Багшийн цалинг үр дүнгээр үнэлж болохгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Багшийн цалинг үр дүнгээр үнэлж болохгүй

Багшийн цалинг үр дүнгээр үнэлж болохгүй

Төрийн албан хаагч тэр дундаа багш нарын цалинг нэмэх яриа сүүлийн жилүүдэд тасраагүй. Сайн багшийн шавь чадварлаг байж, түүний хэрээр зааж сургасан боловсон хүчин өндөр цалин авах тогтолцоог ч салбарын сайд нь санаачилсан. Гэвч энэ нь хэт нэг талыг баримталсан ойлголт бөгөөд боломжгүй зүйл гэдгийг боловсролын салбарынхан төдийгүй эцэг, эхчүүд хэлж байгаа юм.

Чанартай боловсрол, мэдлэг эзэмшүүлэх ойлголтыг онц дүн, олон олимпиадын батламжаар тодорхойлохгүй. Тиймээс багш нарын чадварыг харгалзаж цалинг нэмнэ гэдэг өрөөсгөл ойлголт.

World population review-ийн өнгөрсөн онд гаргасан жагсаалтаас харвал дотоодын нийт бүтээгдэхүүн, нэг хүнд оногдох ДНБ, хөгжлийн түвшингээр дараах улсууд Монгол Улстай мөр зэрэгцэж байна. Хөгжлийн хувьд Монголтой ойролцоо түвшинд байдаг орнуудын багш нарын цалин ямар байгааг дараах инфографикаас харна уу.

Дээрх графикаас харвал Монголын боловсролын салбарт ажиллаж буй багш нарын дундаж цалин хэд дахин бага байна. Үүнд, бодит шинэчлэлт, цалингийн схем шаардлагатай. Олон улсын хувьд хамгийн өндөр цалинтай орнуудад Япон, Канад, Ирланд зэрэг ордог. Харин жагсаалтаас сүүлд Польш, Унгар, Монгол жагсч байна. Тухайлбал,

  • Япон- 67 мянган ам.доллар
  • Канад- 66 мянган ам.доллар
  • Ирланд- 65 мянган ам.доллар
  • Нидерланд, Австри, АНУ- 64-67 мянган ам.долларын цалинг багш нар авч буй юм.

Харин эсрэгээр олон жил ажилласан ч бага цалин авч байгаа улсуудыг авч үзвэл:

  • Грек-30 мянган ам.доллар
  • Турк-25 мянган ам.доллар
  • Польш-20 мянган ам.доллар
  • Унгар-18-20 мянган ам.доллар
  • Монгол-1-2,5 мянган ам.доллар байна.

Энэ бол Монголд 20-оос дээш жил ажилласан багш нарын хамгийн өндөр цалин. Харин 15-аас доош жил ажилласан багш нар 720-980 мянган төгрөгийн цалин авч байна. Үүн дээр үр дүнгийн урамшуулал, илүү цагийн хөлс, анги даасны мөнгийг нэмсэн ч татвараа хасвал багш гар дээрээ сая хүрэхгүй төгрөгийн цалин авч байна. Хоёр долоо хоногийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Энх-Амгалан “Багш нарын цалин хөлсний бүтцэд өөрчлөлт оруулна.

Цалин дээшээ хэр их өсөхийг сурагчийн сурлагаар, үр дүнгээр хэмжинэ. Цаашдаа үе шаттайгаар, үр дүнд суурилан өөрчлөлт хийнэ. Сайн багш өндөр цалин авна, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай гэж харж байна.

Багш нарын цалин таван шатлалтай байсан. Бид цалингийн доод жишгийг батална. Дээшээ бол хязгааргүй. Багцлаад хэлбэл сайн ажлаа хийвэл их цалин авна” гэсэн юм. Үүний дараа хийсэн мэдэгдэлдээ хүлцэл өчиж, залруулга мэдээг ч гаргасан. Учир нь сурагчийн сурлагын дүнгээр багшийн үнэлэмжийг тогтоож өгч байгаа нь олон улсын жишигт нийцээгүй үйлдэл.

АЖИЛЛАСАН ЖИЛИЙГ ХАРГАЛЗАЖ ДООД ЦАЛИНГ ТОГТООХ НЬ ЗӨВ

2007-2020 онд багш нарын цалинг нийт таван удаа нэмж байв. Өнөөдөр 20-25 жил улсад ажилласан багш 850-920 мянган төгрөгийн цалин авч байна. Харин хувийн сургуулийн багш нар хамгийн багадаа 2-2.5 сая төгрөгийн цалин авч байгаа.  Тиймээс багш нарын цалинг улсын дундаж графикд хүргэх, бодит үнэлэмжийг нэмэх шаардлагатай. Гэхдээ сурагчийн сурлагын амжилтаар багшийн амжилтыг тодорхойлох нь утгагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж