Z үеийнхэнд 90-ээд оныг эргэн сануулсан Памела Андерсон

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Z үеийнхэнд 90-ээд оныг эргэн сануулсан Памела Андерсон

Z үеийнхэнд 90-ээд оныг эргэн сануулсан Памела Андерсон

Гоо сайхан, загварын ертөнцөд 90-ээд оны хэв маяг хүч түрэн орж ирсээр байна. Зузаан ултай гутал, трапец өмднөөс эхлүүлээд нүүр будалт, үс засалт ч 90-ээд оныг санагдуулах боллоо.
Энэ удаа бид алдарт жүжигчин Памела Андерсоны стиль шинэ үеийн залууст хэрхэн дамжиж буйг онцолж байна. “Z” үеийн залуус эмх замбараагүй атлаа хээнцэрхэн, өхөөрдөм дүр төрхийг бүрдүүлэх болжээ. Тикток дээр "Pamcore" нэртэй хаштаг хүчээ авч, бүсгүйчүүд Памела Андерсоны загварлаг дүр төрхийг дахин шинээр бүтээснээ цахим ертөнцөд түгээх болов. Энэхүү хаштагаар олны танил одод ч давалгаалжээ. Түүнчлэн “PamandTommy” хаштаг ч нэлээд алдартай болсон бөгөөд тик ток од Несса Барретт гэхэд л Памела Андерсоны хэв маягаар үсээ янзалж буй бичлэгээ оруулаад 18 сая хандалт авчээ.

Залуус Памела Андерсоны хэв маягийг эргэн санах болсон нь "Pam & Tommy" нэртэй намтарчилсан киноноос үүдэлтэй гэхэд болно. Уг кинонд Памела Андерсон болон бөмбөрчин Томми Ли нарын гэрлэлтийн тухай өгүүлдэг. Памела Андерсоны дүрийг бүтээсэн Лили Жэймс киноныхоо үеэр дөрвөн өөр төрлийн хиймэл үс зүүсэн бөгөөд тэдгээр нь 8000-16000 ам.долларын үнэтэй байсан гэжээ.

Уг шоуны бэлтгэл ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд 2021 оны турш кастинг зарлаад, зураг авалтыг тухайн ондоо багтаж, Лос-Анжелес хотод хийсэн байна. Киноны эхний гурван анги энэ оны хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн ба долоо хоногт нэг шинэ анги нэмэгдэж явсан. Нийт найман ангитай уг кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Памела Андерсоны тухай ярихад хамгийн түрүүнд үсний засалт нь санаанд орно гэхэд хилсдэхгүй. “Би энэ дүр төрхөнд хайртай. Энэ үсний засалтыг анх зохиосон үсчинд талархаж байна. Хэрвээ та гэртээ энэ дүр төрхийг бүрдүүлэхийг хүсч байвал үсний бигуди, буржийлгагч индүү байхад л хангалттай” гэж "Pam & Tommy" шоуны стилист хэлжээ.

Памелагийн брэнд хувцаслалтууд үе үеийн бүсгүйчүүдийн дунд гоо сайхнаараа онцгойрон ялгарч, түүхэнд үлдсэн төлөөллүүд бий. 90-ээд оны тухай ярьвал яалт ч үгүй Памела Андерсон бол тэсрэх бөмбөг байжээ. 1990 оныг 2000-аад оныхонд түүчээлж буй түүний хувцаслалтуудаас хуваалцъя. Тэрбээр загвар өмсөгчөөр амжилтын карьерээ эхлүүлээд, дараа нь “Baywatch” шоунд тоглосноор олон улсад алдаршжээ. Түүний “Baywatch” шоуныхаа үеэр өмссөн улаан усны хувцас тухайн үедээ ид моод болж байв. “Pamcore” давалгаагаар түүнтэй төстэй улаан усны хувцас өмссөн бүсгүйчүүд цөөнгүй харагджээ. Түүнчлэн, богино жинсэн шорт, ковбой гутал, бариу цамцтай дүр төрхийг нь орчин үед ч олонтоо харах боломжтой болсон. 1995 онд Грэммийн шагнал гардуулах ёслолд Томми Лигийн хамт ирэхдээ унтлагын хувцсыг санагдуулам урт, гялгар материалтай даашинз өмссөн. Дараа нь хос хоёр Лондонд аялах үеэрээ Букингамын ордны өмнө даруулсан зураг дээр богино саатай даашинз өмссөн байна. Эдгээр загварууд нь одоо моодноос хасагдаагүйгээр үл барам, бүсгүйчүүд энгийн хэрнээ чамин, унтлагын хувцсыг санагдуулам даашинзуудыг өмсөх болжээ. Памела 1990 оноос хойш “Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг”-ийн идэвхитэй гишүүн байсан бөгөөд түүнийг үслэг эдлэл өмссөн байхыг хараагүй гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: PAGE SIX, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж