Ж.Батсуурийн амлалт: Нэгдмэл, ялагч, хүчирхэг, цахим АН | News.MN

Ж.Батсуурийн амлалт: Нэгдмэл, ялагч, хүчирхэг, цахим АН

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурийн амлалт: Нэгдмэл, ялагч, хүчирхэг, цахим АН

Ж.Батсуурийн амлалт: Нэгдмэл, ялагч, хүчирхэг, цахим АН

АН-ын даргын сунгаа ид өрнөж байна.  УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг 70,80-аад оны залуучууд, АН-ын бүлгийн дийлэнх олон нь дэмжиж байгаа аж. Ганц А.Адъяасүрэн л Х.Баттулгын захыг мушгиж буй гэх.

Сунгааны мэдээллийг харахад Х.Баттулга өөрийгөө магтан, өрөөлийг буруутгаж, шүүмжилж яваа бол Ж.Батсуурь тодорхой бодлого, шийдэл танилцуулж яваа аж.  Тэрбээр Ардчилсан намыг “Нэгдмэл, ялагч, хүчирхэг, цахим” болгон хөгжүүлж, хамтын удирдлагын зарчимд суурилсан бодлого, үйл ажиллагаа явуулна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Түүний мөрийн хөтөлбөрөөс сонирхуулбал,

-АН төрийн бодлогод нэгдмэл байр суурьтай оролцоно

-Зөрчилгүй үндсэн дүрмээр намын тогтвортой байдлыг хангана

-Үнэт зүйл, үзэл санаа нэгт гишүүдээ эргэн нэгтгэнэ

-Намын санхүүжилтийг ид тод болгож, гишүүдийг татвараас чөлөөлнө

-Намын бүх шатанд улс төрийн зөвшилцөл хийж, шинэ үеийн лидерүүдээ дэмжинэ гэжээ.

Ж.Батсуурийн хувьд өмнө нь Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан ч энэ нь түүний “утсан хүүхэлдэй болсон” гэсэн үг биш гэдгээ ч ярилцлагадаа онцолсон.

Үнэндээ АН-д өнөөдөр хамгийн чухал зүйл нь эрх мэдлээс илүү эв нэгдэл болоод байгаа билээ. Энэхүү эв нэгдлийг хангаж чадах хамгийн зөв хүн бол Ж.Батсуурь гэж жирийн гишүүд, дэмжигчид нь үзэж байгаа аж.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ардчилсан намын уналтыг түргэн зогсоох, эв нэгдлийг хангах, цаашдын томоохон зорилт, бодлогоо хэрэгжүүлдэг нам болгохын төлөө зорьж нэрээ дэвшүүлсэн. Нөгөөтэйгүүр би ялбал хамгийн түрүүнд Ардчилсан намын хуваагдал, өнөөдрийн энэ үүсээд байгаа асуудалд зоригтойгоор шууд цэг тавина. Ингэж ажиллаж чадна гэдэгтээ огт эргэлзэхгүй байна” гэж тодотгосон бий.

Хөдөөгүүр хийж яваа уулзалтынхаа үеэр "Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар улс төрийн нэг нам монополь тогтоож байгаа" талаар онцлоод "Бид бүхэн энийг засч, залруулж ард түмний хүсэл мөрөөдлийг хангасан парламентад суудалтай ялдаг нам байхын төлөө нэрээ дэвшүүлж байна. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд Ардчилсан нам үндсэндээ ялж, олонх болж байгаагүй. Харин улам олуулаа болж байсан түүхтэй. Тэгэхээр миний хувьд олонх болж, ялахын төлөө зүтгэнэ. Ингэж ялахын тулд дунд бөгөөд анхан шатны намаа бэхжүүлж, дарга ангийн эрх мэдлийг дунд, анхан шатанд аваачиж, ард түмний хүсэн хүлээсэн нэр дэвшигч болж, парламентад олон суудал авна. Тэгснээр нийгэмд бухимдаж буй олон асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэдэг хүсэл эрмэлзэлтэй байна. Хамтын удирдлагын системээр ажиллана. Ард түмний 60 орчим хувь нь биднийг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэдгээ амалжээ. 

У.УРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-22 72.196.192.250

Батсуурь Сүхбаатарыг аймаг шиг аймаг болгосон боловсротой сэхээтэн, сайн зохион байгууоагч хүн юм. Баттулга нь төрийн ажил хийхдээ дандаа хувийн эрх ашиг хөөсөн, төрийн хөрөнгөнөөс том том цавчиж иддэг, луйва рчин олигарх хүн.
Ингээд харахаар хэн нь дээр вэ ? МЭДТҮГЭЙ ! Тэгээд СОНГРТУГАЙ !

Avatar

Зочин 2022-03-22 203.91.115.48

Сүхбаатар аймаг уран олборлох зөвшөөрөл Батсуурь дарга байхдаа өгсөн гэж үнэн үү худал уу

Avatar

Батаа 2022-03-22 66.181.161.43

Баттулга ялна

Avatar

Батаа 2022-03-22 66.181.161.43

Мэдээж Х.Баттулга нийгмийн захиалга байлаа… Монгол ялна

Avatar

Зочин 2022-03-22 202.21.111.170

news.mn тэнцвэртэй мэдээлэл түгээгээч 2 нэр дэвшигчийг нэгийг нь магтаад нөгөөг нь хүзүүгүйгийн даалгаюраар алаад ичииэч мэдрэлүүд ээ

Avatar

Иргэн 2022-03-22 103.212.119.199

Хэц, Ан ингэж ядуурах гэж. Энэ боловсролгүй "эрээний махны чэнж", авилгаар хөрөнгөжсан зальт этгээд улс төрийн нам даргад явж Ан-г доош хийх гэж. Мөн ч их юм үзэх юм даа. Хууль бс, дэггүй, ойгүй шуналтай ичиж амьдраач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж