"Төр иргэний нийгмийн байгууллагуудад нөлөөлөх ёсгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

"Төр иргэний нийгмийн байгууллагуудад нөлөөлөх ёсгүй"

"Төр иргэний нийгмийн байгууллагуудад нөлөөлөх ёсгүй"

“Глоб интернэйшнл” төрийн бус байгууллагаас "Иргэний нийгмийн орон зайд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр өнөөдөр /2022.03.22/ мэдээлэл хийлээ.


“Глоб интернэйшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн:

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэний нийгмийн орон зайд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийн асуудлаар “Глоб интернэйшнл” төрийн бус байгууллага судалгаа хийсэн. Цар тахлын үед иргэний мэдэх эрхтэй холбоотой 108 зөрчил, жагсаал цуглаан хийхтэй холбоотой 52 зөрчил, иргэний үзэл бодлоо илэрхийлэхтэй 63 зөрчил бүртгэгдсэн байна. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс явуулсан судалгаагаар цар тахлын үед хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэх, сурвалжлах үүргээ хангалттай биелүүлээгүй гэсэн судалгааг танилцуулсан. Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд нийтдээ 100 гаруй хуулийг баталсан. Эдгээр хуулиудыг батлахдаа олон талыг оролцуулах, нээлттэй сонсгол явуулах, талуудын төлөөллийн байр суурийг тусгах асуудлуудыг орхигдуулсан.

Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлсэн. Чуулганаар хэлэлцэх хуулиудын дотроос Холбоо сангийн эрх зүйн байдлын тухай хууль их анхаарал татаж байна. Тус хууль нь нийтдээ 20 мянга гаруй төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудыг хумих, хязгаарлах, төрийн оролцоотой шийдвэр гаргах эрсдэлтэй гэж бид дүгнэж байна. Иргэний нийгмийн орон зай гэдэг нь олон талыг хамардаг. Бид бүхний үгээ чөлөөтэй илэрхийлэх, үзэл бодолтой байх, эвлэлдэн нэгдэж эвлэл холбоо болон төрийн бус байгууллага байгуулах гэх мэт олонх асуудлыг хамардаг. Энэ бол дан ганц төрийн оролцоотой хийх ажлууд биш юм.

Мөн“Глоб интернэйшнл” ТББ-аас холбоо сан гэсэн хэлбэрүүдийг хуульчилснаар Монголын иргэний нийгмийн өнөөгийн олон талт байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй болно. Төрийн бус байгууллагуудын төрлийг хэт явцуу тодорхойлж, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо зэргийг хатуу хуульчилснаар иргэний нийгэм, ашгийн бус салбар цаашид хөгжихөд хүндрэлтэй. Мөн холбоо сангийн эрх зүйн байдлын тухай уг хуулийн төслүүд болон холбогдох хавсралтууд хаалттай байдлаар боловсруулж, төөрөгдүүлсэн мэдээлэл агуулсан гэж дүгнэж байгаа аж.

2019-2020 оны хооронд иргэний нийгмийн байгууллагууд сайн дурын үндсэн дээр хамтарч судалгаа явуулжээ.  Уг судалгаанд 685 байгууллага хамрагдсан бөгөөд байгууллагууд боловсрол, байгаль орчин, хүний эрх гэх мэт бүх салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд аж.

Судалгаанд оролцсон 685 байгууллага гурван жилийн хугацаанд 785 мянган иргэдэд мэдээлэл сурталчилгаа, халамж үйлчилгээг хүргэж 3700 төслөөр байгаль орчин ан амьтдыг хамгаалжээ. Мөн 2800 удаа нийтийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөл явуулж, 577 хууль эрх зүй бодлогын баримтад иргэдийг төлөөлж санал шүүмж тусгаж өөрчлөлт оруулсан байна.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж