Тайландад Засгийн газрын нисдэг тэрэг унажээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Тайландад Засгийн газрын нисдэг тэрэг унажээ

Тайландад Засгийн газрын нисдэг тэрэг унах үеэр таван хүн үрэгдсэн байна. Энэ тухай CNN наймдугаар сарын 18-нд мэдээлжээ.

Байгалийн нөөц ба хүрээлэн буй орчны яамны мэдлийн нисдэг тэрэг хүчтэй бороо орж байх үеэр радараас алга болсон байна. Ширэнгэн ойд унасан нисдэг тэргийг  тэнд байсан нэг хүний гар утасны дохиогоор илрүүлсэн гэнэ. Тэнд явсан хүмүүсээс хэн нь ч амьд гарсангүй ажээ.

Тэдний нэг нь албаны газрын орлогч дарга гэдгээс өөр мэдээ байхгүй бөгөөд бусад үрэгдэгсдийн нэр хаягийг нууцалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж