөөлөлд их бага хэмжээгээр автагдсан л байгаа. Эдгээр үзэл санаанууд нь өөр хоорондоо зөрчилтэй ч байж болно. Эдийн засагч Кейнсийн хэлсэн нэг үг байдаг. “Өөрийгөө ямар нэгэн оюун санааны нөлөөллөөс хараат бус гэж боддог энгийн практикал хүн аль хэзээний нас барчихсан хэн нэг эдийн засагчид оюун сэтгэлгээнийхээ хувьд боолчлогдчихсон байдаг” гэж хэлсэн байдаг.

Монголд мэдээж үзэл санаа байна. Гэхдээ системчилж, мэдлэгийн салбар болгож судалсан хүн ховор. Ер нь аль ч нийгэмд хүмүүсийн сэтгэлгээний соёл, хэв маяг болтлоо нутагшсан үзэл санаанууд гэж бий.

Харин эдгээр үзэл санаанууд нь өөрөө бодит ертөнцийн зүй тогтол, хязгаарлалтуудад нийцсэн эсэх, хүний натур мөн чанарт нийцсэн үзэл санаа юу үгүй юу гэдэг нь тусдаа асуудал байх. Яахав маш явцуу хүрээнд улс төрийн идеологи гэдгийг тайлбарлах юм бол манай нийгмийн бүлгүүдэд зонхилж байгаа урт хугацааны явцад мөрдөх зарчмууд, этикийн идеалууд, үнэт зүйлсүүд, философи, зорилгуудын цогцыг илэрхийлсэн ойлголт л юм.

-Бидэнд үнэт зүйлс бий юу? Тодорхой асуудлаар нэгддэг ч юм уу… Урьд нь тэнгэр үзэл гэж байж. Дараа нь хаан нэгтгэдэг байж. Араас нь залгуулаад шашин нэгтгэх болж. Шашны дараа нам гэж тулгалт гарч ирж. Одоо гэтэл эрх чөлөөт улс гээд байдаг. Гэтэл эрх чөлөөнийхөө эсрэг маш хүчтэй дуугардаг. Хориод, болиулаад өгөөч гэж шаарддаг болчихлоо. Энэ юутай холбоотой вэ?

-За мэдээж бид нар улс орныхоо тусгаар тогтнол ч гэдэг юм уу энэ асуудлаар бол нэгдэх байх гэж би бодож байна. Үгүйдээ л олонх нь энэ асуудал дээр нэг байр суурьтай байх. Эсрэг байр суурьтай ч хүмүүс байгаа л байх. Иймд тусгаар тогтнол бол бидний нэгдмэл үнэт зүйл. Гэхдээ ер нь бол бүх зүйл дээр бүх хүмүүс нэгдсэн нэг байр суурьтай байх боломжгүй. Ерээд оны ардчилсан хувьсгалаас хойш манай улс албан ёсоор чөлөөт, нээлттэй нийгмийн зарчмуудыг эрхэмлэх үнэт зүйлс гэж хүлээн зөвшөөрч аль болох л дэлхийн чиг хандлагын дагуу л явах гэж хичээсээр ирсэн байх. Гэхдээ одоо тэр Үндсэн хуулиндаа тунхагласан үг хэлэх эрх чөлөө ч гэдэг юм уу тунхагласан үнэт зүйлсүүдээ хүмүүсийн олонх нь хүлээн зөвшөөрч байна уу гээд бодохоор бас хэцүү.

Бас чөлөөт, нээлттэй нийгэм гэдэг нь юу вэ гэдэг дээр хүмүүс олон янзын ялгаатай байр сууриудад хуваагдсан байгаа. Таны хэлж байгаа эрх чөлөө гэдэг ухагдахууныг та бид хоёр магадгүй тэс өөрөөр ойлгодог ч байж болно шүү дээ.

Яах вэ, эртний Грек, Ромын сонгодог иргэншлээс улбаалаад дундад зууны балар харанхуй цаг үеийг туулаад сэргэн мандалт, соён гэгээрлийн үед Баруун Европт илүү оюун сэтгэлгээний хувьсгал маягаар гарч ирсэн эрх чөлөө гэх ойлголт нэг хэсэгтээ л модерн ертөнцийн хүмүүсийн үнэт зүйлс байсан байж магадгүй. Энэ бол хүн амьдралаа өөрөө мэдэх эрхтэй, хүн өөрөө өөрийнхөө эзэн, бусдаас хамааралгүйгээр сонголтоо хийж, хийсэн сонголтынхоо хариуцлагыг үүрдэг байх тухай л үзэл. Яг энэ утгаар нь эрх чөлөө гэдгийг ойлгох юм бол Монголд энэ үзэл санаа огт нутагшаагүй, эрх чөлөөний санаа бол Монголчуудын эрхэмлэдэг үнэт зүйлс биш байх гэж би хувьдаа бодож байна.

-Нутагшсаныг нь устгачихсан юм уу? Тийм байх магадлалтай юу? Зарим хүмүүс нүүдэлчин монголчууд хэзээнээсээ эрх чөлөөний сэтгэлгээтэй байсаар ирсэн. Түүнийг нь социализмын цаг үед устгачихсан гэх мэтээр ярьж л байдаг шүү дээ

-Эрх чөлөө гэдэг үг өргөн утга агуулгатай л ойлголт. Яах вэ, илүү материаллаг утгаар нь ойлгох юм бол яг л хүн өөрөө амьдралынхаа шийдвэр сонголтуудыг өөрөө хийгээд түүндээ хариуцлага хүлээх тухай ойлголт. Зүгээр нүүдэлчид тухайлбал, хөдөө хээр хэнээс ч хамааралгүй морьтой давхих боломжтой байсан гэдэг нь дээрх утга санаагаар бол эрх чөлөөтэй хамааралгүй байх.

Эрх чөлөө гэдэг нь хөдөө хээр ч гэдэг юм уу эсхүл арал дээр Робинзон Крузо шиг ганцаараа байх тухай ойлголт биш. Олуулаа, хамтаараа амьдарч байгаа хүмүүсийн дунд л баримтлагдах зарчим. Хамтаараа байгаа тохиолдолд бусдадаа саад хийхгүй, бусад хүний амь амьдрал, эрүүл мэнд, өмч хөрөнгө, хувийн орон зайд халдахгүй энэ бүхнийг хүндэтгэх тухай санаа.

Энэ чинь хот суурин иргэншилд амьдарсаар ирсэн хүмүүсийн дунд үүссэн ойлголт байх. Бодит амьдралын шаардлагаас нь урган гарсан. Хүмүүс хамтаараа амьдарч байгаа нөхцөлд тодорхой хувийн өмч, хувь хүний эрх, орон зай гэх мэтийг хүндэтгэхгүй нийтлэг нэг хүлээн зөвшөөрсөн зарчим баримтлахгүй бол тухайн иргэншил тогтворгүй байдалтай нүүр тулгарч, хүмүүсийн дунд зөрчил гаарна шүү дээ. Яахав материаллаг утгаар нь бас эрх чөлөөг өөрөөр тайлбарлах үзэл баримтлал бий. Хүн амьдралын баталгаатай, эдийн засгийн баталгаатай байх тухай ойлголт. Энэ бол социалист эрх чөлөөний тухай үзэл санаа. Социализмын үед бидэнд эрх чөлөө гэж ойлгуулдаг байсан ойлголт бол яг энэ. Мэдээж энэ социалист эрх чөлөөний үзэл баримтлал нь өмнөх сонголтоо өөрөө хийж, хариуцлагаа хүлээх тухай эрх чөлөөний үзэл баримтлалтай зөрчилддөг.

Орос гаралтай Британийн улс төрийн философич Исайя Берлин гэж хүн бий. Энэ хүний бичсэн Эрх чөлөөний тухай хоёр үзэл баримтлал гээд эсээ байдаг. Энэ эсээнд ерөөсөө эрх чөлөө гэдэг энэ ухагдахууны түүхийг авч үзсэн байдаг. Ерөнхийдөө бол хүмүүс эрт цагаас ойлгосоор эрх чөлөө гэдэг ухагдахууныг дээрх хоёр янзын өөр хоорондоо ялгаатай үзэл баримтлалуудаар төсөөлсөөр ирсэн байна гэсэн санаа энэ эсээнд гардаг. Мань эр энэ хоёр үзэл баримтлалыг негатив ба позитив эрх чөлөөний үзэл баримтлал гэж ялгасан байдаг. Тэгэхээр зүгээр Монголд бол дийлэнх хүмүүсийн эрх чөлөөний тухай ойлголт нь дээрх морьтой давхих тухай санаанаас эхлээд негатив, позитив эрх чөлөөний тухай санаанууд бүгд хоорондоо холилдоод бантан болчихсон байдалтай байгаа байж магадгүй. Бүгдээрээ хүний эрх гэж ярьдаг болсон ч гэсэн хүний эрх гэдгээ бүгд олон янзаар ойлгодог байж болох талтай.

-Энэ бидний асуудал мөн үү?

-Яахав чөлөөт нийгэм чинь олон янзын үзэл санаанууд зэрэгцэн оршиж, өөр хоорондоо өрсөлдөж, хэлэлцүүлгийн явцад асуудлаа шийдэх шийдлээ олдог ч юм уу, ийм л нийгмийг хэлээд байгаа юм. Тухайлбал, үг хэлэх үзэл бодолтой байх эрх гэдэг нь зөвхөн хүмүүсийн баримтлах ёстой этикийн үнэт зүйл төдийгүй илүү асуудал шийдвэрлэх шалгарсан арга ч гэдэг юм уу.

Бүгд асуудлаа хэлэлцэхгүйгээр, олон талаас нь авч үзэхгүйгээр асуудал шийдэгдэхгүй. Зөвхөн хүчтэй, эрх мэдэлтэй хүмүүс нь өөрсдийнхөөрөө бүх асуудлыг шийддэг, шийдэх гэж оролддог байвал нөхцөл байдал улам дордоно. Тиймээс бусдын үзэл санааг хүлцэн тэвчих ёстой гэдэг зарчим бас чөлөөт нийгэмд байх шаардлагатай.

Мэдээж хүмүүсийн үзэл санаа бантан шиг байна гэдэг том асуудал л даа. Гэхдээ үүнийг бүрэн дүүрэн шийдчихсэн тохиолдол хаа ч байхгүй. Ер нь нийгэм, нийгмийн асуудал гэдэг маш комплекс түвэгтэй зүйл. Мөн олон ургалч, плюралист чөлөөт нийгэм гэдэг мөн үл хүлцэх үзэлтнүүдийг ч гэсэн хүлцэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай байдаг. Энийг сул тал нь ч гэж үзэж болно. Философич Карл Попперийн хүлцэн тэвчихүйн парадокс гээд ойлголт байдаг. Чөлөөт нийгэм нь үл хүлцэх үзэлтнүүдийг хүлцэн тэвчдэг учраас эргээд үүндээ ороогдоод үл хүлцэх үзэлтнүүд хүчээ авснаар чөлөөт нийгэм, хүлчин тэвчих зарчим нь устдаг гээд. Тиймээс нийгэмд хүлцэн тэвчих зарчим тодорхой хязгаартай байх шаардлагатай гэсэн санаа дэвшүүлсэн байдаг.

Нэг талаараа маш үнэн боловч нөгөө талаараа мушгин гуйвуулаад буруугаар эргүүлэх маш боломжтой санаа. Яах аргагүй л парадокс юм даа. Тиймээс хэрвээ хүмүүс чөлөөт нийгмээ хадгалж, хамгаалж явахыг хүсвэл мөнхийн сонор сэрэмжтэй байх шаардлагатай л гэж би хувьдаа үздэг. Ер нь Монголын нийгэмд бол дээрх зарчмууд хүмүүсийн олонхид хүлээн зөвшөөрөгдсөн, зүрх сэтгэлээс нь уяатай үнэт зүйлс болж чадаагүй байгаа.

Бид нар чинь социализмын цаг үед манай төрийн албан ёсны үзэл суртал байсан коммунист, тоталитар үзлийн монопольчлолоос ангижраагүй л яваа юм шиг надаг ойлгогддог. Мөн бодит практик дээр бид ер нь үнэт зүйлсүүд гэхээсээ илүүтэй ашиг сонирхлоороо талцаад байх шиг.

Монголын улс төр тухайлбал тодорхой зарчимд тулгуурлаад байна гэхээсээ явцуу ашиг сонирхлын зөрчил дээр тулгуурласан улс төр юм болов уу. Энэ бүх хүчин зүйлсүүд нь бүгдээрээ нийлээд бидний хувьд маш том асуудал болоод байх шиг.

Ашиг сонирхлоороо талцаж хуваагддаг гэдгийг арай дэлгэрүүлбэл?

-Ер нь аль ч цаг үед хүмүүс хувийн сонирхолтой гэдэг бол факт. Тиймээс хаана ч хэзээ ч хүмүүс ашиг сонирхлоороо нэгдэж, талцаж хуваагдаж зөрчилдөж байдаг нь хорвоогийн жам л байх. Гэхдээ илүү иргэншсэн нийгэмд бол энэ явцуу ашиг сонирхлыг үнэт зүйлсүүд, зарчмуудаар тодорхой хүрээнд хязгаарласан байдаг юм болов уу. Огт хязгаарлаж, тодорхой хүрээн дотор баланстай байлгаж чадахгүй байгаа бол тухайн нийгэм маш балар эртний, примитив шинж төрхөө хадгалсаар байгаа гэсэн үг. Примитив байдлаар яваад байвал тэгээд сүйрч, мөхөхөөс өөр аргагүй л болох байх.

Балар, эртний примитив нийгэм бол тэр чигтээ харгислал л гэсэн үг. Ийм нийгэмд хувь хүн аз жаргалтай, бие даасан, эрх чөлөөтэй мөн материаллаг байдлын хувьд элбэг дэлбэг амьдрах ямар ч боломжгүй. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг жинхэнэ ширэнгийн хууль гэдэг бол энэ. Иймээс энэ чөлөөт нийгмийн зарчмууд, чөлөөт зах зээлийн буюу хүмүүс өөр хоорондоо хамтрах эсэхээ сайн дураараа шийддэг, бусдынхаа өмчлөх эрхийг дээдэлдэг тогтолцоо бол иргэншлийн унаж доройтох эсхүл сэхэн мандахад маш чухал үүрэгтэй, нийгмийн амьдралд хүч хэрэглэх явдлыг хамгийн бага хэмжээнд байлгадаг хамгийн шалгарсан нийгмийн байгуулал. Улс үндэстнүүдийн хувь заяа үүнээс хамгийн их шалтгаална.

Энэ талцал хуваагдал, ашиг сонирхлын зөрчилд тулгуурласан зарчимгүй улс төртэй байна гэдэг нь хувь хүмүүсийн хөгжлөөс мөн шалтгаалж байгаа биз дээ. Эсвэл…

-Ер нь бол ганц ардчилсан тогтолцоо гэлтгүй ямар ч засаглалын хэлбэр нь хүн амын олонхийн дэмжлэггүй бол урт хугацаандаа оршин тогтнох аргагүй. Өөрөөр хэлбэл улс төр гээч чинь олон нийтийн санаа бодлын тусгал. Дэвид Хьюм гэх мэтийн төлөөллийн засаг төрийн тухай үзэл баримтлалыг үндэслэсэн хүмүүс энэ фактыг тухайлбал төлөөллийн засаг төрийн үзэл баримтлалыг зөвтгөх гол үндэслэл болгосон байдаг. Иймээс аль ч төр өөрийнхөө легитим шинжийг бататгах гэсэн үзэл сурталтай байж үүгээрээ олон нийтэд нөлөөлсөөр ирсэн байдаг. Төрийн засаглах хүч, улс төрийн эрх мэдэл нь Мао Зэдуны хэлдэг шиг дан ганц бууны амнаас эхтэй гэдэг бол худлаа.

Тиймээс улс төрийг шууд олон түмэн эсхүл ганц нэг хувь хүний хөгжилтэй шууд холбоотой гээд ч бас хэлэхэд хэцүү. Миний бодлоор бол олон нийтийн санаа бодол, хувь хүмүүсийн хөгжил болон улс төрчдийн олон нийтэд чиглэсэн суртал ухуулга хоёр урвуу хамааралтайгаар нэг нэгэндээ нөлөөлдөг байх.  Хэрвээ олон нийтийн хувьд элдэв янзын улс төрчдийн үйл ажиллагааг зөвтгөсөн үзэл суртлуудад хуйгаараа автагдахааргүй хэмжээний оюун санааны дархлаатай байж чадвал улс төрчдөө хянаж, улс төрөө тодорхой зарчимтай байлгаж чадах байх. Хэрэв дархлаатай байж чадахгүй бол улс төрчдийн хяналтанд хүссэн хүсээгүй амьдрахаас өөр аргагүй л байх.

Чөлөөт нийгэм, чөлөөт зах зээлийн тогтолцоо нь улс үндэстний унах сэхэхэд чухал үүрэгтэй гэж та сая хэллээ. Гэтэл манайхан чинээлэг хүнийг “луйварчин”, “хулгайч” гэж хардаг болчихлоо. Мэдээж үүнд элдэв сан, банкыг хуваагаад завшчихдаг улстөрчид нөлөөтэй байх. Гэхдээ боломж гарвал идэх л хэрэгтэй гэх байр сууриас бид ханддаг болчихсон юм шиг…

-Саяхан би Мексикийн түүхч Энрике Краузе гэдэг хүний Аврагчид (Redeemers) гэх нэртэй нэг ном уншсан юм. Энэхүү номонд яагаад латин америкчууд огт өөдөлдөггүй талаар бичсэн байсан. Ингэхдээ тухайлбал латин америкчуудын сэтгэлгээнд хамгийн нөлөөлсөн, улс төрийн болон оюун санааных нь лидерүүдийн улс төр, эдийн засгийн идеологиудыг л авч үзэх байдлаар л хүмүүсийнх нь оюун сэтгэлгээ, хандлага, соёлыг тайлбарлахыг хичээсэн байсан л даа. Симон Боливар, Эва Перон, Хосе Марти, Че Гевара, Гарсиа Маркез, Варгас Льоса гэх мэт нэлээн олон хүний оюун санааны намтар л гэсэн үг. Мань хүний номын гол дүгнэлт нь ерөнхийдөө латин америкчууд энтрепренерүүдийг үзэн яддаг, ашигт тэмүүлсэн ямар ч төрлийн үйл ажиллагааг ёс суртахуунгүй гэж үздэг. Энэ сэтгэлгээ нь тухайн нийгэмд баялаг бүтээгдэх үйл явцаа байнга сааруулж, хязгаарлаж байдаг гэсэн санаа илэрхийлсэн байсан.

Миний ажигласнаар бол энэ сэтгэлгээ дан ганц Латин Америкт зонхилоогүй байх. Өнөөдөр дэлхий даяараа л гаарч байх шиг. Монголд угаасаа социализмын 70 жилд албан ёсны үзэл суртал байсан учраас бидний сэтгэлгээнээс салгахын аргагүй байх. Мөн чөлөөт ертөнц гэгдэх Өрнийн улсуудад ч гэсэн шинэ залуу үеийнхний дунд хүчээ авч байх шиг. 100 жилийн өмнө Америкт тухайлбал өмчлөх эрхийг хүмүүс ойлгохдоо энэ бол хүний салшгүй, заяагдмал, жам ёсны эрх гэж ойлгодог байсан гэдэг. Харин одоо бол өөр.

Өнөөдөр юу гэж ойлгогддог болсон бэ гэвэл хувийн хэвшил оршиж байж, тодорхой засгийн газруудын зохицуулалтын хүрээнд өөр хоорондоо өрсөлдөж байх нь тодорхой хэмжээнд нийтийн ашиг сонирхолд тустай гэж үзэх үзэл санаа зонхилж байна.

Өөрөөр хэлбэл хувийн өмч, өмчлөх эрхийг зорилго гэж үзэхээсээ илүү зүгээр нэг арга хэрэгсэл л гэж хардаг болсон. Иймээс өмчлөх эрхийн баталгаа бүрэн дүүрэн утгаараа бол өрнийн чөлөөт гээд байгаа улсуудад одоо бол байхгүй болсон. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэсэн үг. Зохицуулалттай, хяналттай зах зээл л гэж бий. Өөрсдийнх нь хэллэгээр бол холимог зах зээл. Тэгээд дэлхийн бараг л бүх улс эдийн засгийн тогтолцооны хувьд зарчмын ялгаагүй боллоо. Цэвэр коммунист гэдэг ч юм уу үйлдвэрлэлийн хэрэгслүүдийг бүхэлд нь төр өмчилчихсөн улс алга. Урд талд өөрсдийгөө коммунист гэдэг мөртлөө холимог эдийн засгийн тогтолцоотой, зохицуулалттай зах зээлийг хүлээн зөвшөөрсөн улс оршиж байна.

АНУ өөрсдийгөө капиталист гээд байгаа боловч бас л холимог тогтолцоотой, эдийн засгаа төрөөс зохицуулж, элдэв янзаар нийгэм, хүний үйлдлийг хянаж байдаг тогтолцоотой болсон байна. Энэ хоёр улс эдийн засгийн хувьд төрийн оролцооны зэрэг дэв, хэр хэмжээгээрээ ялгараад байгаагаас биш ерөнхий явуулж байгаа бодлого, зарчмаараа ялгарах юмгүй болчихлоо. Тэгээд ер нь хаана ч тэгш байдал гэдэг идеологи хүчээ авлаа. Холимог эдийн засгийн тогтолцоо нь тэгшитгэх үзэл дээр тулгуурлаж байна. Хуучны коммунизмтай яг л адилхан.

Коммунизм, социал демократ гэх хоёр үзэл санааны ялгаатай шинж чанар нь зорилгодоо хүрэх арга хэрэгсэл нь өөр боловч эцсийн зорилго нь ижилхэн. Тэгээд нийгмийг төрийн оролцоотойгоор тэгшитгэхийн тулд хүссэн хүсээгүй хэсэг бүлэг хүмүүс илүү эрх мэдэл эдлэх шаардлагатай болно.

Тэд хүн л юм чинь хувийн сонирхолтой. Тэгээд тэдний бодлого нь онолын хувьд тэгш байдал номлоод байх боловч бодит практик хэрэгжилт дээрээ хамгийн их баян ядуугийн ялгааг гааруулна. Монгол ч гэсэн яг энэ хандлагынх нь дагуу л яваад байна. Дахин хуваарилалтын үзэл санаа манайд маш хурдан нутагшиж байна. Энэ нь нийгэмд их муухай зүйлийг дэвэргэж байна. Жишээлэхэд, та шударгаар бизнес эрхлээд тендерт оролцвол ялах магадлал байхгүй. Гэтэл намын, эрх мэдэлтнийг дагаад яваа нөхөр бизнес хийхээр огцом баяждаг. Өнөөдөр Монголд зах зээл хуваарилалт хийхээ больчихсон. Төр нийгмийн баялгийг төвлөрүүлж, эргээд хуваарилалт хийхдээ ялагч, ялагдагчыг өөрсдийнхөө үзэмжээр тодорхойлж, өөрсдөдөө ашигтайгаар хуваарилж байна.

Өрнийн улсуудын улс төрийн бодлого ч гуйвж байна. Үзэл санаа өөрчлөгдөөд байна уу эсвэл үзэл санаанаасаа ухраад байгаа хэрэг үү? Мөн бидний үзэл санаа үүнийг дагаад өөрчлөгдөж байна уу.

-Орос, Украины дайнаас харахад, Монголчуудын тэн хагас нь Оросыг дарангуй хүчний төлөөлөл, Украин, НАТО, АНУ гэх мэт Өрнийн улсуудыг чөлөөт ертөнцийн төлөөлөл гэж өмгөөлөөд байх шиг надад санагдсан. Гэхдээ ажиглаад байхад Өрнийн ертөнцөд ч гэсэн үзэл санаа гээч нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж байна. Дээр хэлсэнчилэн өмчлөх эрхийг хүний салшгүй эрх гэж ойлгодог байсан бол өнөөдөр больсон. Энэ чинь үзэл санаа өөрчлөгдсөний л илрэл.

Ер нь бол индивидуалист цорын ганц соёл иргэншил байсан нь өрнийн иргэншил. Бусад нь дандаа л коллективист буюу нийтийн эрх ашгийг чухалчилдаг байсаар ирсэн. Нийтийн эрх ашиг чинь хийсвэр ойлголт шүү дээ. Хүн болгоны эрх ашгийг хамгаалж байгаа бол нийлбэр дүнгээрээ нийтийн эрх ашиг гэж тодорхойлж болно. Гэтэл коллективистууд тэгж тайлбарладаггүй. Хувь хүн нийтийн эрх ашиг хоёр хоорондоо зөрчилтэй гэж үздэг. Тэд нэг хэсэг хүмүүсийн амьдралыг сайжруулахын тулд нөгөө хэсгийг нь золиослох ёстой гэж үздэг.

Гэтэл өнөөдөр Өрнийн улсууд индивидуализмаасаа татгалзчихлаа. 17-р зуунд Англид болсон иргэний дайн анх хүний эрх гэх үзэл баримтлал бий болоход их хүчтэй нөлөөлсөн гэдэг. Зогсоо зайгүй дайтхаас залхаад хүн халдашгүй дархан эрхтэй гэх зарчмыг тунхагласан байх жишээтэй. Ийм индивидуалист үзэл санаа европын түүхэнд л тохиосон. Харин индивидуализм зонхилж байх богинохон хугацаанд хүн төрөлхтөнд модерн нийгмийг бүтээсэн. Хорьдугаар зуунд бол  нацизм, коммунизм, социализм гэх мэт тоталитари идеологиуд хүчээ авснаар индивидуализм уналтанд орсон. Яахав баруун Европ болон АНУ-д арай зөөлөн коллективизм болох социал демократ үзэл зонхилох болсон.

Мэдээж Хятадын коммунизм, Оросын национализмтай харьцуулбал Өрнийн социал демократ тогтолцоо илүү зөөлхөн. Гэхдээ одоогоор зөөлөн байлаа гээд цаашдаа илүү радикалжихгүй гэсэн баталгаа байхгүй.

Яагаад гэвэл индивидуалист зарчмаас тэд нэгэнт л татгалзаж, хувь хүний орон зай халдашгүй байх ёстой гэдэг зарчим, хязгаарлалтуудыг тэд хөсөр хаясан.

-Олонх ер нь зөв шийдвэр гаргадаг уу. Олонхоороо хүний эрхэнд халдаад байх юм уу?

-Ардчилсан тогтолцоог дэмжигсдийн хувьд бол олонхийг боловсролтой болгох зайлшгүй шаардлагатай л гэж ярьсаар ирсэн л байдаг. Тухайлбал Жон Стюарт Миль ард иргэдийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулбал тэд оюун санааны хувьд гэгээрнэ гэж бичсэн удаатай. Гэхдээ яг тэр цагаас хойш маш урт хугацаа өнгөрлөө. Хүмүүсийг соёлжуулах, боловсруулах бүх л төрлийн үйл ажиллагаа хийгдэж олон нийтийн боловсролын тогтолцоо энэ тэр ч байгуулагдлаа. Гээд яг хүмүүсийн олонх нь ухаалаг болсон уу гэвэл бас хэцүү.

Саяхан Илон Маск “Боловсролыг битгий ухаантай хольж хутгаад бай, чи бакалаврын дипломтой болсон ч гэсэн тэнэг хэвээрээ үлдэнэ” гээд нэг жиргээ жиргэсэн байсан. Хүмүүст боловсролын ялгаанаас гадна төрөлхийн ухааны өгөгдөл гэж нэг юм байдаг гэдгийг бид мартаж болохгүй. Тиймээс ер нь яг рациональ байдлаар дүгнэвэл ардчилал бол маш муу тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Яахав би улс төрч биш учраас ингэж хэлэхээс бол айгаад байх юм надад алга.

Ер нь ардчилал гэдэг чинь утилитари утгаараа бол дарангуй засаг төрийг цус асгаруулахгүйгээр л солих гэсэн арга хэрэгсэл. Тэгэхээс эцсийн зорилго биш. Ардчилал, эрх чөлөө хоёр бол бүр ямар ч хамааралгүй ойлголт.

Яахав ардчиллыг зөв хүрээ хязгаар дотор баланстай байлгаж чадах юм бол эрх чөлөөг хангах нэг хэрэгсэл болдог. Иймээс чөлөөт нийгэм гэдэг нь хязгааргүй ардчиллыг хувь хүний эрхийн баталгаагаар хязгаарлаж өгдөг. Үүнийг либерал ардчилал гэж хуучин цагт нэрлэдэг байсан. Одоо бол либерал ардчилал гэдэг үгний утга санаа өөрчлөгдөөд социал демократ нийгмийг нэрлэдэг болчих шиг боллоо. Ер нь хүний эрх гэдэг энэ концепц чинь дан ганц төрөөс гэлтгүй мөн олонхоос хувь хүмүүсийг хамгаалах зорилготой л концепц. Гэтэл үүнийг бас гуйвуулаад бүлгийн эрх ашигтай хольж хутгаад бүлгийн эрх энэ тэр гэх юм ярьж гажуудуулаад байдаг боллоо. Ер нь бол хүний эрх гэдэг үзэл баримтлалыг гуйвуулж, улс төрд реторик болгож ашиглаад хувь хүмүүс рүү довтолдог үзэгдэл гаарч байх шиг.

-Манай улстөрчид асуудлыг шийдье гэж их ярих юм. Даанч гавихгүй юм. Архидалтыг архийг устгаснаар, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сугалаагаар, түгжрэлийг хязгаарлалтаар гэхчилэн шийдэх гээд байдагт асуудал байна уу?

-Бодит эдийн засгийн хуульд нийцээгүй ямар ч төрийн хууль тогтоомж сөрөг үр дагавар бий болгодог гэдгийн тод жишээнүүд бол хуурай хууль шүү дээ. Маш олон улсад туршигдаад бүтэлгүйтээд харин ч бүр далд хар зах зээл бий болгож, зохион байгуулалттай гэмт хэрэг, мафийг өөгшүүлдэг, хууль хүчний байгууллагуудаа ялзруулдаг гэдэг нь нотлогдчихсон. Нийгмийн бүх асуудлыг хуульчлах зарчмаар хүчээр шийдвэрлэх нь ихэнх тохиолдолд зорьсныхоо эсрэг үр дагаврыг бий болох магадлалтай.

Архитай тэмцэх нь архидалтаа гааруулах боломжтой. Хориотой жимс эффект гэж нэг психологийн ойлголт байдаг. Аливаа нэг юмыг хааж хоригловол тухайн хориотой зүйлийг сонирхох хүмүүсийн сонирхол нь улам бүр нэмэгддэг тухай ойлголт гэж би сонсож л байсан. Үнэний хувьтай байх гэж бодож байна.

Манай улс төрийн намуудын тухай таны бодол…

-Олон нам байна аа. Улс төрийн бодитой хүчин нь Ардчилсан нам, Ардын нам хоёр л байх шиг. Гэхдээ бүгдээрээ нэг л үзэл санаатай. Танаас асууя. Ардчилсан нам, Ардын нам эрх барихдаа зарчмын ялгаатай юу хийсэн юм бэ?

-Ардчилсан нам өмч хувьчлал явуулсан.

-Яах вэ, өмч хувьчлал, хүний эрхийн ийм зарчимтай байдаг юм байна гээд хэрэгжүүлсэн байх. Гэхдээ тэр цаана байгаа үзэл санаа, философийг нь судлаагүй. Тийм учраас Ардчилсан нам ч өөрөө уналтад орчихлоо. Саяхан баруун төвийн нам гээд дүрмэндээ оруулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үйл хэргээ бодитой болгохын тулд идеологидоо ач холбогдол өгч үүнийгээ хайхрах хэрэгтэй. Ардын намтай эсхүл хувь хүмүүстэй байнга ноцолдох нь урт хугацаанд тохиромжгүй. Хамгийн гол нь явуулж буй бодлогыг нь идеологийн хувьд үнэлэх дүгнэх, эдийн засгийн ухааны үүднээс няцаах, энэ бодлого чинь зорилгынхоо эсрэг үр дагавар бий болгоно гэдгийг хүмүүст ойлгуулж, залуучуудад түгээж залуучууд руу хандсан ажил хийх нь чухал. Ядаж чөлөөт зах зээл гэдэг чинь юу вэ гэдгээ таниулах хэрэгтэй. Түүнээс хэрэлдэх нь чухал биш. Залууст нөлөөлөх шаардлагатай.

-Саяхан л өөрсдийнхөө үзлийг зарлалаа. Тэрнээс өмнө халамжийн тогтолцоог бараг санаачилж, өөгшүүлсэн. Гэхдээ энэ халамжийн төр чинь өөрөө манайд нийгэм, эдийн засгийг сүйдлээд байгаа юм биш үү?

-Социализмын хүний амьдралыг бүхэлд нь төр бүрэн мэдэх ёстой гэсэн үзэл санаа зонхилж байхад ч сургуулийн үдийн цай хөтөлбөр гэдэг шиг ийм айхавтар халамжийн тогтолцоо байгаагүй. Үүний цаана сонгогчдын саналыг худалдаж авах санаа л нуугдаад байгаа юм. Үүний гайгаар хүмүүсийн олонхийн амьдрал төрөөс хараат болчихлоо. Өнөө маргаашаа яая гэж байгаа хүмүүстэй үзэл санаа, үнэт зүйл яриад байх ч хэцүү.

 Цөөн тооны улстөрчид, улс төрийн хүчнээс олонх хүний амьдрал хараат байхаар олонхид өөрсдөд нь сонгох эрх чөлөө гэж байхгүй болчихлоо. Чөлөөт эдийн засгийн тухай ойлголт нийгэмд тэгийг зааж байна.

Эдийн засагчид нь гэхэд онолын маргаан, мэтгэлцээн хийдэггүй, школоороо ялгардаггүй. Тийм болохоор “Инфляци гэдэг чинь бараа бүтээгдэхүүний үнэ өсөх биш ээ, мөнгөний үнэ цэнэ унах тухай ойлголт” гэж тав аравхан хүн мянга орилоод яах юм бэ.

Нэг ёсондоо бид хуучны коммунизмаас илүү социализм байгуулаад байна уу.

-Социализмыг бид нар зөвхөн коммунизмаар төсөөлөөд байх шиг. Халамжийн бодлого чинь өөрөө социал демократ социализмын эдийн засгийн бодлого шүү дээ. Нэг төрлийн аядуу социализм гэсэн үг. Энэ чинь өөрөө бодит амьдралын хууль, ертөнцийн зүй тогтол, хүн хүний ялгаатай байдалд дургүйцсэн л хүмүүсийн үзэл санаа. Тэд цаад шалтгааныг ерөөсөө ярьдаггүй. Тэгш бус байгаа нь л муухай гэдэг учраас шинэ ертөнцийг төрийн хүчээр бүтээх ёстой гэж үздэг. Энэ үзэл санаа чинь ертөнцийн зүй тогтол, хүний мөн чанарын эсрэг явдаг. Энэ чинь өөрөө шимэгчдийг өөгшүүлдэг.

-Яг энэ үзлийн хамгийн том хоёр төлөөлөл нь манай урд, хойно байна. Тэдний нөлөө манайд байна уу?

-Зарим нэг сайтуудад “Жинхэнэ ардчилал чинь Америкт биш Хятадад байна” гэж бичсэн байна лээ. Зүгээр нэг сэтгүүлчийн хувийн бодол биш байх. Ер нь дэлхийн дэг журам өөрчлөгдөөд байдаг. Бид харин ямар ч бэлтгэлгүй байгаад байдаг. Яг 30 жилийн дараа та бид хоёр ингээд коммунизм бол муухай гэх мэтийн сэдвээр чөлөөтэй яриад сууж чадах эсэх нь бүрхэг. Хятадын коммунист нам АНУ-ын их сургуулиудад Кунзийн институтаа байгуулж, маш их хөрөнгө оруулалт хийгээд, холливүүдийн киног санхүүжүүлээд, NBA-д Хятадын коммунист намыг шүүмжилсэн хүнийг хөөдөг болсон байна. Энэ чинь Хятад хүчирхэгжихийн хэрээр коммунист идеологио сурталчилж түгээж эхэлж байна. Цаашдаа улам бүр хүчирхэгжвэл идеологио бусдад тулгахгүй гэх баталгаа байгаа юм уу.

МАН-ын залуучууд ч урилгаар Хятадын гоё гоё газраар нь аялаад л харагддаг. Энэ чинь манайд хятадын үзэл суртал ороод ирж байна л гэсэн үг. Маш аюултай л санагддаг.

Ийм нөхцөлд Монголд яг барууны үзэл баримтлалтай улс төрийн хүчин хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болсон. Одоогоор энэ үзэл улс төрийн клуб маягаар явж байна. Идеологи маш чухал гэдгийг бид ойлгохгүй байна. Дэлхийн I, II дайн гэхчилэн дэлхийг донсолгосон том үйл явдлууд гэнэт бий болчихоогүй. Идеологийн л өөрчлөлт, хоорондын зөрчил. Хүн төрөлхтний эргэлтийн цэгүүд идеологийн өөрчлөлтийн үр дүн болохоос нэг хүн нэг өглөө сэрээд хувьсгал хийчихсэн асуудал биш. Идеологи цэцэрхэл биш. Түрүүн хэлсэн шиг хүн өөрөө мэдэхгүй байгаа ч идеологийн нөлөөнд орчихсон л байдаг. Иймээс идеологид маш их ач холбогдол өгөх шаардлагатай. Аюултай идеологиуд байна, ач тустай ч идеологиуд байна.

-Нийгмээрээ баян, чинээлэг хүний үзэн яддаг болсон доо. Гэхдээ төрд шургалаад, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж баяжсан нь олон болохоор тэр байх л даа. Шударга ёсны зарчим төрийн албан тушаалтан, энгийн иргэн хоёрт газар тэнгэр шиг өөр болчихсонтой энэ холбоотой юу?

-Ардын нам Монголд 100 жилийн турш баян хүнийг үзэн ядах сэтгэлгээг өөгшүүлсэн. Өнөөдөр хамгийн баян хүмүүс нь МАН-ынхан. Тэгхээр баячуудыг үзэн ядуулах гэж турхираад байгаа хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Баялагт дайсагнасан энэ сэтгэлгээ хүмүүсийг улам л ядууралд хатаана.

Монголын эдийн засагт төрийн оролцоо их байгаа нь шударгаар өрсөлдөж бизнес хийсэн нь биш эрх мэдэлтэй байгаа нь баялгийг хамаад тэрбумтан болчоод байгаа болохоор нөгөө хуучин цагаас улбаатай коммунист сэтгэлгээтэй нь хоршоод  баян хүн бол луйварчин гэсэн хүмүүсийн сэтгэлгээ нь улам бүр батжаад байгаа юм болов уу.

Энэ сэтгэлгээн дээр нь баялгийн хуваарилалт гэсэн популизм, зүүний үзэл, элдэв утопи санаа явна. Ингээд чөтгөрийн тойрогт орчихсон. Ер нь эцэст нь хэлэхэд энэ өнөөгийн дэлхий дахинд хаа сайгүй зонхилоод байгаа элдэв утопи үзэл санаануудыг Достоевский айхтар шүүмжилсэн байдаг. Хүмүүсийг бүгдийг нь тэгш амьдралтай болгоод, бүх эдийн засгийн сонирхлыг нь хангаад хүний бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Хүний хөгшрөлт, өвчин эмгэг, үхэл гэх мэт бусад гачигдал, зовлонг нь яаж шийдвэрлэх юм? Тэр болгоныг шийдэх шийдэл та нарт байхгүй гэсэн санааг бичиж үлдээсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн бол зөвхөн материаллаг хэрэцээгээр бүх юманд сэтгэл ханадаг бодгаль огтоос биш л гэдгийг хэлээд байгаа хэрэг. Иймээс газар дээр диваажин байгуулах боломжгүй, байгуулах гэж оролдвол там байгуулна гэсэн санааг илэрхийлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-23 203.91.115.52

Юу баян хүмүүсийг үзэн ядах вэмонгол улсад баян хүн гэдэг ойлгол 1921 оноос өмөн л баысан баых магдлалтай өнөөдөрийн баячууд гэдэг чинь төр ард түмний хөрөнгиыг хулгайлж луйвардан авсан нөгөө нэг хэсэг нь албан тушаалаараа түрий барьж хахуул авч гэдэсээ даахгүй хөрөнгөтэй болсон хүмүү шүү дээ эд нар бол өмчтэй баян хүмүүс биш гэмт хэрэгтэнүүд гараа хөдөлгөж хөлсөө гоожуулаж хөрөнгөтэй болсон хүн гарын 5 хуруунд багтахаар байгаа байх шүү одоо бүр төр улсаа зараад эхэлсэн шүү дээ муухай бузарууд

Avatar

Зочин 2022-03-23 64.119.20.254

Уул нь чөлөөт зах зээл, соёлт ертөнцийн баримталдаг зарчимыг зөв ярьж байна л даа ,Чөлөөт зах зээлд дэвшилтэт техник технологи уралдуулж үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж,үүнийхээ үрээр өөрийн хөдөлмөрөөрөө мөнгөжих гэдгийг соёлт нийгэмд баян хүн гэх байх,энэ үндсэн улс орон ч маш амархан хөгжих зарчим л даа . Гэвч энэ зарчим бол манайд яг эсрэгээрээ байдаг. зүгээр сууж эрх мэдлээрээ мөнгөтэй болдог болохоор , толгой нь ажиллахгүй хүмүүсийн тоо олширч ,улс хөгжихгүй байгаа юм да

Avatar

Өвгөн 2022-03-23 49.0.178.84

Ямар юм нь баян хүнийг үзэн ядах байх вэ? Тэд улсаа гэх чиггүй, хүний эрхийг уландаа гишгэх, ил тод биш, хоорондоо нэгдэж асуудлаа шийдэхгүй, идэх уух нь гахай мэт байхаар \сайн нь бий\ хэн шүүмжлэхгүй байх вэ??? Бас болоогүй хэн нэг хулгайч мөнгөтэй бол дагаж далдагнах …

Avatar

зочин 2022-03-23 192.82.74.248

Баян хүмүүс бүрт дургүй юм биш ээ. Улс төр дагаж баяжсан, төрд ажиллаж байгаад баяжсан, хулгай луйвраар баяжсан гээд ард түмний нүдэн дээр баяжсан олон хүмүүс байна шүү дээ. Жишээлбэл хууль, шүүхийнхэн, цагдаагийн хурандаа нар, газрын наймаачид, УИХ-ын гишүүд, ТЭДГЭЭРИЙН ХАМААТАН САДАНГУУД ГЭЭД ЖИЖИГХЭН МОНГОЛД БҮГД л алган дээр харагдаж байгаа биз дээ.Энэ хүмүүст яаж ард түмэн сайн байх юм. Гэтэл ард түмэнд сйан сайхан ажиллаж амьдрах, өсөж дээшлэх боломж байдаггүй биз дээ.

Avatar

ЦБатболд 2022-03-23 108.53.177.147

Танин мэдэхүйн ялөнгуяа улс төрчдөд тун сургамжтай ярмлулага байна Манай намууд үзэл баримтлалаараа манлаылж нэгтгэж бодлого боловёруулах биш намаар дамжсан эдийн засгийн хонжоо юмуу, ямар ч зарчимгүй пpopulism хэрэгсэл болёон мэт 2 гол нам нь гүишүүдийнхээ санал асуулгаар ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр хамгийн мэдлэг боловсролгүй , улс орныг зөвхөн хойш нь ухрааж чадах, бүр гадны гар хөл болсон бөхчүүд гаргаад ирж байх жишээтэй-

Avatar

зочин 2022-03-23 202.9.46.73

Шудрага бус хулгай луйвар авилгал дарга сайд өндөр албан тушаалд очоод кампани байгуулж баяжиж хөрөнгөжсөн хүмүүсийг үзэн ядах нь зөв шдэ Өөрийн хүч хөдөлмөр оюун санаа бие сэтгэлээрээ баялаг бүтээж баяжиж хөрөнгөжсөн хүнийг үнэлж хүлээн зөвшөөрч байгааг мушган гуйвуулж болохгүй

Avatar

Зочин 2022-03-23 66.181.189.181

Manai bayachuud gej hen be Huvichlalaar Avilgaar ulsiin umch hulgailsan luivarchid deeremchid shuu dee

Avatar

Зочин 2022-03-23 64.119.18.241

Ядуу сайн баян муу гэдэг үзэлд төөрөгдөгсөд олон байхад монгол хөгжиагүй ээ …..

Avatar

Зочин 2022-03-23 64.119.27.189

үнэн. Хэдэн гуйлгачин тэжээж тэдний саналаар амьдардаг

Avatar

Зочин 2022-03-23 202.126.89.197

ХУЛГАЙЛЖ ОЛСОН МӨНГӨӨ ТООЛЖ МЭДЭХГҮЙ ГАРЫН ҮСГЭЭ Ч ЗУРЖ ЧАДАХГҮЙ АНЫ ОРКУУД Л ЭНЭ УЛСЫГ ИЙМ АЙМШГИЙН ХАРАНХУЙ БОГОСОН ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2022-03-23 59.153.112.243

Чинээлэг давхрагаа устгаж МАНгасууд гарч ирсэн учир суртал ухуулга хийж хүмүүсийг мунхруулах нь аргагүй

Avatar

Зочин 2022-03-23 202.55.188.109

Монголд баян гэгдэх хумуус ихэнхдээ хулгай, луйвар, хуйвалдаан, шахаа, авилга, хээл хахуулаар херенгежсен хумуус учраас ядуу ард иргэд узэн ядах нь аргагуйээ. Гадны баячууд шиг шударга ерселдеенеер цэвэрхэн баяжсан баячууд Монголд байхгуй шуу дээ.

Avatar

иргэн 2022-03-23 103.111.68.3

Маш их хадгаламжтай, үнэтэй машин болон үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсээс барууны жишгээр өндөр татвар авдаг болох хэрэгтэй.

Avatar

УЛААНГОМ 2022-03-23 103.26.194.129

МОНГОЛД ХУЛГАЙЧ НАР Л БАЯН БОЛДОГ. ХҮН БҮХНИЙ НҮДЭН ДЭЭР ИЛ БАЙГАА. МАН БА АН-ЫН БАЯН ХУЛГАЙЧ НАРЫГ ХҮН БҮХЭН МЭДЭЖ БАЙГАА. БАЯН ХҮНИЙГ ХҮНДЛЭХ ЁСТОЙ ГЭЭД ХУЛГАЙЧ НАРЫГ ХҮНДЛЭХ ЁСТОЙ ЮУ?

Avatar

Зочин 2022-03-23 59.153.87.161

ШУДАРГА БУСААР БАЯЖСАН БОЛ АД ҮЗЭГДЭХ ТЭР БҮҮ ХЭЛ ШОРОНД СУУХ НЬ ЗӨВ БАЙЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ ХҮҮ МИНЬ

Avatar

иргзн 2022-03-23 192.82.76.109

үнэндээ тэр Баян Чинээлэг давхрагынхэн чинь ихэнхи нь Шударга бус аргаар , Дарга болж Банк тонож, Хууль завхаруулж Төрөөс төрсөн Тэрбумтангууд болсон Этгээдүүд шүү дээ, Яаж ч бодсон 3хан сая гаруй Хүн амтай ийм жижигхэн Зах зээлтэй газарт ийм олон
Баян чинээлэг Нөхдүүд бий болно гэхэд дэндүү Үнэмшилгүй л дээ,

Avatar

Зочин 2022-03-23 112.72.8.90

Оюун санаа биё сэтгэлээрээ зүтгээд хөдөлмөрлөөд бүтээгээд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг чадалтай хөрөнгөтэй гэж үнэлэхгүй яах вэ? Олонхи зөвшөөрнө. Харин Төрийн суудалд суучихаад гарын үсгээр баяжсан нөхдүүдэд бол үгүй л гэх байх. Гэхдээ галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн, хүмүүс мартдаг, эргэж тооцох асуудал нэгэнт өнгөрсөн л гэж тэд баттай бодож байгаа.

Avatar

Зочин 2022-03-23 103.26.194.129

МОНГОЛД ХУЛГАЙЧ НАР Л БАЯН БОЛДОГ. ХҮН БҮХНИЙ НҮДЭН ДЭЭР ИЛ БАЙГАА. МАН БА АН-ЫН БАЯН ХУЛГАЙЧ НАРЫГ ХҮН БҮХЭН МЭДЭЖ БАЙГАА. БАЯН ХҮНИЙГ ХҮНДЛЭХ ЁСТОЙ ГЭЭД ХУЛГАЙЧ НАРЫГ ХҮНДЛЭХ ЁСТОЙ ЮУ?

Avatar

зочин 2022-03-23 202.21.105.186

Баян гээд байгаа хүмүүсийн ихэнх нь нийтийн өмчийг өөртөө завьшиж баяжсанд байгаа болохоос, яг өөрөө хөдөлмөрлөөд баяжсан хүмүүсийг үзэн ядаад байгаа юм байхгүй байх аа

Avatar

Сүүлийн 100 Жилд... 2022-03-23 202.126.89.41

МОНГОЛЧУУД УГААСАА СҮҮЛИЙН 100 ЖИЛД ГАНЦ СУРСАН, ЧАДДАГ ЮМ НЬ "НИЙГМИЙН ЧИНЭЭЛЭГ ДАВХАРГА БА ЛАМ НАРАА ҮЗЭН ЯДАХ", "БУСДЫГ ҮЛ ОЙШООХ, ДОРОМЖЛОХ, ҮЛ ХҮНДЭТГЭХ" ЮМ.

Avatar

Зочин 2022-03-23 103.26.194.129

ЛАМ НАР ХУЛГАЙЧ НАРТ НОМ УНШИЖ ӨГӨӨД ЧИНИЙ НҮГЛИЙГ БИ АРГАЛЖ БАЙГАА ЧИ УЛАМ ХИЙМОРЬТОЙ ш** ГЭЭД СУУЖ БАЙДАГ ПАРАЗИТҮҮД. ОЛОН ТҮМЭНД БОЛ ЧИ УРЬД НАСАНДАА ИХ НҮГЭЛ ҮЙЛДСЭН ЭНЭ НАСАНДАА ИЙМ ЯДУУ БАЙХААС ӨӨР АРГАГҮЙ ГЭЖ НОМЛОН, БАС ШИМ ШҮҮСИЙГ НЬ СОРНО. ИЙМ ХОГИЙН ЧЕНЖҮҮД БИДЭНД ХЭРЭГГГҮЙ

Avatar

ylcuun xamgaaltad OB?? 2022-03-23 12.250.118.70

yabt

Avatar

oc,sexeend tapiylaxgyi baix 2022-03-23 12.250.118.70

ylcuun xamgaaltad yildberuun TZ dagyyx gazryyd,ulcgulun bolgox ni chutgup yjes

Avatar

-yabtd,ylc anxaapax, ind xizgaapgyi gyilagchdiig myyd zyrshyylj baigaa,transjendr tolgoilogch KOVID DARANGUILJ,tseber ycaap,aldaxgyi bx 2022-03-23 12.250.118.70

ypd ni saixan baigaad ipsen gadniixantai syyj,opon nytag,xync,gadnii,Pitssanii xerchsen xiam,xyryyn xiuam gyilagchind yzyylj,TVzalgyyraa

Avatar

vipyc- noiton opchnoop,zopiydaar shyrscen,galz,yjestai niillee KOVID-gyilagchdaarsKN?? 2022-03-23 12.250.118.70

Ubdultuup,apis xyyraishix,ye muchryy xundyyr boloxoop,gluconat calitci!! @,saxaraa yytaar-xudulguun yzegdbel,

Avatar

Зочин 2022-03-23 202.21.113.238

Баянаа дарж гарч ирсийм чин аргагүй

Avatar

ylcuun xyncnuu yildber unuudriig xyrtel- ubchlulgyi ajulyylj,upcen,yildberuun raiond oiptyylgyi baix,onts baidalaa,uupuun zyygeer,-daryu 2022-03-23 12.250.118.70

gadnii toolyyr,abtomat gyilgej,1. ylcuun xungulult yzyylex,vurycnuu-ylcuung.
tyryy bylchirxai AZITROMICIN,
xyncnii nogoo,jums,tumsryyY;shyrshij,SHEES XOPSOX,SHEEREGNEX,-DOKCICIKLIN/ylcuun/xyyramch ix bn.

Avatar

Зочин 2022-03-23 103.57.92.199

Дэлхий даяар том корпорациуд тэдний хувьцааг эзэмшдэг чадвартай удирдагч хүмүүсээр бахархаж бас өрсөлдөж байна. Тэд ихэнх нь “баян” буюу хөрөнгө чинээлэг. Хуулийн дагуу шударга өрсөлдөөнөөс тодорч гарч ирсэн. Манайд бас тийм хүмүүс бий!; гэхдээ гадны “баячуудтай” харьцуулбал хөрөнгийн хэмжээ хаана нь ч хүрэхгүй… тэгэхээр “баян” гэдэг ойлголт манайд дэндүү өрөвдөлтэй; арай илүү амьдарч байгаагаа авилгач хулгайч гэж үздэг! Арчаагүй … яг нөгөө “тамын тогооны” онигоо шиг…!

Avatar

Зочин 2022-03-23 103.26.194.129

МОНГОЛД ХУЛГАЙЧ НАР Л БАЯН БОЛДОГ. ХҮН БҮХНИЙ НҮДЭН ДЭЭР ИЛ БАЙГАА. МАН БА АН-ЫН БАЯН ХУЛГАЙЧ НАРЫГ ХҮН БҮХЭН МЭДЭЖ БАЙГАА. БАЯН ХҮНИЙГ ХҮНДЛЭХ ЁСТОЙ ГЭЭД ХУЛГАЙЧ НАРЫГ ХҮНДЛЭХ ЁСТОЙ ЮУ?

Avatar

Зочин 2022-03-23 72.196.192.250

Harantugs BRAVO ! Iim l zaluusiin vgiig olon tvmend sonsgoh heregtei ! N.Hasariig, "Mizes Mongol"- iig sonstsgoo zaluuchuudaa ! Ter chigeeree shine handlaga !!!

Avatar

Зочин 2022-03-23 103.26.194.129

МОНГОЛД ХУЛГАЙЧ НАР Л БАЯН БОЛДОГ. ХҮН БҮХНИЙ НҮДЭН ДЭЭР ИЛ БАЙГАА. МАН БА АН-ЫН БАЯН ХУЛГАЙЧ НАРЫГ ХҮН БҮХЭН МЭДЭЖ БАЙГАА. БАЯН ХҮНИЙГ ХҮНДЛЭХ ЁСТОЙ ГЭЭД ХУЛГАЙЧ НАРЫГ ХҮНДЛЭХ ЁСТОЙ ЮУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж