Дуучин О.Анхбаяр Соёл, урлагийн газрын дарга болжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Дуучин О.Анхбаяр Соёл, урлагийн газрын дарга болжээ

Дуучин О.Анхбаяр Соёл, урлагийн газрын дарга болжээ

Урлагийн салбараас улс төрийн талбарт хүч үзэж буй хүмүүс цөөнгүй бий. Тэдний нэг нь хос дуучин болох О.Анхбаяр, Б.Халиун нар юм. Тэгвэл дуучин О.Анхбаярын хувьд тушаал дэвшиж, нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогджээ.

Тэрбээр өмнө нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, сонгогдон, дүүргийн соёлын ордоны даргаар ажиллаж байсан удаатай. Дуучин О.Анхбаяр 2020 оны аравдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Алтангадас одон хүртэж байв. Тэрбээр урлагийн салбараа бүр орхичихоогүй ч салбараасаа хазайхгүй төрийн алба хашиж явна.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын суудалд өмнө нь Ж. Дамдинцэрэн, дуучин Ч.Бат-Эрдэнэ нар томилогдон ажиллаж байсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж