Ихэнх нутгаар цас орж, хүчтэй шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цас орж, хүчтэй шуурга шуурна

Ихэнх нутгаар цас орж, хүчтэй шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарахыг анхааруулсан. Тиймээс ЦУОШГ-аас цаг агаарын нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Энэ сард ихэнх нутгаар нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг мэдээлсэн. Хэзээнээс хүйтний эрч чангарах вэ?

-23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байх төлөв гарсан. Хур тунадасын тухайд нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр 16-21 градус байна. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан.

-Тэгвэл нийслэлд цас орж, хүчтэй шуурга шуурах төлөв ажиглагдаж байна уу?

-Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрнэ.

-Урьдчилсан байдлаар аль бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна вэ?

-Агаарын дундаж температур ерөнхийдөө олон жилийн дундажтай харьцуулахад дулаан байгаа ч зарим бүс нутгаар үе үе огцом хүйтрэх үзэгдэл тохиолдох магадлалтай байна. Тухайлбал,  23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

-Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор иргэд, малчдад онцгойлон анхааруулах зүйл бий юу?

-Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулахад энэ сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дундаж түвшинд байх боловч тодорхой өдрүүдэд хүчтэй салхи шуургатай, шөнөдөө цочир  хүйтэрч болзошгүйг анхааруулъя. Тиймээс тээвэрт явахад болон малд явахдаа сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн нийт нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Үүнээс гадна гол, мөрөн, нуур мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа.

Тиймээс иргэд, малчид цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, хуурайшилттай бүс нутагт зорчихдоо сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж