ХХБ-ны “ВИЗАТАЙ ХАМТ” аяны супер урамшууллын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

ХХБ-ны “ВИЗАТАЙ ХАМТ” аяны супер урамшууллын эзэд тодорлоо

Худалдаа, хөгжлийн банк виза карттай харилцагчдынхаа дунд төрөл бүрийн урамшуулалт аяныг тогтмол зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Виза интернэйшнл байгууллагатай хамтран “ВИЗАТАЙ ХАМТ” урамшуулалт аяныг 2021.09.01-2022.02.28-г хүртэл зохион байгуулж супер урамшууллын эздээ тодрууллаа.

Өнгөрсөн 6 сарын хугацаанд нийт 50 харилцагч маань хүссэн сайтаасаа онлайн худалдан авалт хийх 100$-ын эрх бүхий Бритто Алтан Виза карт хожсон. Харин супер 10 харилцагч маань 300$-ын эрх бүхий Бритто Алтан Виза картын эзэд боллоо.

 

П.Тулгаа /Супер урамшууллын эзэн/:

Супер урамшууллын эзэн болсондоо туйлын баяртай байна. Би 2018 оноос хойш ХХБ-ны виза картыг ашиглаж байгаа. Олон улсын гүйлгээ хийхэд ямар ч асуудал гардаггүй учир хэрэглэх дуртай. Мөн гүйлгээтэй холбоотой ямар нэгэн асуудлыг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэж үйлчилдэгт нь сэтгэл хангалуун байдаг.

С.Золжаргал /ХХБ-ны Картын Удирдлагын Хэлтэсийн Захирал/:

Бид “Визатай хамт” урамшуулалт аянаа 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Урамшууллын эрхийн эздээр тодорсон 60 харилцагчдаа халуун баяр хүргэе. Мөн Визатай хамт урамшуулалт аянд оролцсон 90 гаруй мянган харилцагч нартаа талархсанаа илэрхийлье. Виза карттай харилцагчид маань цаашид ч төрөл бүрийн урамшуулалт аянд оролцох боломжтой. ХХБ-ны Бритто виза карттай харилцагч бүр Монголдоо тэргүүлэгч 50 гаруй үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх бүрдээ 3-10% буцаан олголтыг авч байгаа. Цаашид ч харилцагчдынхаа хүсэл, хэрэгцээнд нийцсэн хөнгөлөлт, буцаан олголтыг олгосоор байна гэдэгт итгэлтэй байна.

Таныг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр
Худалдаа, хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж