Мартын 8, цэргийн баяраар 4331 хүн эрүүлжүүлэгдсэн

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Мартын 8, цэргийн баяраар 4331 хүн эрүүлжүүлэгдсэн

Мартын 8, цэргийн баяраар 4331 хүн эрүүлжүүлэгдсэн

Улсын хэмжээнд энэ сарын 4-21-ны хооронд 2191 гэмт  хэрэг бүртгэгджээ. Үүнээс 354 нь согтуугаар үйлдэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Ялангуяа баяр, амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барих, танхайрах, эрүүлжүүлэх байрт саатуулагдах хүний тоо буурахгүй байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд эрүүлжүүлэх байрт хоногт дунджаар 100-200 орчим хүн саатуулагддаг бол баяр, амралтын өдрүүдэд 200-гаас давдаг. Жишээ нь, олон улсын эмэгтэйчүүдийн баяраар эрүүлжүүлэх байрт саатуулагдсан хүний тоо цэргийн баяраар эрс нэмэгдсэн байх юм. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээс харвал улсын хэмжээнд дээрх хугацаанд 4331 хүн эрүүлжүүлэгдсэн. Үүнээс

  • 2022.03.08 -259 хүн
  • 2022.03.18 -288 хүн тус тус саатуулагджээ.

Цагдаагийн байгууллагаас Зөвийг зөвлөе" арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр  мэдээлсэн нь энэ юм.  Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулгын хэлснээр энэ сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их буюу 231 бүртгэгджээ. Тодруулбал, хүний амь насанд халдсан есөн, бусад байдлаар хүний амь хохирсон 28 тохиолдол тус тус гарсан байна.

Мөн архины хордлогын улмаас зургаан, осгох байдлаар дөрвөн хүний амь нас хохирчээ. Үүнээс гадна согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг ч бас цөөнгүй бүртгэгджээ. Үүнээс дурдвал, хулгайлах гэмт хэрэг 410 бүртгэгдсэнээс 32 нь согтуугаар, хүчиндэх гэмт хэргийн 24 тохиолдлын ес нь согтуугаар үйлдэгджээ. Иймд архины хор хөнөөлийг залууст ойлгуулах зорилгоор дээрх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Уг арга хэмжээний тухай мэдээлэл  олон нийтийн сүлжээнд 4.7 сая хүнд хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж