Киев дэх тэсрэх бөмбөгнөөс хоргодох байранд "Frozen" хүүхэлдэйн киноны дууг дуулж буй охины бичлэг цахим ертөнцөд 10 гаруй хоногийн өмнө цацагдсан. Долоон настай Амелия Анисович охин гуравдугаар сарын 3-нд уг бичлэгээ фэйсбүүкт нийтэлсэн боловч удалгүй устгажээ. Гэвч бичлэг устахаас өмнө дэлхий даяар бичлэг тарж амжсан байна.
Охин Польшид дүрвэн ирээд зогсохгүй, тайзан дээр хүртэл гарчээ. Тэрбээр Польшийн Лодзь хотын Атлас Аренад болсон “Украинтай хамт” нэртэй хандивын тоглолт дээр Украины төрийн дууллыг мянга мянган үзэгчийн өмнө дуулсан байна. Ням гаригт болсон энэхүү хандивын тоглолтоор 380 мянган ам.доллар цугларчээ.
“Дуулах бол миний мөрөөдөл. Би өдөр бүр өглөө оройгүй дуулах дасгал хийдэг” гэж Анисович охин хэлээд түүний дуунд дуртай хүн бүхэнд талархлаа илэрхийлжээ.
https://www.youtube.com/watch?v=KrI7jPWzHzA
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ