Х.Баттулгын хөөсөн "хоёр туулай"

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын хөөсөн "хоёр туулай"

Х.Баттулгын хөөсөн "хоёр туулай"

Ерөнхийлөгч асан Х.Баттулга улс төрд эргэн ирснээ зарлаж хөшигний араас ил гарч ирэх болсон. Саяхан О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас нэр дэвшиж буй гэдгээ илэрхийлж аймаг, орон нутгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа.

Гэвч, эрх мэдэлд шунасан түүний сэтгэл ингээд ханасангүй бололтой,  Монголын үндэсний  олимпийн хорооны ерөнхийлөгчийн сунгаанд мөн нэр дэвшихээр болсныг эх сурвалж мэдээллээ. Ийнхүү Ерөнхийлөгч асан Х.Баттулга давхар нүүдэл хийж, хоёр туулай хөөж явна.

Сануулахад, Х.Баттулга нь өдгөө Монголын жүдо бөхийн холбооны тэргүүнээр ажилладаг. МҮОХ-г өмнө нь олимпийн аварга Н.Түвшинбаяр удирддаг байсан. Н.Түвшинбаяр бол Х.Баттулгын хуурай дүү нь. Хуурай дүүдээ МҮОХ-г бэлэглэсэн харамсалтай нь, Н.Түвшинбаяр хүн амины хэрэг үйлдэж спортын түүхэнд хар мөртэй үлдэж байна.  МҮОХ-ыг өөрийн болгохын тулд экс Ерөнхийлөгч Х.Баттулга бүх сумаа тавьж байгаа аж.  Түүнтэй хамт Сү.Батболдын хүү Б.Баттүшиг өрсөлдөж байгаа. Х.Баттулга нэгэнтээ Сү.Батболдыг төрийн эргэлт хийлээ гэж буруутгаж байлаа. Түүний хувьд чадвал  АН, МҮОХ-г хоёуланг нь авах. чадахгүй бол аль нэгэн дээр нь тунаж үлдэх давхар мэх хийж байна. 

Эцэст нь хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийн адилаар АН-ын дарга байтугай, Олимпийн хорооны ерөнхийлөгч бол чадахгүй байж магадгүй. Мөн Х.Баттулгаас гадна, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нэрээ дэвшүүлсэн. Тэрбээр МАН-ын гишүүн ч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж