Төр хүчтэй, дарга хүчгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Төр хүчтэй, дарга хүчгүй байна

Төр хүчтэй, дарга хүчгүй байна

Төрөөс төрийн өмчийн компанудыг нээлттэй, хувьцаат, олон нийтийн оролцоотой хяналттай, авлигагүй компанийн засаглалд шилжүүлэх цогц реформ хийхээр төлөвлөжээ. Тиймээс "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна.

Хуулийн санаа нь төр хүчтэй, төрд байгаа дарга хүчгүй байхад орших аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр МҮХАҮТ-д болсон “Төрийн бүтээмжийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийн “Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал” сэдэвт хуралдааны үеэр онцлов.

Тэрбээр “Хэдийгээр бид өнгөрсөн 30 жилийн турш чөлөөт эдийн засаг ярьсан боловч өнөөдрийн байдлаар Монгол Улс эдийн засгийн салбарынхаа хувьд социалист улс болсон байна. Covid-ийн хоёр жилийн хугацаанд энэ нь бүр тод мэдрэгдсэн. Үндсэндээ хувийн хэвшил цааш явах боломжгүй болсон.

Олон хувийн хэвшил хаалгаа хаасан. Ямар бизнес тогтож үлдэх боломжтой байв гэхээр төртэй хамтарсан, төрийн тендерт оролцож буй хувийн хэвшил л тогтох боломжтой ийм эдийн засагтай улс болчихсон байна гэдгийг бид сая өөрсдийн нүдээр харлаа. Одоо реформ, цогц өөрчлөлт явна" гэж хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж