"Залуусын мөрөөдөл подвалиас эхэлдэг" | News.MN

"Залуусын мөрөөдөл подвалиас эхэлдэг"

"Залуусын мөрөөдөл подвалиас эхэлдэг"

"Залуусын мөрөөдөл подвалиас эхэлдэг"

Хувиараа бизнес эрхлэгч болон урлаг спортын шинэ салбарыг Монголдоо хөгжүүлэхийг зорьж буй залуус олон бий. Тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар байр суурийг нь сонслоо.


"АНХ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЭХЭД ГЭР БҮЛЭЭСЭЭ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ АВСАН"

Хувиараа бизнес эрхлэгч А.Сайханбаяр:

-Шингэн полимер материалаар гэрийн тавилга болон баримал хийгээд хоёр жил болж байна. Би их сургуулийн оюутан. Амралтын өдрүүд, заримдаа хичээлээсээ чөлөө аваад бүтээлээ хийдэг. Анх бизнесээ эхлүүлэхэд гэр бүлээсээ санхүүгийн дэмжлэг авсан. Сургалтын төлбөр, үйлдвэр болгон ашиглаж буй подвалийн түрээсээ хангалттай олж чадна гэж бодсон ч одоо хэр нь бизнес маань тогтвортой хөлжөөгүй байна. Үнэндээ бидний мөрөөдөл подваль, түрээсийн жижиг газруудаас эхэлдэг. Бизнесээ хангалттай хэмжээнд авч явж чадахгүй байгаад төр засгийг дэмжсэнгүй гэж буруутгах нь бас утгагүй хэрэг. Гол нь зах зээл хэтэрхий жижиг байна. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанаргүй өндөр үнэтэй гэдэг ойлголт хүмүүсийн дунд их байдаг. Миний хийж буй гэрийн тавилга үнэтэй материалаар бүтдэг учир  авах хүмүүс тун цөөн. Жишээ нь, шингэн полимер нь тунгалаг бөгөөд нэг литр нь 38 мянган төгрөгийн ханштай байдаг. Ганцхан литр материалаар ширээний гэрэл мөн жижиг ширээний тавцанг бүрэхэд хүрэлцэнэ. Үүнээс арай том хэмжээний хоолны ширээ хийхэд ойролцоогоор 10 литр материал хэрэгтэй тэр хэрээрээ худалдаалах үнэ өснө. Ажилдаа үнэхээр дуртай тулдаа үйлдвэрээ зогсоогоогүй явж байна. Түрээсийн төлбөрт орлогын маань ихэнх нь явчихдаг гэв.

"МЭРГЭЖЛИЙН СТУДИ, ПОДВАЛИЙН БЭЛТГЭЛИЙН БАЙР ХОЁР ТЭНГЭР ГАЗАР ШИГ ӨӨР"

Түүнийг Д.Сүлд гэдэг Тэрбээр таван жилийн өмнөөс амьд хөгжим сонирхож эхэлсэн. Сонирхлоороо “Deap sea Vincent” хамтлагийг байгуулсан. Түүний хэлснээр “Амьд хөгжим сонирхогч залуус л бидний хийж буй хөдөлмөрийг үнэлдэг. Нийгэм тэр чигтээ ойлгоход хэд хэдэн асуудал бий. Хамгийн их гомдож байсан зүйл гэвэл урт үстэйгээсээ болж хүмүүст ижил хүйстэн гэж шоглуулж байсан. Мэдээж хөгжмийн урсгал болгон өөрсдийн загвартай байдаг шиг рок, амьд хөгжим сонирхогч залуусын хувцаслалт гэж бий. Хэн нэгнийг гэмтээх гэж биш зүгээр гангараа, бэлгэдэл ёсоор өмдөндөө гинж зүүдэг юм. Хааяа цагдаа нар бидний гангараа болсон гинжийг хүйтэн зэвсэг гэж хураан авдаг. Гадна харагдах байдлаасаа болж хүмүүст их эвгүй сэтгэгдэл төрүүлдэг юм шиг байгаа юм. Гэхдээ хүнийг өмссөн хувцсаар нь дүгнэж болохгүй шүү дээ.

Мөн бэлтгэлийн байрны асуудал маш хэцүү.  Монголд дөнгөж гарч буй хамтлагт мэргэжлийн студид дуугаа бичүүлнэ гэдэг мөрөөдөл. Ихэнх залуу хамтлагууд чийг даасан харанхуй орон сууцны подвальд бэлтгэлээ хийдэг. Мэргэжлийн студи, подвалийн бэлтгэлийн байр хоёр тэнгэр газар шиг хол зөрүүтэй. Мөн өөрсдийн бие даасан тоглолтоо хийхэд санхүүгийн маш хүнд бэрхшээлтэй тулгардаг. Томоохон байгууллагуудад ивээн тэтгэх санал хүргэхээр “Та нар юу хийсэн юм гэж асуудаг”. Дөнгөж гарч ирж буй хамтлагаас ийм утгагүй асуулт асуудаг нь гайхмаар. Монголд од болсон хойно янз бүрийн байгууллагууд ивээн тэтгэдэг. Залуу уран бүтээлчдийг дэмжих бодлого байдаггүй.

"ЗАЛУУС СПОРТ ГЭДЭГ УТГААР НЬ СКЭЙТБОАРДООР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА"

Монголын "Уухай" скейтбоард холбооны үүсгэн байгуулагч Б.Одмандах:

-Улаанбаатар хотын машин зам гэлтгүй явган хүний зам нь муу. Манайд орчин үеийн урбан хотын соёл сайн хөгжөөгүй учир явган хүний замаар явган хүн явах зориулалттай гэж боддог. Бусад дугуйтай, скэйтбоардтай залуус явна гэж тооцоолж замаа хийдэггүй. Хүмүүс скейтбоардыг хүүхдийн тоглоом гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ спорт олимпийн төрөлд багтчихсан байна шүү дээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэг скэйтпарк бий гэхдээ яг олон улсын стандарт хангасан талбай биш.

BMX буюу унадаг дугуйтай залууст зориулсан талбай гэж хэлж болохоор. Жил ирэх тусам скэйтбоард сонирхогч залуусын тоо нэмэгдэж байна. Залуус спорт гэдэг утгаар нь скэйтбоардоор хичээллэж байна. Бусад спортыг бодвол скэйтбоард илүү чөлөөтэй спорт. Дуртай хувцсаа өмсөөд, дуртай дуугаа сонсоод тус спортоор хичээллэх боломжтой. Өвлийн улиралд бидэнд зориулагдсан гулгах заал байдаггүй учир идэр есөөр нимгэн кеттэй гудамж талбайд гулгадаг. Энэ спортыг хөгжүүлэх чин хүсэлтэй учир одоо хэр нь шантрахгүй зүтгэж байна даа.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DENEG GARCHIG 2022-03-22 202.70.41.114

ERGUU setguulchiinhee bichsen ntr LOL

Avatar

Зочин 2022-03-22 103.9.90.100

ёстой үнэн байх шүү. Залуучуудаа дэмжмээр л байгаа юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж