"14 мянган малын хашааг 34.5 сая доллараар сайжруулах шаардлага байхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

"14 мянган малын хашааг 34.5 сая доллараар сайжруулах шаардлага байхгүй"

"14 мянган малын хашааг 34.5 сая доллараар сайжруулах шаардлага байхгүй"

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд  өнөөдөр /2022.03.22/ Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ асуудлыг хэлэлцэж байна.


Энэ үер УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Засгийн газраас орж ирж буй Азийн хөгжлийн банкнаас авч хэрэгжүүлэх гэж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлэх төслийн асуудал орж ирж байна. Нийт төслийн төсөвт өртөг нь 34.5 сая ам.долларын өртөгтэй. Азийн хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт 30 сая ам.доллар байхаар орж ирж байна. Сангийн яамнаас асуухад олон улсын байгууллагуудын санхүүжилттэй хэрэгжиж, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа юу. Магадгүй холбогдох байгууллагаас аудит хийж, өндөр өртөгтэй төсөв хөтөлбөрийн үр дүнд хяналт хийж, үнэлэлт дүгнэлт хийсэн зүйл байгаа юу.

Энэ удаагийн орж ирж буй 34.5 сая ам.долларын нийт хийх ажлыг харахад нэгдүгээрт, уур амьсгалын төсөөлөх чадварын менежментийг сайжруулах ажлын хүрээнд малчдад зориулан 14 мянган малын хашаа хороог сайжруулна гэж ярьж байна. Малчдын 14 мянган хашаа хороог 34.5 сая ам.доллараар сайжруулах шаардлага байгаа юу. Малчид өөрсдийнхөө хэрэгцээндээ нийцүүлээд хийдэг ажлыг олон улсын санхүүжилтийн хөтөлбөрөөр хийх шаардлага байна уу. Гол ажлуудаа өндөр өртөгтэй санхүүжилтээр хийдэг байгаасай. Магадгүй ирэх жилийн хувьд эрх ашгийн эрэмбээр мал эмнэлгийн чадавхыг сайжруулах асуудал байна. Малын гоц халдвар өвчин гараагүй аймаг байхгүй байна. Төсвийн тодотголоор хөрөнгө санхүүгийн асуудлаар шийдвэрлэх боломжтой.

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.СҮХ-ОЧИР:

-2022 онд нийтдээ 120 зээлийн төсөл 31 тусламжийн төсөл хэрэгжиж байгаа. Үүнээс Азийн хөгжлийн банкнаас 45 төсөл хэрэгжиж байна. Зээл тусламжийн төслүүдэд нэгдүгээрт, Үндэсний аудитын газраас жил бүр аудит ордог. Төслүүд төсвийн шууд захирагч гэж ярьдаг. Хоёрдугаарт, санхүүжүүлэгч талаас улирал бүр хяналт тавиад хэрэгжүүлэгч байгууллага болон яамдуудад Засгийн газарт хамтарч цаашид авах арга хэмжээнд тохиролцдог.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.МЭНДСАЙХАН:

-Энэ төслийг хэрэгжүүлэхэд 2018 оноос судалгаа хийж дөрвөн аймаг, хил залгаа 20 сумыг сонгож авсан. Азийн хөгжлийн банкны оруулж ирж буй төслийг дотоод бүтцийг өөрчлөх боломжгүй. 14 мянган малын хашаа хороог сайжруулна гэдэг нь өвөлжилтийн эрсдэлийг бууруулах замаар дэмжлэг үзүүлэх байдлаар олгохоос биш учиргүй хашаа барьж өгөөд байх асуудал байхгүй. Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг энэ хүрээнд явуулах боломжгүй. Зөвхөн мал эмнэлгийн чадавхыг сайжруулах, тоног төхөөрөмжийн чанарыг дээшлүүлэх замаар явна. Малыг эрүүлжүүлэх асуудал тусдаа явна. Энэ төсөл малчдыг дэмжих, хоршооллыг дэмжих, нэмүү өртгийг бий болгох, байгаль цаг уурын эрсдэлээс сэргийлэх зорилготой төсөл юм.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөрийн тухай гээд орж ирж байна. Сангийн яамнаас асуухад 20 сая ам.долларын төсөвт өртөгтэй юм байна. Нэршлээс эхлүүлээд жижиг зардал гэж юуг хэлж байгаа юм. Агуулга, төсөв хөтөлбөрийг нь харахад маркетинг хотын асуудал гэж байна. Нийтийн тээвэр, зам, хотын ариун цэвэр гэж байна. Нэршлийг нь хүртэл зөвөөр оруулж ирж болдоггүй юм уу. Орж ирж буй энэхүү санхүүжилт гэсэн таван жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй байна. Хэрэв үнэхээр жижиг зардал төсвөөр шийдчих юм бол заавал олон улсын байгууллагаас санхүүжүүлэх ямар шаардлага байгаа юм.

Төслийн ТЭЗҮ, үр ашиг судалгааг та бүхэн хийсэн үү. Ямар үндэслэлээр оруулж ирж байгаа юм. Цаашдаа олон улсаас орж ирж буй санхүүжилт үр ашигтай байх ёстой.

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.СҮХ-ОЧИР:

-Нэгдүгээрт нэршлийн асуудал байгаа юм. Энэ төслийн үндсэн зорилго нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төслүүдийн бэлтгэл ажлыг хангах зүйл дээр илүү анхаарах юм. Ялангуяа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 20 багц асуудлын хүрээнд 94 төсөл байгаа. Тэрний 50 хувийнх нь ТЭЗҮ байхгүй. Азийн хөгжлийн банк яагаад эдгээр зүйлийг хийж байна вэ гэвэл эдгээр төслийг олон улсад санал тавиад явахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ТЭЗҮ хийлгэсэн байх ёстой. Тэр агуулгаар буюу жижиг зардлыг санхүүжүүлэх зорилгоор ийнхүү нэрлэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж