МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Я.Содбаатарыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Я.Содбаатарыг сонгожээ

МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Я.Содбаатарыг сонгожээ

Монгол Улсад олимпизмын хөдөлгөөн тэр тусмаа олимпийн медалийн буухиаг эхлүүлсэн Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал гуравдугаар сарын 19-нд боллоо. Монголын чөлөөт бөхийн спортоос төрсөн Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч болон олимп, ДАШТ-ий медальтнууд, ахмад зүтгэлтнүүд, шүүгчдийн зөвлөл, 21 аймаг, есөн дүүрэг, биеийн тамир спортын хороод, чөлөөт бөхийн дэвжээ, клубууд, их дээд сургууль, мастеруудын холбооны 150 гаруй төлөөлөгч оролцсон аж.

Хэдийгээр хурал чөлөөт бөхөө хөгжүүлэх гэсэн өөр өөрийн үзэл бодолтой талуудын зөрчлөөс болж товлосон цагтаа эхэлж чадаагүй ч хурал даргалагч болон өмнөх удирдах зөвлөлийн гишүүдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл, чөлөөт бөхөө хөгжүүлэх гэсэн, хөгжлийг шинэ шатанд гаргах гэсэн талуудын чин сэтгэлийн тэмүүлэл, харилцан буулт, ухаалаг шийдвэрүүдийн хүчинд эв нэгдэлтэй, нэг зорилготой болж чадсан гэнэ.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө санал нэгтэй сонгож холбооны цаашдын ажил үйлс эв нэгдэлтэй, чөлөөт бөхийн хөгжил амжилт, ялалтаар арвин байж Монгол түмнээ баярлуулсан олон сайхан амжилтыг хамтаа бүтээнэ гэсэн итгэл дүүрэн эв нэгдлийн хурал боллоо гэж их хурлын төлөөлөгчид сэтгэл дүүрэн хурлаа өндөрлүүлжээ.

Хуралд оролцогчдын 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэнг сонгов. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Я.Содбаатар, дэд ерөнхийлөгчөөр П.Гансүх, Н. Батсайхан, Э. Батбаяр, ерөнхий нарийн бичгийн даргаар Азийн бөхийн холбооны генсек П.Буяндэлгэр нар ажиллахаар болов. Түүнчлэн удирдах зөвлөлд 24, хяналтын хорооны зөвлөлд дөрвөн хүн багтсан юм. Хурлаар удирдах зөвлөлд дасгалжуулагчийн зөвлөл болон шүүгчдийн зөвлөлийн даргыг шууд оруулахаар шийдвэрлэсэн.

Х.Бадамсүрэн, П.Буяндэлгэр нар

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:

  1. Д.Алтанхуяг
  2. Б.Баттулга
  3. Ю.Батсайхан
  4. Г.Баясгалан
  5. Д.Бямбасүрэн
  6. М.Бямбадорж
  7. Б.Болд
  8. Г.Болдбаатар
  9. Н.Бүргэдаа
  10. Б.Гантогтох
  11. Н.Дүгэрсүрэн
  12. Г.Мандахнаран
  13. Х.Мөнх-Эрдэнэ
  14. С.Мөнхсүх
  15. Л.Нямсүрэн
  16. Г.Өсөхбаяр
  17. Ч.Раднаабазар
  18. Ж.Түмэн-Аюуш
  19. Л.Энхбаяр
  20. Б.Наранбаатар
  21. О.Пүрэвбаатар
  22. С.Батцэцэг
  23. Б.Оюунсүрэн
  24. П.Буяндэлгэр

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:

  1. Ц.Дуламсүрэн
  2. Б.Эрдэнэбаатар
  3. Б.Одончимэг
  4. Л.Мөнхчулуун
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж