ОХУ-ын шүүх фэйсбүүк, инстаграмыг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

ОХУ-ын шүүх фэйсбүүк, инстаграмыг хориглов

ОХУ-ын шүүх фэйсбүүк, инстаграмыг хориглов

Москвагийн Тверской дүүргийн шүүх өчигдөр /2022.03.21/ фэйсбүүкийн толгой компани болох “Meta”-г Оросын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Ингэснээр Орос улсад фэйсбүүк болон инстаграм хэрэглэх боломжгүй болов. Шүүх “Meta” компанийг хэт даврагч байгууллага гэж онцлон зарласан байна. Гэхдээ энэ хоригт “WhatsApp” аппликейшин хамрагдахгүй гэв.

Тверской дүүргийн шүүгч Ольга Солоповагийн шийдвэрийн дагуу уг хориг нь тэр даруй хүчин төгөлдөр болжээ. “Meta” компани Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэд хэдэн хаягийг хориглосны дараа Орос улс гуравдугаар сарын 4-нд мэдэгдэл хийснээр уг тушаал гарсан байна. Фэйсбүүк, инстаграм платформууд дээр Оросын иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг уриалж байгаа нь хориг тавих үндэслэл болсон гэж Ерөнхий прокурорын газар мэдэгджээ.

Украины түрэмгийллийн дараа Кремль тэргүүтэй байгууллагууд АНУ-ын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эсрэг тэмцэхэд чиглэсэн бас нэг алхам нь энэхүү хориг болж байна. Хоёрдугаар сарын 24-нд мөргөлдөөн эхэлснээс хойш оросуудын зохион байгуулж буй түрэмгийллийн талаар худал мэдээлэл түгээх кампанит ажил эрс нэмэгдсэн гэж “NBC News”-т мэдэгдэв.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж