Орос, Украины төлөөлөгчид өчигдөр /2022.03.21/ ээлжит хэлэлцээгээ хийлээ. Хэлэлцээ цахим хэлбэрээр нэг цаг хагас үргэлжилсэн гэж Украины эрх баригч намын парламент дахь бүлгийн дарга Дэвид Арахамиа мэдээлэв.
“Албан ёсны төлөөлөгчдийн цахим хэлэлцээний дараа ажлын хэсэг дахин хуралдсан. Бид өнөөдөр өдөржин ажиллаж байна” гэж тэрбээр "Украиниская правда" сонинд хэлжээ.
Хоёр улсын төлөөлөгчид хоёрдугаар сарын 28-нд Гомель хотод биечлэн уулзаж, анхан шатны хэлэлцээгээ хийж байсан. Энэ нь таван цаг үргэлжилсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул үүнээс хойш дахин хоёр удаа биечлэн уулзаж, нэг удаа цахимаар хэлэлцсэн. Өчигдрийн хувьд ийнхүү тав дахь удаагийн хэлэлцээ болж байна.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ