737,220 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

737,220 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 3 дугаар сарын 22-ний өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 267,810,033  төгрөгийн үнийн дүн бүхий 737,220 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Увс чацаргана" ХК (CHR +14.80%), "Булган ундрага" ХК (BUN +14.33%) болон "Ард Даатгал" ХК (AIC +10.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -8.87%), "ЛэндМН ББСБ" ХК (LEND -3.96%) болон "Дархан нэхий" ХК (NEH -2.08%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 46,605 ширхэг нэгж эрхийг 25,179,196 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,000 ширхэг үнэт цаас 500,000 доллараар арилжаалсан бол багцын арилжаанд нийт 184,667 ширхэг үнэт цаас 790,000,500 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс  3.17​​​​​​​% хувиар өсч, 38,839.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,433,437,785,495 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж