“Apple”-ийн сүлжээ унажээ

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

“Apple”-ийн сүлжээ унажээ

“Apple”-ийн сүлжээ унажээ

Хөгжим, мессеж, “App Store”, “iCloud”, газрын зураг гэх мэт “Apple” компанийн үйлчилгээнүүд өнгөрсөн шөнө /2022.03.22/ гэнэт ажиллахаа больсон талаар “Independent” мэдээллээ. Түүнчлэн, “Apple”-ийн цахим хуудсууд ч ажиллахгүй болсон талаар олон хэрэглэгч мэдээлэл өгчээ.

Гэхдээ үйлчилгээтэй холбоотой асуудал бүх хүмүүст бус зарим хэрэглэгчдэд л тулгарсан бөгөөд шалтгаан болон хэзээ засагдах талаар ямар нэгэн мэдээлэл “Apple” компаниас өгөөгүй байна. “Apple”-ийн дотоод системүүд хүндрэлтэй тулгарсан нь жижиглэнгийн дэлгүүрүүд болон алсаас ажиллаж буй ажилтнуудад асуудал үүсгэж байгаа аж.

“Apple”-ийн хөгжүүлэгчдэд зориулсан системийн төлөвийн хуудас огт ажиллахгүй байна. “Downdetector.com” цахим хуудсанд хэрэглэгчид “Apple”-ийн үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг мэдээлж буй ажээ. Уг асуудал нь “GMT”-ийн 16.15 цагийн орчимд буюу Монголын цагаар Лхагва гаригийн 00:15 цагт эхэлсэн бололтой. Тухайлбал, “update” хийж болохгүй, аппликейшин татаж авч болохгүй, зураг илгээгдэхгүй зэрэг асуудлыг хэрэглэгчид мэдээлжээ.

Эх сурвалж: INDEPENDENT, MANCHESTER EVENING NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж