Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн харьяаллыг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн харьяаллыг өөрчилнө

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн харьяаллыг өөрчилнө

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулна. Хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар товложээ. Энэ үеэр авлига албан тушаалын гэмт хэрэг, ял наймаалцах асуудалд оруулж буй өөрчлөлтийн талаар танилцуулах аж.

Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар шүүхийн харьяаллыг өөрчлөх нь. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Одоогийн тогтолцоогоор Эрүүгийн хуулиар авлига албан тушаалын гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүн таслахдаа сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүхүүдээр хэргийг шийдвэрлэж байна. Харин Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн буюу давж заалдах шатны шүүх авлигын хэргийг анхан шатны журмаар шийднэ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхим давж заалдах шатны журмаар хэрэг маргааны шийддэг тогтолцоо руу шилжихээр хуулийн өөрчлөлт хийж байна. Эрүүгийн, иргэний захиргааны бүх хэрэг маргааныг хялбаршуулан шийдэх тогтолцоо руу шилжиж байна. Ингэснээр бизнес эрхлэгчдэд маргааныг богино хугацаанд шийдэх боломж бүрдэж байна” гэлээ.

Салбарын яамнаас өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж