Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2022.03.23-нд нийтлэгдсэн

Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛ

“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт цахим хэлбэрээр хуралдуулах болсныг мэдэгдье.
Холбоос: http://www.telecommongolia.mn/news/shm2022
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:
2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай;
2. Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах тухай;
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай;
4. 2020 оны ногдол ашиг тараасан тайлан танилцуулах тухай;
5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай;
6. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны зардлын төсвийг батлах тухай;
7. Үл хөдлөх хөрөнгө данснаас хасах, шинээр олж авах тухай

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд Монголын цахилгаан холбоо ХК-ийн байранд болон цахим (http://www.telecommongolia.mn/) хэлбэрээр танилцах боломжтой.
Холбоо барих: Хурал зохион байгуулах комиссын дарга Ч.Цогтгэрэл, гишүүд Х.Цэцэгмаа, Ж.Азбаяр
Утас: 7010 2210, 7010 2244
И-мэйл: tsetsegmaa@mtcone.net, azlawyer@mtcone.net, ch.tsogtgerel@mtcone.net

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж